Сувилахуйн сургууль

Мэргэжлийн үйл ажиллагаа

Нэг. Сувилахуйн сургуулийн багш нар нь 7.5 хувь нь ЭМЯ-ны ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл, сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлд гишүүнээр ажиллан бодлого боловсруулахад оролцон ажиллаж байна.

Хоёр. Сувилахуйн сургуулийн багш нарын 20 хувь нь зөвлөх, 15 хувь нь тэргүүлэх, 10 хувь нь ахлах мэргэжлийн зэрэгтэй бөгөөд 38 эмнэлэгтэй гэрээ байгуулан 28 мэргэжлийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.Гурав. АШУҮИС-ийн төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Монгол япон эмнэлгүүдийг сувилахуйн мэргэжлийн нэгдсэн удирдлагаар ханган сувилахуйн тусламжийг чанартай, хүртээмжтэй, жигд хүргэж их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монголд бүрдүүлэн ажиллах зорилго тавин эмнэлэг дундын СУВИЛАХУЙН АЛБА-ыг сувилахуйн багш нар удирдан дараах тогтолцоогоор ажиллаж байна.

АШУҮИС-ийн эмнэлгүүдийн Сувилахуйн албыг удирдан ажиллаж буй дундын тогтолцооДөрөв. Нарийн мэргэжлийн эмч багш нар нь тасаг болон амбулаторт үзлэг хийх, мэс засалд хамтран орох, шинжилгээ, оношлогоо хийн ажиллаж байна.Тав. Төрийн бус байгууллага, нийгэмлэг, холбоо

Төрийн бус байгууллагуудад багш нар нь мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, нийгэмлэгийн тэргүүн, нарийн бичгийн дарга, гишүүдээр тус тус ажиллан 21 аймаг болон 9 дүүрэгт мэргэжлийн үйл ажиллагааг хүргэн ажиллаж байна.

Үүнд:

  • Монголын сувилахуйн мэргэжлийн холбоо
  • Цэргийн болон Цэрэгжсэн байгууллагуудын сувилагдын нийгэмлэг
  • Монголын сувилагчийн нийгэмлэг
  • Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн нийгэмлэг
  • Гамшиг, яаралтай тусламжийн сувилагчийн холбоо
  • Сувилахуйн амьдрал төв
  • Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчдын нийгэмлэг
  • Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо
  • Монголын Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Зургаа. Оюутанд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа

  • Сувилахуйн сургуулийн захирлын баталсан шийдвэрээр анги бүр зөвлөх багштай бөгөөд зөвлөх багш нь тухайн ангийн оюутнуудад суралцах арга барил, суралцахад нь тулгамдсан асуудалд зөвлөгөө өгч тусалдаг.

  • Оюутнуудад хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангадаг. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Баянгол дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажилладаг.

  • Сургуулийн нийт оюутны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс сэтгэл зүйн төв байгуулан ажилладаг.

  • Сургуулийн оюутанд зориулсан үүдэн эмнэлэг ажилладаг бөгөөд 2021 оноос оюутны эмчийг хуваарийн дагуу ажиллуулж эхэлсэн.

  • Сургуулийн хэмжээнд 8 оюутны клубыг багш нар удирдан чиглэл бүрээр нийгмийн идэвхитэй ажилд сурган дэлхийн эрүүл мэндийн  өдрийг тохиолдуун үйл ажиллагаа зохион байгуулж байна.

 Долоо. Тасралтгүй сургалт

1979 онд сургуулийн 50 жилийн ойг угтаж Дорнод, Хөвсгөл, Завхан аймгуудад 10-аад багш явж, 600 шахам хүнтэй багш шавийн уулзалтыг хийж, зөвлөгөө өгсөн ба Улаанбаатар хотын эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын 500 гаруй сувилагч тусгай, мэргэжилтэнтэй уулзалт хийснээр төгсөгчидтэй жил бүр тасралтгүй зөвлөгөө, уулзалтуудыг зохион байгуулж байна. Мөн олон нийтийн телевиз радиогоор мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулдаг.