АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд тавтай морилно уу
Бид 92 жилийн түүхтэй Сувилахуйн сургуулийн оюутнууд
Манай сургууль 1929 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган сургууль бөгөөд эмнэлгийн аль ч шатны байгууллагад ажиллах бүрэн чадамжтай мэргэжилтэнг бэлтгэдэг. Сувилахуйн сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд сувилахуй, эх барихуй, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал хөтөлбөрөөр нийт 1348 оюутан суралцаж байна.
Манай сургууль нь:
Оюутны хөгжлийн чиглэлээрх Сувилахуйн сургуулийн бодлого нь: Амьдрахыг хүссэн нийгэм, аз жаргалтай орших дэлхийг бүтээх ирээдүйн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, тэдэнд хувьсан өөрчлөгддөг амьдралд “хуучирдаггүй” чадваруудыг эзэмшүүлж, хүчирхэг иргэнийг төлөвшүүлэх юм.
Оюутны нийгэмлэг
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутан сурагчдыг төлөөлөн удирдах олон нийтийн байгууллага байж тэдгээрийн хууль ёсны бөгөөд нийтлэг эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, түүний бие даан хөгжих бололцоог ханган, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх, оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, төрөөс оюутнуудын талаар явуулж байгаа бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилготой нийгэмлэг ажилладаг. Бид оюутнуудын нийгмийн идэвхийг сайжруулах тэднийг бие даан сурах, өөрийгөө хөгжүүлэхэд туслахад оршино.
Үйл ажиллагаа:
Оюутанд зориулсан олон талт үйл ажиллагаа
Сувилахуйн сургуулийн оюутны клубууд
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5-р хороо Ард Аюушын гудамж ШХ-26/188
+976 70007633
nursinginfo@mnums.edu.mn