Сургалт, Эрдэм шинжилгээ

Сургалт:

    Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим нь АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжаа, бүрэлдхүүн сургуулиудын III, IV дамжааны оюутнуудад эмгэг судлалын хичээл, АУС-ийн  VI дамжаанд шүүх анагаах, эмнэлгийн эрх зүй, анатомийн эмгэг судлалын хичээлүүдийг төгсөлтийн өмнөх сургалтаар зааж байна.

Эмгэг судлал- Ерөнхий болон эрхтэн тогтолцооны эмгэг судлалын хичээлийг анагаахын эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжаа, хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-р дамжаа, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-4-р дамжаанд зааж байна.

Шүүх анагаах, эмнэлгийн эрх зүй- АУС-ийн 6-р дамжаанд ДЭС-ийн сургалтаар, НАСС, УАИ-ийн 4-р дамжаанд шүүх анагаахын хичээл зааж байна.

АШУҮИС-ийн төгсөлтийн сургалт болон Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль (ICUMS)-ийн магистрантур, докторантурын сургалтанд эмгэг судлалын хичээлийг зааж байна.

АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтаар анатомийн эмгэг судлалын резидентын сургалт, төрөлжсөн мэргэшлийн сургалтаар “эс ийн эмгэг судлаач эмч” “шүүхийн анагаах ухаан” чиглэлээр  удирдан зохион байгуулж байна.

Био-анагаах эс судлаачийн мэргэшүүлэх сургалт, эс ба эд судлалын лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтыг зохион байгуулж байна.

Эс судлал ба эд судлалын лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтыг удирдан зохион байгуулан  мэргэшүүлж байна.

Оюуны өмч:   Зохиогчийн эрхийн гэрчилгээ-4

Энхбат БАЯРМАА, Ганбат ДАРИЙМАА, Лодон ГАЛЦОГ. “Өвчний эмгэг судлалын үндэс”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8783. 2017.07.28.

Энхбат БАЯРМАА, Ганбат ДАРИЙМАА, Лодон ГАЛЦОГ, Жамъян ЦЭНГЭЛМАА, Окдоо СҮРЭН. “Эрхтэн тогтолцооны эмгэг судлал” гарын авлага ”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8783. 2017.07.28.

Энхбатын БАЯРМАА, Чойжилжавын Энхтуул. “Ураг болон нярайд зонхилон тохиолддог өвчнүүдийн эмгэг судлалын онцлог”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ.  Дугаар: 8788, 2017.07.28  Л.Галцог, Э.Баярмаа.

Лхагвадорж САЯМАА, Окдоо СҮРЭН, ПАРК НО ВОН, Энхбат БАЯРМАА, Балдандорж ТУУЛ. “Эмэгтэйчүүдийн эс судлал” гарын авлага. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8968, 2017.02.01

Тэнхимд хэрэгжүүлж буй  эрдэм шинжилгээний төсөлт ажлууд:

ЭБҮСТ-ийн хэрэгжүүлж буй төсөлт ажил:  Төсөлт ажил- 2

ОУ-ын санхүүжилттэй – 1

АШУҮИС-ийн ШУТДС-ийн төсөл- 1

Олон улсын хамтарсан төсөлт ажил:   ( 1 төсөл)

1. Co funded by the Erasmus +Programme of the European Union. Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities. Team leader Bayarmaa Enkhbat. 2018-2020. Prpject Grantholder: Universidad de Las Palmas de Gran Canaria.

2. ДЭМБ-ын 10000 $ санхүүжилт, ЭМЯ-ны захиалгаар “Эмгэг судлалын видео хичээлийн сан бүрдүүлэх, эмгэг судлалын онлайн лекцүүдийг баяжуулан бэлдэж, архивлан хадгалж, зайн сургалтын сан бүрдүүлэх”. 2016-2017он. Хэрэгжүүлэгч байгууллага: ЭСҮТ, БАС ЭСШЭ Тэнхим- 2017 онд дууссан.

3. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилэлт бүхий төсөл: (1 төсөл) Ходжкины бус лимфомын иммуногистологи – дархан туяарлын судалгаа. Удирдагч: АУ-ы доктор Д.Эрдэнэцогт. 2017 онд хүлээлгэж өгсөн.

 АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилттэй төсөл: (1 төсөл)

1.АШУҮИС-ийн ШУТД Сангийн “ Улаанбаатарын хүн амын дунд тохиолдож буй бамбайн булчирхайн зангилаат эмгэгийг ялган оношилох асуудалд” 2017-2019  он. Төслийн удирдагч: АШУҮИС, БАС, ЭБҮСТ-ийн эрхлэгч, АУ-ы доктор профессор Э.Баярмаа.