mn

Оюутны U MONEY карт захиалах

Оюутны U MONEY карт 

 

     Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг сунгах оюутнууд нь тухайн хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан тохиолдолд нэгдсэн байдлаар Оюутны холбоонд бүртгүүлэн картаа сунгуулан ашиглана.

     Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримтын хамт дахин авах боломжтой.

     Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн “Шинэ захиалга”-ын картыг АШУҮИС-д шинээр элсэн орсон болон урьд өмнө нь карт захиалж байгаагүй оюутнууд захиална.

 

Бүрдүүлэх материал:

    1. Мэдүүлгийн маягт
    2. Иргэний үнэмлэхийн хуулбар
    3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
    4. Төлбөр төлсөн баримт

Анхаарах зүйлс: 

    1. Оюутан та Юмони картаа жилд 2 удаа гээгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй.
    2. Төрийн байгууллагаас батлагдсан хэмжээгээр хөнгөлттэй зорчих бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр цэнэглэн ашиглаж болно.
    3. Гар утасны ард картаа хийх эсвэл ямар нэгэн тохиолдолд зартны IC чипийг гэмтээсэн тохиолдолд карт ажиллахгүй болно.

 

Холбоо барих

Оюутны хөгжил, удирдлагын газар

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, 235 тоот

И-мэйл: student@mnums.edu.mn

Утас: 11-326894, 11-328894
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30