Дотоод хяналтын тогтолцоо
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын дээд боловсролын салбартаа анхдагч болж ISO MNS 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо Олон улсын стандартыг 2016 онд нэвтрүүлэн батламжлуулж, дотоод болон гадаад сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны түвшинд амжилттай хэрэгжүүлж байна.
Үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлээр тогтмол, цаг тухайд нь орж байна.
Чанарын бодлого
Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах замаар олон улсын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацид суурилсан боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй чанартай хүргэнэ.
Сувилахуйн сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод хяналтын багийг байгуулж, ажлын хэсгийн гишүүдийг Чанарын удирдлагын тогтолцооны аудитын зарчмууд дээр тулгуурласан “дотоод аудитор” –аар сурган бэлтгэсэн.
Дотоод хяналтын баг нь дараах ажлуудыг тогтмол хийж ирсэн. 2016 онд Чанарын гарын авлага боловсруулан гаргаж 2019 онд шинэчлэн сайжруулсан. Улмаар Сувилахуйн сургуулийн чанарын удирдлагын тогтолцооны үйл явцын замын зураглал, тус сургуульд мөрдөгдөх чанарын удирдлагын журмуудыг батлуулсан.
Чанарын удирдлагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2019-2023 оны чанарын тогтолцооны хөтөлбөрөө хэлэлцүүлэн батлуулсан. Хөтөлбөрийнхөө дагуу үйл ажиллагаа маань тогтвортой байнгын сайжруулалттай явагдаж байна.
Тус багийн үндсэн чиг үүрэг:
Шинээр батлуулсан журам:
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны зарчмууд:
Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс
Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn
Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn