АШУҮИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2дугаар сарын бүтцэд Цахим хөгжил маркетингийн газрыг шинээр байгуулсан. Цахим хөгжил маркетингийн газар нь АШУҮИС-ийн Захирлын шууд удирдлага дор ажиллахаар батлагдсан. АШУҮИС-ийн захирлын 2022оны 3 дугаар ссарын 16-ны өдрийн А/64 дугаар тушаалаар Маркетингийн газар, Мэдээлэл технологийн албыг нэгтгэж, АШУҮИС-ийн мэдээлэл технологийн хөгжлийг шмнэ шатанд гаргах, АШУҮИС-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан маркетингийн газрыг байгуулсан. Цахим хөгжил маркетингийн газар нь Мэдээллийн технологийн алба, Маркетингийн алба гэсэн 2 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
АШУҮИС болон эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдын нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
Дотооддоо болон гадаадад эрүүл мэндийн салбарын имиж, үнэлэмжийг шинэчлэн сайжруулах.
Эрүүл мэндийн салбарын үнэт зүйлс, хүний нөөц, нийт ажиллах хүчин, үйлчилгээ, бүтээгдэхүүн, ололт амжилт, давуу тал зэргийг нийт ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шинээр системчлэн төлөвлөж, орчин үеийн техник технологийн дэвшилтэт арга зам хэлбэрийг ашиглан зохион байгуулах
Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болон анагаахын шинжлэх ухааны сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чанарыг дэлхийн тэргүүлэх эмнэлэг сургуулийн түвшинд хүргэхийн төлөө чанарын шинэ шатанд гаргах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, улмаар тухайн салбарын ажил үйлчилгээнээс олох ашиг орлогыг нэмэгдүүлж, ингэснээрээ өөрсдийн үндсэн болон бусад үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох
АШУҮИС-ийн маркетингийн төлөвлөгөөг батлах, зохион байгуулах
Зар сурталчилгааны төлөвлөгөө батлах, зохион байгуулах
Веб хуудас болон цахим хэрэгслүүдийг хөгжүүлэх
“АШУҮИС зөвлөж байна” брэндийн хөгжүүлэлт хийх.
Маркетингийн газрын дотоод сахилга дэг журмыг хангуулах, цаг ашиглалтад хяналт тавих, тэдгээр журмуудын хэрэгжилтэд хяналт тавих
АШУҮИС-ийн хэмжээнд ёслолын ажлуудыг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг хариуцах, хариуцсан ажилтнуудыг дадлагажуулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх
Байгууллагын шуурхай ажлуудыг зохион байгуулах, гарсан шийдвэр, хариуцлагыг мэдээлэх, тайлагнах
АШУҮИС-ийн Элсэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан бэлтгэх ажлыг санаачлан зохион байгуулах
№ | Овог нэр | Зэрэг цол | Ажлын байр | Албан тушаал | |
1. | С.Энхболд | АУ-ны доктор | ЦХМГ | Газрын дарга | enkhbold@mnums.edu.mn |
2. | Д. Батцэцэг | ЦХМГ | Маркетингийн газрын дарга | battsetseg.da@mnums.edu.mn | |
3. | С.Энхбат | ЦХМГ | Техникийн инженер | ||
4. | Г.Ууганзаяа | ЦХМГ | Мэдээлэл системийн инженер | uuganzaya@mnums.edu.mn | |
5. | П.Ганхүлэг | ЦХМГ | Сүлжээний инженер | gankhuleg@mnums.edu.mn | |
6. | Д.Хажидмаа | ЦХМГ | Мэдээллийн технологийн инженер | khajidmaa@mnums.edu.mn | |
7. | Р.Цэрэнтогтох | ЦХМГ | Техникийн инженер | tserentogtokh.r@mnums.edu.mn | |
8. | С.Мөнх-Очир | ЦХМГ | График дизайн | munkhochir.s@mnums.edu.mn | |
9. | Д.Эрдэнэ-Оргил | ЦХМГ | Сошиал медиа мэргэжилтэн | erdeneorgil@mnums.edu.mn | |
10. | П.Мягмаржав | ЦХМГ | Сүлжээний инженер | myagmarjav@mnums.edu.mn |
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, 216 тоот
И-мэйл: marketing@mnums.edu.mn
Утас: 11-329420
Ажлын цаг: Даваа-Баасан 08:30-17:30