mnen
mnen
Сувилахуйн сургууль

Багшийн хөгжил

Эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бол АШУҮИС-ийн үнэт зүйл юм.

Сувилахуйн сургуулийн багш бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулийн нэгэн хэсэг болж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг цогц чадамж бүхий мэргэжилтнээр хангах чухал үүргийг гүйцэтгэж байна.

Ирээдүйн шилдэг мэргэжилтэнг бэлтгэхэд багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих, багш нарын мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Иймд АШУҮИС нь Багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд Сувилахуйн сургуулийн Багшийн хөгжил хариуцсан ажлын хэсгээс Багшийн хөгжлийн дэд хөтөлбөр-ийг боловсруулан, тус сургуулийн захирлаар батлуулан мөрдөн ажиллаж байна

Багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэн, багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах зорилтуудын хүрээнд багшийн хөгжлийг ханган ажиллаж байна.

 

1.Шилдэг багшийн нөөцийг бүрдүүлэх, багшийн заах ба суралцахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх

2.Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг олон улсын түвшинд хүргэх
3.Багшийн мэргэжлийн болон нийгмийн үйл ажиллагааны чадавхыг сайжруулах
4.Багшид байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх
5.Багшийн хувь хүний хөгжлийг дэмжиж, нэгдсэн бодлогоор хангах
6.Багшийн эрүүл мэндийг дэмжиж ажиллах

Холбоо барих

АШУҮИС Сувилахуйн сургууль

Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс 

Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn

Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn