kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle
mn
mn

Монгол-Японы эмнэлэг

Түүхэн замнал

 

Япон Улсын Засгийн Газрын 7 тэрбум 985 сая иенийн буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан нь буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээр томоохон бүтээн байгуулалт болсон бөгөөд Япон улсын буцалтгүй тусламжаар тус эмнэлгийн барилгад 7,985,000,000 иен, аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд 1,393,000,000 иен, нийт 9,378,000,000 иенийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн яамны 2,8 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар буюу 6 багц тендерээр 154 нэр төрлийн 1901 ширхэг эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга, компьютерыг 2,849,600,000 төгрөгөөр нийлүүлэгдсэн.

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн мэргэшлээр, улсын хэмжээнд зарим төрөлжсөн мэргэшлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг”-ийг байгуулах шийдвэр гарч, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/137 тушаалаар эмнэлгийн дүрэм, бүтцийг баталсан 2020 оны БСШУССайдын А/307 тушаалаар эмнэлгийн дүрэм, бүтцийг шинэчлэн баталж, дүрэмдээ “Эмнэлэг нь улсын хэмжээнд зарим төрөлжсөн мэргэшлээр тусламж үйлчилгээ үзүүлж, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж, судалгаа, эрдэм шинжилгээ эрхлэх, эмнэлгийн болон бусад мэргэжилтнийг бэлтгэх, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (цаашид “АШУҮИС” гэх)-ийн харьяа эмнэлэг байна.” гэж заасан.

     Үйлчлүүлэгч төвтэй нотолгоонд суурилсан, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэх,  шинжлэх ухааны ололтыг практикт нэвтрүүлж, анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны жишиг төв бүхий үндэсний тэргүүлэгч эмнэлэг байх эрхэм зорилго бүхий АШУҮИС-ийн эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн Япон багийн хамтын ажиллагааны хүрээнд 2019, 2020 онд хүний нөөцийг бүрдүүлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж, эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Байгууллагын бүтэц

 

 

Холбоо барих

Монгол Японы эмнэлэг

13270, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

И-мэйл: hospital@mnums.edu.mn
Утас: 976-7700-2528
976-7700-2529

Эмнэлзүйн судалгааны хороо


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Cудалгаа хийх хүсэлт 
  2. Тэнхимийн хурлын протокол
  3. Судалгааны арга аргачлал – товч 
  4. Таниулсан зөвшөөрлийн хуудас 
  5. Танилцуулга PPT: I. Судлаачийн товч танилцуулга                         


II.Судалгааны нэр, удирдагчийн нэр 

III.Судалгааны зорилго, зорилт 

IV.Судалгааны хамрагдах хүрээ 

V.Судалгааны хугацаа 

VI.Судалгааны арга аргачлал 

 

Жич: Хурал цахимаар болох ба дээрх дарааллын дагуу материалаа PDF хэлбэрээр нэгтгэж ankhbayar.g@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү. Судалгааны арга аргачлал, таниулсан зөвшөөрлийн хуудас нь заавал тэнхимийн хурлаар орж батлагдсан байхыг анхаарна уу.