mn
mn

Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Түүхэн товчоо

2014   АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын кабинет

2016   АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Монгол анагаах   ухааны клиник

2019   АШУҮИС, Монгол-Япон Сургалтын эмнэлэг, Монголын  Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төв

2021  Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг  

 

Зорилго

            Зонхилон тохиолдох өвчин эмгэгийг өрнө, дорнын анагаах ухааныг уялдуулан нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хувь хүний өвөрмөц чанарт тохируулан стандартын дагуу  эмнэлгийн үйлчлэх хүрээний ард    иргэдэд үзүүлэх, мухардалд орсон өвчний оношлогоо, эмчилгээний асуудлыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр монгол улсын   хэмжээнд шийдвэрлэх, зөвлөх үүргийг гүйцэтгэнэ.

 

Зорилт

Хүнийг дээдлэх, бие хэл, сэтгэлийн үйлийг бүхэл цогцоор нь анагаана

Нотолгоонд суурилсан уламжлалт эмчилгээний шилдэг аргуудыг нэвтрүүлнэ

Эелдэг харилцаа хандлагатай, ёсзүйн хэмжээг дээдэлсэн эмнэлгийн мэргэжилтэн байна

Ил тод нээлттэй эмнэлэг байж нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хувь нэмрээ оруулна

Үндэсний хэмжээний мэдээллийн бааз, сан үүсгэнэ

 

Үнэт зүйлс

Үйлчлүүлэгч төвтэй

Мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлага

Бүтээлч, санаачлагатай сэтгэлгээ

Чанартай үйлчилгээ

Эелдэг, чадварлаг баг

 

Хүний нөөц

Тус төвд 24 эмч, сувилагч, мэргэжилтэнүүд болон Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн

багш-эмч нар хамтран ажиллаж байна.

 

Цол зэргийн хувьд

Профессор 2

Дэд профессор 3

АУ-ны доктор-12

АУ-ны доктрант-4

АУ-ны магистр-6

АУ-ны магистрант-6

Уламжлалт анагаах ухааны зөвлөх зэргийн эмч-3

Тэргүүлэх зэргийн эмч -4

Ахлах зэргийн – 5 эмч-багш нар, гадаадын эмч –мэргэжилтэн 2 ажиллаж байна.

Бүтэц

1.Амбулаторийн тасаг

2.Спортын гэмтлийн тасаг

3.Уламжлалтын I тасаг

4.Уламжлалтын II тасаг

Нийт орны тоо-60

 

Тусламж үйлчилгээ

Уламжлалт анагаах болон спортын гэмтлийн чиглэлээр амбулаторийн үзлэг, зөвлөгөө

Уламжлалт анагаах болон спортын гэмтлийн чиглэлээр хэвтүүлэн эмчлэх

Уламжлалт эмийн эмчилгээ

Зүү, төөнө, уламжлалт бариа, жудо бариа, хануур, түрэм, шивүүр, бумба, ороолт, шавшлага, рашаан, шавар, иог, сэргээн засах эмчилгээ

 

 

 

Цагийн хуваарь

АМБУЛАТОРИ

ДАВАА-БААСАН гаригт  08.20-16.20

Өөрийн биеэр эмнэлэг дээр ирж бүртгэлийн ажилтанаас үзлэгийн  цаг авах боломжтой.

 

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ

Манай төвийн эмчид үзүүлж шийдвэр гарсанаар хэвтэх бичиг хийгдэнэ. /108 тоот өрөө/

Хэвтэх өдрийн товлолийг ахлах сувилагч төлөвлөнө./109 тоот өрөө/

Төлөвлөгөөт өдөр Үйлчлүүлэгч дэмжих албаны сувилагч хэвтэх үйл ажиллагааг удирдана. /бүртгэл мэдээллийн хэсэг/

ДАВАА, ЛХАГВА, БААСАН гаригт  08.20-11.00 цаг хүртэл төлөвлөгөөт  хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авна.