БИО-АНАГААХ УХААНЫ СУДАЛГААНЫ ТАНИУЛСАН ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС
(Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч)
№
Огноо: …………..
Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн багш Анагаах ухааны доктор, профессор Сономжамц овогтой Мөнхбаярлах миний бие болон манай судалгааны баг “Улаанбаатар хотын хүүхдийн астма, харшлын ринит ба гэрийн тоосны хачгийг илрүүлэх судалгаа”-хийж байна.
ТАНД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ:
Бид 2009/2010 онд Улаанбаатар хотод хийгдсэн “Монгол дахь амьсгалын замын архаг өвчний тархалт” сэдэвт судалгааны ажлын үр дүнг 2021 оны 8 сард хийсэн “Улаанбаатар хотын хүүхдийн астма, харшлын ринит ба гэрийн тоосны хачгийг илрүүлэх судалгаа”-ны үр дүнтэй харьцуулах юм.
Тэрхүү судалгаагаар нийт 27 асуулт бүхий асуумжийн дагуу амьсгалын архаг өвчнийг илрүүлэн тогтоох болно. Бидний хийж байгаа судалгааны ажил нь Анагаах Ухааны Олон Улсын Байгууллагуудын Зөвлөл /АУОУБЗ/-өөс “Хүнийг био-анагаах ухааны судалгаанд хамруулах олон улсын удирдамж”-ийн дагуу хувь хүнийг хүндэтгэх, үр ашигтай, үнэнч шударга байж судалгаанд хамрагдагсдаас таниулсан зөвшөөрөл авч байна. Таныг өөрийн зөвшөөрлөөр судалгаанд хамрагдан бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Ашиг тус: Таны хүүхэд судалгаанд хамрагдсанаар архаг бронхит, уушгины эмфизема, гуурсан хоолойн багтраатай эсэх нь тогтоогдох бөгөөд нарийн мэргэжлийн зөвлөгөө авах, эрт оношлуулах, хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Судалгааны сонголт: Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 6-7 насны хүүхдүүд хамрагдана.
Эрсдэл: Таныг ядраахгүй тулд дадлагажсан эмч, эмнэлгийн ажилтан, шаардлага хангасан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтална.
Нууцлал: Судалгааны явцад илэрсэн таны эрүүл мэндтэй холбоотой нууцлалыг зохих журмын дагуу чандлан хадгалж, мэдээллийг зөвхөн эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглах ба судалгааны үр дүнг хэвлэлд нийтлүүлэхдээ хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг нийтлэхгүй. Судалгааны явцад судалгаанд хамрагдагч болон түүний төлөөллөөс гарсан гомдол, санал, хүсэлтийг 99089050 дугаарын утсаар болон munkhbayarlakh@mnums.edu.mn хаягаар тогтмол авч хариуг цаг алдалгүй өгч шийдэж байх болно.
Төлбөр: Энэ судалгаанд хамрагдсанаар та ямар нэгэн төлбөр төлөхгүй.
Баталгаатай байдал: Судалгааны материалыг тэнхимд зохих журмын дагуу хадгалах болно.
Судалгаанд оролцогчийн эрх: Судалгаанд оролцогч нь:
Би дээрх мэдээлэлтэй танилцаж судалгааны зорилгыг ойлгосон тул судалгаанд сайн дураараа хамрагдахыг зөвшөөрч байна. Би таниулсан зөвшөөрлийг ойлгоод татгалзах хүсэлтээ дараах хаягаар илгээх болно.
Холбоо барих хаяг:
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Уушги харшил судлалын тэнхим
Утас: 99089050
e-mail: munkhbayarlakh@mnums.edu.mn