Сувилахуйн Сургууль

Бие бялдар судлалын тэнхим

ТАНИЛЦУУЛГА
Бие Бялдар Судлалын тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдсан бөгөөд ЭМШУИС, Япон улсын Гунма Их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, анагаа хухаан, сэргээн засахын салбарт шинээр хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтэнг олон улсын хөтөлбөр стандартын дагуу бэлтгэж байна Мөн тус тэнхим нь 2011-2016 оны хичээлийн жилд Уламжлалт Анагаах Ухааны бага эмч, Уламлжлалт Анагаах ухааны сувилагч мэргэжилтэн төгсгөн гаргаж байсан ба 2021 оны хичээлийн жилээс Уламжлалт Анагаах Ухааны сувилагч мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилээс Монгол улсад анх удаа хөдөлмөр засалч мэргэжилтэнг шинээр бэлтгэж эхэлсэн. Бие бялдар судлалын тэнхим нь үндсэн 12 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Боловсролын хувьд Доктор багш (1) 8.3 %, Магистр багш (91.6) 88.8% -ийг эзэлж байна. Ахлах багш (2) 16.6%,  багш (7) 58.3%,  дадлагажигч багш (3) 25%-ийг эзэлж байна. Мэргэшлийн хувьд ахлах зэрэгтэй (1) 8.3% багш ажиллаж байна.

БИДНИЙ ЗОРИЛГО: 
Мэдлэг ба инновацид тулгуурлан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлж, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжлийн мэдлэг чадвар хандлагыг төлөвшүүлсэн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино.