Зорилго:
Ая тухтай орчинд, Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Мэргэжлийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх.
Үйл ажиллагааны цар хүрээ:
Нөхөн сэргээх, Уламжлалт эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн сувилал. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Эмчилгээ, үйлчилгээ:
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Рашаан сувилалд эмчлэх, сувилах өвчний жагсаалт”-д заагдсан оношийн дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.
Манай сувилал нь:
Магадлан итгэмжлэгдсэн
ЭМД-д хамрагдсан
Байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт байрладаг
Үйлчлүүлэгчид зорчиход тохиромжтой /дан засмал замаар ирж, очно/
Сувиллын өрөө тасалгаа, гадна, дотор орчны тохижилт сайн, Наран шарлагын байр, хүүхдийн тохитой тоглоомын талбай,
Нарийн мэргэжлийн чадварлаг эмч, сувилагч нар тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Хоол зүйчийн удирдлага дор өдрийн эмчилгээний 5 хоолтой.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой.
Харуул, хамгаалалтын ажилтантай
Физик эмчилгээ:
Татлагын ор,
Хаш чулуун ор,
Нурууны массажны ор,
Толгойн массажны аппарат,
Хөлний массажны аппарат,
Үений лазер эмчилгээ,
УВЧ,
Искра,
TENS,
Инфра улаан гэрэл,
Хөдөлгөөн засал эмчилгээ
Хөдөлмөр засал эмчилгээ
Уламжлалт эмчилгээ
Бүх төрлийн зүү эмчилгээ,
Бумба эмчилгээ,
Бүх биеийн бариа /тосон, цэгэн, сүүн/,
Хэсэгчилсэн бариа,
Зөгийн балтай татлага,
Соруул засал,
Шивүүр,
Хануур,
Гүрэм,
Гүүний саам эмчилгээ.
Саам эмчилгээний заалт:
Вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхжил багатай үе,
Элэгний архаг үрэвсэл хатууралд шилжих үе,
Элэгний хатуурлын ээнэгшил үе,
Ходоод архаг үрэвсэл,
Цөс угаах зорилгоор,
Хоол боловсруулах зам болон цөсний архаг үрэвсэл,
Бөөрний архаг үрэвсэл,
Харшлын өвчнүүд,
Биеийн ерөнхий дархлаа сайжруулах.