mn
mn
АШУҮИС

АШУҮИС-ийн төв эмнэлэг

Эрхэм зорилго

   Их сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг, иргэн бүрт ээлтэй, эмнэлзүй- сургалт- эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн нэгдслийг хангасан АШУҮИС-ийн төв эмнэлэг  байх

Байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалт

АЛСЫН ХАРАА

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, үндэсний тэргүүлэх   оношилгоо, эмчилгээ, сувилгаа, сургалт,  судалгааны манлайлагч эмнэлэг байх

   АШУҮИС-ийн төв эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог 2014 оноос нэвтрүүлэн, улс, нийслэлийн мэргэжлийн хяналт шалгалт, хөндлөнгийн үнэлгээнд удаа дараалан амжилттай үнэлэгдэн чанарын баталгаажилтыг ханган,  ЭМД-аас хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээгээ санхүүжүүлэн, 2018 онд 3 дах удаагаа ЭМСЯ-ны эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шалгуурыг ханган магадлан итгэмжлэгдэн, орны тоог өргөтгөсөн.

    АШУҮИС-ийн төв эмнэлэг нь  40 ор бүхий Дотор, Мэдрэл, Мэс заслын хэвтүүлэн эмчлэх тасгууд, зүрх судас, үе судлал, уушиг судлал, элэг ходоод гэдэс судлал, дотоод шүүрэл, бөөр, мэдрэл , чих хамар хоолой, нүд, мэс засал, уламжлалт, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн нарийн мэргэжлийн кабинетууд, Дуран, Дүрс оношлогоо, Үйл онош, Клиник лабораторийн тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн тасаг, Эм хангамж, Төвлөрсөн ариутгал, халдваргүйтгэл, Хангамж үйлчилгээ, Статистик, бүртгэл мэдээлэл зэрэг тасаг нэгжийн, Чанарын алба, Сувилахуйн алба, Халдварын сэргийлэлт хяналтын алба, Инженер техникийн алба болон Орон тооны бус салбар зөвлөл, хороо, алба, багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

   Манай эмнэлэгт эрүүлийг хамгаалах салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн, ажлын туршлагатай, нэр хүндтэй, хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, чадварлаг эрдэмтэн, профессор, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, шилдэг залуучууд  их сургуулийн эмнэлгээ хөгжүүлэх нэгэн сэтгэлээр нэгдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн, хүн амд нотолгоонд суурилсан өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, найдвартай, хүртээмжтэй үзүүлэхийг зорин ажиллаж байна.   

 

АШУҮИС-ийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ

  • Хэвтүүлэн эмчлэх тасаг (дотор, мэдрэл, мэс засал)
  • Зөвлөх нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Сэргээн засах эмчилгээ /хүүхэд, насанд хүрэгсэд/, уламжлалт эмчилгээ
  • Ходоодны дуран
  • Тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)
  • 3D/4D өнгөт дижитал ЭХО
  • Дижитал рентген оношилгоо
  • Зүрхний өнгөт ЭХО,
  • Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай бичлэг
  • Лабораторийн оношилгоо

Холбоо барих

Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг

Утас: 70120091. 96665711
E-mail: hospital@mnums.edu.mn
Face: АШУҮИС-ийн Нэгдсэн Эмнэлэг MNUMS General Hospital

Танилцуулга
Сувиллын давуу тал
Сэргээн засах
Уламжлалт
  • Байршил:Төв аймгийн Баянчандмань сум Ходоодын ам                                              
  •  Нэр: АШУҮИС-ийн ИССНЭ –ийн харьяа сувилал                                                     
  • Зорилго: Ая тухтай орчинд, Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Мэргэжлийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх.
  • Үйл ажиллагааны цар хүрээ: Нөхөн сэргээх, Уламжлалт эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн сувилал. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай.
  • Холбоо барих утас: 99011931, 96065121
  • Ажиллах хугацаа:Жил бүрийн 06 дугаар сарын 09-с 10 дугаар сарын 01
  • Магадлан итгэмжлэгдсэн
  • ЭМД-д хамрагдсан
  • Байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт байрладаг
  • Үйлчлүүлэгчид зорчиход тохиромжтой /дан засмал замаар ирж, очно/
  • Сувиллын өрөө тасалгаа, гадна, дотор орчны тохижилт сайн, Наран шарлагын байр, хүүхдийн тохитой тоглоомын талбай,
  • Нарийн мэргэжлийн чадварлаг эмч, сувилагч нар тусламж үйлчилгээ үзүүлнэ.
  • Хоол зүйчийн удирдлаган дор өдрийн эмчилгээний 5 хоолтой.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Харуул, хамгаалалтын ажилтантай

Эмчилгээ, үйлчилгээ: Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Рашаан сувилалд эмчлэх, сувилах өвчний жагсаалт”-д заагдсан оношийн дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

Физик эмчилгээ:

  • Татлагын ор, Хаш чулуун ор, Нурууны массажны ор, Толгойн массажны аппарат, Хөлний массажны аппарат, Үений лазер эмчилгээ, УВЧ, Искра, TENS, Инфра улаан гэрэл,
  • Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Хөдөлмөр засал эмчилгээ
  • Бүх төрлийн зүү эмчилгээ, Бумба эмчилгээ, Бүх биеийн бариа /тосон, цэгэн, сүүн/,Хэсэгчилсэн бариа,Зөгийн балтай татлага, Соруул засал, Шивүүр, Хануур, Гүрэм, гүүний саам эмчилгээ.
  • Саам эмчилгээний заалт: Вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхжил багатай үе, Элэгний архаг үрэвсэл хатууралд шилжих үе, Элэгний хатуурлын ээнэгшил үе, Ходоод архаг үрэвсэл, Цөс угаах зорилгоор, Хоол боловсруулах зам болон цөсний архаг үрэвсэл, Бөөрний архаг үрэвсэл, Харшлын өвчнүүд, Биеийн ерөнхий дархлаа сайжруулах.

Статистик үзүүлэлт

Амбулаториор үйлчлүүлэгчийн тоог / сүүлийн 3 жилээр/ графикаар харуулбал
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог сүүлийн 3 жилээр графикаар харуулбал