ТАНИЛЦУУЛГА
Анх 1929 онд эмнэлгийн анхны сургууль болох Сувилагчийн сургууль байгуулагдах үеэс эхлэн Анагаах ухааны суурь шинжлэх ухаан болох Анатоми, Физиологи, Эмгэг судлалын хичээл орж эхэлсэн. 1959 оноос Анатомийн кабинет нэртэйгээр бие даасан бүтэц болон өргөжиж ирсэн. Тэнхимийн хөгжил өөрчлөлтийг Сувилахуйн сургуулийн түүхэн замналтай холбон авч үзвэл:
2020 оны 11-р сараас АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим нэртэй болон эргэн зохион байгуулагдаж анатоми, физиологи, эмгэг анатоми, эмгэг физиологи, гистологи, бичил амь судлал, биохимийн чиглэлийн 7 төрлийн хичээлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим 11 багшийн орон тоотой ажиллаж байна.
ЗОРИЛГО
Суралцагчидад анагаахын суурь шинжлэх ухааны онолын цогц мэдлэг олгон, ур чадварыг эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлж, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдсэн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад оршино.
Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс
Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn
Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn