kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle
mn
mn

Эмнэл зүйн молекул оношилгооны төв

Танилцуулга 

 

     Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын полимеразын гинжин урвал (ПГУ, polymerase chain reaction-PCR) шинжилгээний ачааллыг хуваалцах, бэлэн байдлыг хангах, коронавируст халдварын оношилгооны дэвшилтэт арга технологийг нутагшуулах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Эмнэл Зүйн Молекул Оношилгооны Төв (ЭМОТ)-ийг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл Мэндийн яамны дэмжлэг болон өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулж 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

     ЭМОТ нь SARS-CoV-2 вирусийг хамар залгиурын арчдас, шүлсэнд илрүүлэх ПГУ шинжилгээг өдөрт 300-500 хүнд хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний хариуг 12-24 цагийн дотор гаргаж байна. ЭМОТ байгуулагдсан цагаас эхлэн байгууллага, хувь хүн, гадаад руу зорчиж байгаа иргэдэд үйлчилж байгаа бөгөөд ПГУ шинжилгээ, SARS-CoV-2 вирусийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, явуулын шинжилгээ гэх мэт үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

     Манай төв нь био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бүтэц зохион байгуулалттай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан, эмнэл зүйн молекул оношилгооны шинжилгээг мэргэшсэн баг хамт олон чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэж байна.

Эрхэм зорилго:

 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон салбарын хүний нөөцийн хөгжлийн тогтолцоонд олон улсын стандарт, оношилгооны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн төрийн бодлого, чиглэлийг дэмжин хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэвшилтэт шинэ түвшинд гаргах, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй лавлагаа түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх, судалгаа шинжилгээ, оношилгооны цогц төвийг байгуулахад оршино.

ЭМОТ-ийн бүтэц, удирдлага зохион байгуулалт:

 

     ЭМОТ-ийн судалгаа шинжилгээ, оношилгооны лаборатори нь бүтцийн хувьд удирдлага, зохион байгуулалт, хянан зөвлөх тогтолцоо бүхий Схем 1-д заасан бүтэцтэй байх ба лабораторийн бүтцийн нэгж нь лабораторийн дүрэмд заасан чиг үүргийн дагуу Эмнэлэг хариуцсан захирлын баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

ЭМОТ-ийн лаборатори:

 

     ПГУ шинжилгээний өрөө тус бүрт эерэг болон сөрөг даралтыг үүсгэсэн HEPA фильтер бүхий агааржуулалтын цогц системийг бүрэн шийдсэн.

Халдварын эрсдэлтэй бүс – сөрөг даралттай

Халдварын эрсдэлтэй бүсээс гарах хамгаалах хувцас тайлах шар бүс –сөрөг даралттай

Мастер холимог бэлтгэх хэсэг – эерэг даралттай

ПГУ шинжилгээний өрөө – сөрөг даралттай

     Лабораторийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартад заагдсанаар халдварын эрсдэлтэй бүсэд шүршүүр байрлуулсан.

Үйл ажиллагааны чиглэл:

 

КОВИД-19 халдварын ПГУ шинжилгээ (шүлсэнд, хамар залгиурын арчдасанд SARS-CoV-2 илрүүлэх PCR шинжилгээ, мутаци илрүүлэх шинжилгээ, яаралтай журмаар хийгдэх болон явуулын шинжилгээ, хурдавчилсан оношлуураар хийх шинжилгээ),

Бусад халдварт өвчин (БЗДХ, амьсгалын зам, хоол боловсруулах замын төрөл бүрийн халдвар, менингит, үжил халдварын зэрэг нян судлалын микроскоп шинжилгээ, өсгөврийн шинжилгээгээр илрүүлэх боломжгүй халдварыг илрүүлэх PCR шинжилгээг хийнэ).

Халдварт бус эмгэгийн молекул оношилгооны шинжилгээ (Хавдрын молекул маркер, генийн мутаци  илрүүлэх, цочмог болон архаг өвчний ялган оношлогоо, бусад шинжилгээнүүд гэх мэт).

     

Манай давуу тал:

 

Эрт илрүүлэлт, нарийвчилсан үзүүлэлт – Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул оношилгооны технологийг суурьлуулж, эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт болон халдварт бус эмгэгийн эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах боломжтой болж байна.

Цогц үйлчилгээ – Лаборатори нь жилд дунджаар 3600-5000 орчим хүнд хийх хүчин чадалтай бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээний чанарын баталгаатай хийж гүйцэтгэж байна. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хийж гүйцэтгэж байна.

Молекул оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлнэ – Иргэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технолгид суурилсан болон лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг гадаад орон руу явж хийлгэх шаардлагагүй болж, цаг хугацаа, зардал хэмнэнэ. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг 40 орчим мянган хүнд хамгийн хямд өртгөөр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна

Чанарын баталгаатай үр дүн – итгэлцэл Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийн өндөр ур чадвартай мэргэшсэн туршлагатай боловсон хүчин, шинжилгээний чанарын баталгааг  хангах системтэй үйл ажиллагаа, үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээнд тогтмол хянагдаж шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулснаар иргэдийн эрүүл мэндийн салбарт итгэх итгэл нэмэгдэнэ.

Аюулгүй, тав тухтай орчин – лабораторийн дотоод орчны эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн зориулалтын агааржуулалтын системээр тоноглож Био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг хангасан нь ажилтан, үйлчлүүлэгчдэд ажиллах, үйлчлүүлэх аюулгүй, таатай орчин бүрдүүлж байна.

Салбарын үлгэр дуурайл – Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн лаборатори төдийгүй өөрийн туршлагаа бусадтай хуваалцан хамтран ажиллаж, салбартаа түүчээлэгч нь байж эерэгээр нөлөөлнө. ЭМОТ нь АШУҮИС-ийн бренд болж буй Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуурыг эмнэлзүйн оношилгоонд хамгийн түрүүнд нэвтрүүлсэн билээ. Энэ оношлуур нь хүүхэд, хөгшид өгөх боломжтой инвазив бус (зовиургүй) арга болох шүлснээс SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлдэг давуу талтай төдийгүй уг халдварыг эрт үед оношлох боломжийг бүрдүүлж байна.

Мэргэжлээрээ өсөж, хөгжих боломж – ЭМОТ-ийн судалгаа шинжилгээ, оношилгооны төвд эмч, ажиллагсдыг мэргэжил дээшлүүлэх, анагаах ухааны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах, өөрийгөө сорих, сурч мэдэх, судалгаа шинжилгээ явуулах орчин бүрдэж, мэргэжилдээ илүү үнэ цэнэтэй хандах, мэргэжлээрээ өсөж, хөгжих, олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадавхитай болох боломжийг олгоно.

Цагийн хуваарь

Цагийн хуваарь:

Даваа-Баасан 08:00-18:00,

Бямба 09:00-14:00

Холбоо барих

Эмнэл зүйн молекул оношилгооны төв

Хаяг: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
С.Зоригийн гудамж, Улаанбаатар 14210, Монгол

И-мэйл: customer.cmdc@mnums.edu.mn,                cmdc@mnums.edu.mn

Холбоо барих:
+976 86092626
+976 86093636