Оюутны холбоо

ОЮУТНЫ ХОЛБОО

   

   АШУҮИС-ийн Оюутан суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг оюутны төрийн бус байгууллага юм.

     Оюутны холбооны тэргүүнээр 2018 оны 12 дугаар сарын 08-нд АШУҮИС-ийн Оюутны холбооны ээлжит VII чуулганаар сонгогдсон АУС-ийн 3-р дамжааны оюутан А.Мөнх-Эрдэнэ, удирдах зөвлөлийн 12 гишүүнтэй ажиллаж байна.

 

Эрхэм зорилго:

АШУҮИС-ийн оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол, байр суурийг төлөөлөн илэрхийлэх

 

Зорилго:

АШУҮИС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөх;

Оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах;

Оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтолцоог дэмжих, бий болгох;

Оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, нийгэм, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх;

 

 

Гүйцэтгэх хороо

     Оюутны холбооны гүйцэтгэх хорооны даргаар дэд тэргүүн М.Уугантамир нь ажиллаж байгаа бөгөөд доорх 6 албатай үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн алба

Олон нийттэй харилцах алба

Сургалт судалгааны санал хүсэлтийн алба

Урлаг, спортын алба

Дотоод үйл ажиллагааны алба

Дотуур байрны зөвлөл

 

Элсэлт

     Оюутны холбооны Олон нийттэй харилцах албанаас жил бүр уламжлал болгон намар болон хаврын улиралд Оюутны холбоонд шинэ элсэгчдийн бүртгэлийг явуулдаг ба элсэхийг хүссэн оюутан нь доорх шаардлагад нийцэж байвал давуу тал болно.

 

 

Холбоо барих

Оюутны холбоо

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хичээлийн төв байр Эко цогцолбор

И-мэйл: