Сувилахуйн сургууль

Буцалтгүй тусламж, зээл, тэтгэлэг

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжтай холбоотой мэдээ мэдээлэл, санхүүжилтыг Боловсролын зээлийн сангийн “БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ХЭЛТЭС” хариуцдаг ба Монгол Улсын Засгийн Газрын 2014-оны 71 дүгээр, 2011 оны 102 дугаар тогтоолын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг олгох төрийн үйлчилгээ үзүүлдэг юм.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд “СУВИЛАГЧ” мэргэжлээр суралцаж байгаа хэн бүхэн Засгийн Газрын 70 дугаар тогтоолын хүрээнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой бөгөөд энэ нь зөвхөн таниас хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй!!! Суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.5 – 3.0 бол 70 хувь, 3.0 –аас дээш бол 100 хувь олгоно /70 дугаар тогтоолыг уншиж танилцаарай!!!/. Хэрэв та сургалтын төлбөрөө урьдчилан төлсөн бол дараа жилийн төлбөрт шилжүүлэх, эсвэл буцаан авах хүсэлтийг төлбөр хариуцсан нягтланд илгээн, журмын дагуу шийдүүлэх боломжтой.

Буцалтгүй тусламжаар суралцах хүсэлтэй суралцагч нь дараах материалыг бүрдүүлж  улирлын эхний 7 хоногт сургуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнд  хүлээлгэн өгнө.

  • Өргөдөл / Боловсролын зээлийн сангийн Боловсролын хөгжлийн хэлтэст гэж бичнэ/
  • Төрсний гэрчилгээ /Лавлагаа байж болно/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, сургуульд элссэн эрхийн бичиг
  • Сургуулийн тодорхойлолт, өмнөх улирлын дүнгийн хуудас /голч дүн 2+ байх/
  • Эцэг эх , асран хамгаалагчийн болон оюутны иргэний үнэмлэхний хуулбар
  • Харъяа дүүргийн Засаг даргын буцалтгүй тусламжид хамрагдахыг дэмжсэн тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  • Нэг өрхөөс 3 ба түүнээс дээш оюутан зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
  • 10. Боловсролын зээлийн сангийн анкетыг бөглөж цээж зургаа наасан байх

Оюутны хөгжлийн зээл

Оюутны хөгжлийн зээл олголт, зээлтэй холбоотой мэдээ мэдээлэл, санхүүжилтыг Боловсролын зээлийн сангийн “БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ХЭЛТЭС” хариуцдаг ба Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх, сургалтын төлбөрийн дарамтгүй суралцахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг юм.

 

Оюутны хөгжлийн зээлд хамрагдах үндсэн шалгуур:

  • -Тухайн магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн БАКАЛАВРЫН хөтөлбөрт суралцагч
  • Элсэгч: Элсэлтийн ерөнхий ШАЛГАЛТЫН ОНОО 600 түүнээс дээш
  • -Суралцагч: Сүүлийн улирлын ГОЛЧ ДҮН 2,8 түүнээс дээш

Энэхүү зээл нь:

  • Хүүгүй байна
  • Суралцагч төгссөнөөс хойш 6 жилийн /72 сар/ дотор эргэн төлнө.
  • Хоёрдогч боловсрол эзэмшиж буй суралцагчид хамаарахгүй болно.
  • Тухайн суралцагч нэг улиралд хэдэн кредит хичээл судлаж байгаагаас хамаарч зээлийн мөнгөн дүн олгогдоно. (Судлах кредит нь 10-21 багц цагийн хооронд байх ёстой)

Эрсдлийн даатгал:

Оюутны хөгжлийн зээл хүсэгч нь зээлийн дүнгийн 1.1% Улаанбаатар хотын даатгалд ЗААВАЛ төлөх ёстой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.elf.gov.mn сайтаас үзнэ үү.