Сувилахуйн сургууль

Хөтөлбөр

ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ

Сувилахуй4 жил  D091301

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 136 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

 

Сувилагч – 3 жил C091301

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилагчийн дипломын зэрэгтэй төгсөнө.  Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

 

Сувилахуй (шаталсан) – 1 жил B091301

Сувилагч (диплом), Эх баригч, Бага эмч, Уламжлалт анагаахын ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагчийн дипломын зэрэгтэй элсэгч 1 жилийн хугацаанд 32 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 09, 03 сард элсэлтийг зохион байгуулдаг.

Эх барихуй – 4 жил D091302

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 136 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эх барихуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

Хөдөлгөөн засалч 4 жил D091201

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 128 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хөдөлгөөн засалчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

Хөдөлмөр засалч – 4 жил D091202

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 122 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хөдөлмөр засалчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ

Сувилахуйн сургууль нь төгсөлтийн сургалтаар “Сувилахуй” гэсэн нэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан бол 2021 оноос нийт 10 чиглэлээр магистрын 1,5-2 жил:

  • Сувилахуй                         – 2 жил E09130101
  • Нярай хүүхдийн сувилахуй – 2 жил E09130102
  • Мэс заслын сувилахуй – 2 жил E09130103
  • Эрчимт эмчилгээний сувилахуй – 2 жил E09130107
  • Хавдрын сувилахуй – 2 жил E09130106
  • НЭМ-ийн сувилахуй – 2 жил E09130109
  • Уламжлалтын сувилахуй 2 жил E09130104
  • Эх барихуй – 2 жил E09130201
  • Хөдөлгөөн засалч – 2 жил E09130128
  • Хөдөлмөр засалч – 2 жил E09130129
  • Сувилахуй /Сайбер сургалт/ – 2 жил E09130101

Докторын сургалт

  • Сувилахуй – 3 жил F09130101
  • Нярай хүүхдийн сувилахуй – 3 жил F09130102
  • Мэс заслын сувилахуй – 3 жил F09130103
  • Эрчимт эмчилгээний сувилахуй – 3 жил F09130107
  • Хавдрын сувилахуй – 3 жил F09130106
  • НЭМ-ийн сувилахуй – 3 жил F09130109
  • Уламжлалтын сувилахуй 2 жил E09130104
  • Эх барихуй – 3 жил F09130201
  • Хөдөлгөөн засалч – 3 жил F09130128
  • Хөдөлмөр засалч – 3 жил F09130129

  

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Үүнд:

  • Сувилагч – 22 чиглэл
  • Хөдөлгөөн засалч – 4 чиглэл
  • Уламжлалт анагаахын сувилагч – 2 чиглэл

Хэрвээ та энэ чиглэлийн сургалтын талаарх мэдээллийг сонирхож байгаа бол  Мэргэжил Дээшлүүлэх Институтийн веб хуудас руу орж мэдээллийг авна уу.

Сувилахуйн сургууль нь богино хугацааны багц цагийн тасралтгүй сургалтыг мэргэжлийн чиглэл бүрээр тэнхим, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран танхимаар, цахимаар, хосолсон (blended) хэлбэрээр зохион байгуулдаг. Эдгээр сургалтын талаарх мэдээллийг сонирхож байгаа бол e-erdem.mn хаягаар орж, төгсөлтийн дараах сургалт гэсэн цэснээс мэдээллийг авна уу.