Сувилахуйн сургууль

Бичиг хэрэг, архив

 

Сувилахуйн сургуулийн архив нь 2004 оны 02 сарын 17-ны өдөр Байгууллагын Архивын Гэрчилгээ авснаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сувилахуйн  сургуулийн архивт дараах баримтууд хадгалагддаг:

  1. 1986-2020 он хүртэл 70 жил хадгалах хадгаламжийн нэгж 194 баримт
  2. 2004-2020 он хүртэл Байнга хадгалах хадгаламжийн нэгж 152 баримт
  3. 2004-2020 он хүртэл Түр хадгалах хадгаламжийн нэгж 341 баримт

Сувилахуйн сургуулийн 1985-2003 он хүртэлх Захирлын тушаал, шалгалтын дүнгийн хуудас, хичээлийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүд Үндэсний төв архивд хадгалагддаг тул эдгээр онуудад хамаарах мэдээлэл, баримт, лавлагааг тухайн байгууллагад хандаж авна.

 

Бид  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр дараах баримтын лавлагаа олгодог. Үүнд:

  1. 2004-2013 хүртэлх оны сургуулийн захирлын тушаалууд
  2. 2004-2020 хүртэлх оны дипломын хуулбар, улирлын төгсгөлд суралцагчдын дүнгийн хуулбар зэрэг нотлох баримт бичгийг хуулбарлан гаргах

Архиваас лавлагаа авахдаа бүрдүүлэх материал:

  1. Хэрэв байгууллага, аж ахуйн нэгж бол албан бичиг
  2. Хувь иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар /үнэ төлбөргүй/

Сувилахуйн сургуулийн архивыг Б.Энхтүвшин хариуцан ажилладаг. 1 давхрын 101 тоот