mnen
mnen
Сувилахуйн сургууль

Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим


ТАНИЛЦУУЛГА

Тус тэнхим нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ууган тэнхмүүдийн нэг бөгөөд олон жилийн туршлагаар эмнэлзүйн сургалтыг бааз эмнэлгүүд болон эмнэлгийн дуураймал орчинд суурилсан сургалтыг түшиглэн дадлага, технологийн шинэ дэвшилтэт сургалтуудыг явуулж байна.
Тус сургуулийн  2004 онд байгуулагдсан “Эмнэлзүйн тэнхим”,  ЭМТС-ийн захирлын 2012 оны 8 сарын 29-ний өдрийн  A125 тоот тушаалаар байгуулагдсан “Төрөлжсөн сувилахуйн тэнхим” гэсэн хоёр тэнхим нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэгдэн “Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим” нэртэйгээр 2014 онд байгуулагдан ажиллаж байна.
Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим нь үндсэн 15 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Боловсролын хувьд Доктор багш  (4) 26.6 %, Магистр багш (11) 73,4%-ийг эзэлж байна. Албан тушаалын зэрэглэлийн хувьд дэд профессор (1) 6.7%, ахлах багш (6) 40%,  багш (6) 40%,  дадлагажигч багш (2) 13,3%-ийг эзэлж байна. Мэргэшлийн хувьд зөвлөх зэрэг (2) 13.3 %, тэргүүлэх зэрэг (5) 33.3 %, ахлах зэрэг (4) 26.7%, зэрэггүй  (4) 26.7% байна.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тэгш, хүртээмжтэй үзүүлэх эмнэлзүйн мэдлэг, ур чадвар, хандлагатай сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Холбоо барих

АШУҮИС Сувилахуйн сургууль

Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс 

Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn

Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn