mn
mn

нүүр амны мэс заслын тэнхим

Тэнхимийн товч түүх

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим нь 1995 оны 11-р сарын 26-ны өдөр АУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн тушаалаар Нүүр ам судлалын тэнхим Нүүр ам судлалын төв болж Нүүр амны мэс заслын тэнхим нь Н.Оюун эрхлэгчтэй,  5 багш, 1 лаборанттай үүсгэн байгуулагджээ. Өнөөгийн АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим нь бие даасан бүтцээр сургалт, эрдэм шинжилгээ, нарийн мэргэжлийн үйл ажиллагааг цогц хэлбэрээр явуулж байна.
Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгчээр ахлах багш, АУ-ны доктор Ш.Даваахүү, НАСС-ийн Захирал, тэнхимийн ахлах багшаар АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр, багшаар АУ-ны магистр Ю.Ганбаатар, багшаар АУ-ны доктор Б.Энх-Орчлон, багшаар НЭМ-ийн магистр Г.Батболд, багшаар АУ-ны магистр Х.Намуун, дадлагажигч багшаар АУ-ны магистр М.Мишээл, гэрээт багшаар Монгол Улсын хүний гавьяат эмч АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтий нар ажиллаж байна.

Нүүр Амны Мэс Заслын тэнхим нь судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоонд суурилан үйлчлүүлэгчид эрүү нүүрний эмгэгийн эмнэл зүйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр өргөн хүрээнд хүргэж, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, цогц, менежмент бүхий эрүү нүүрний мэс заслын тусламж үйлчилгээ, сургалт судалгааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
НАМЗ-ын тэнхим нь сургалтын үйл ажиллагаагаар амны хөндийн өвчнүүд, эрүү нүүр орчмын мэдээгүйжүүлэлт, шүд авалт, шүдний гаралтай болон шүдний бус эрүү нүүр орчмын идээт үрэвсэл, түүний хүндрэлүүд, эрүү нүүр орчмын гэмтэл, хортой болон хоргүй хавдар, эрүүний үений эмгэг, шүлсний булчирхайн эмгэг, нүүрний мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх мэс засал, төрөлхийн болон олдмол гажгийн эмчилгээний онолын болон эмнэл зүйн сургалтыг тасралтгүй үргэлжлүүлж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа.

  • БНСУ, Ионсей Их Сургууль – НАМЗ-ын тэнхим, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй
  • БНСУ , Сөүлийн Үндэсний Их Сургууль – НАМЗ-ын тэнхим, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй
  • БНСУ , Чоннамын Үндэсний Их Сургуулийн Шүдний Сургууль – НАМЗ-ын тэнхим, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй

Бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Шижирбаатарын ДАВААХҮҮ

Төгссөн сургууль: 1996 онд Анагаах Ухааны Их Сургууль төгссөн
2008-2014 онд ОХУ, Анагаах Ухааны доктор
Тэнхимд ажилласан жил: 1998 оноос

 Холбоо барих: davaakhuu@mnums.edu.mn

Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Лхамсүрэнгийн ХЭНТИЙ

Төгссөн сургууль: 1982 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийн шүдний анги, Стоматологич их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2009 онд ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөл, АУ-ны докторын зэрэг
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Эрүүний булангийн
зөрөөтэй хугарлыг эмчлэх мэс заслын аргыг боловсронгуй болгох нь

Тэнхимд ажилласан жил: 1995-2016 он, 2021оноос
Холбоо барих: khentii@mnums.edu.mn

НАМЗТ-ийн багш, АУ-ны магистр Юндэнгийн ГАНБААТАР
Төгссөн сургууль: 1989-1995 Анагаах ухааны их сургуулийн
Нэгдсэн эмчилгээний факультетад нүүр амны эмч мэргэжлээр суралцаж төгссөн.
Эрдмийн зэрэг цол: 1998 онд АУИС, Анагаах ухааны магистр
Тэнхимд ажилласан жил: 1995-2002 онд, 2019 оноос
Холбоо барих: ganbaatar@mnums.edu.mn

АУ-ны доктор, Нүүр амны мэс заслын ахлах зэргийн эмч
Батбаярын ЭНХ-ОРЧЛОН

Төгссөн сургууль: 2009 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Нүүр амны их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АУ-ны докторын зэргийг 2019 онд Нидерландын Вант Улсын Гронингений их сургууль
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Эрүүний хугарлын эмчилгээнд түгжээт болон түгжээт бус ялтас хэрэглэсний
дараах хүндрэл

Тэнхимд ажилласан: 2012-2015 он, 2019 оноос
Холбоо барих: enkhorchlon@mnums.edu.mn

НАМЗТ-ийн багш, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Нүүр амны мэс заслын ахлах зэргийн эмч Ган-Очирын БАТБОЛД

Төгсөн сургууль: 2001-2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны их эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, 2017 он, Нийгмийн эрүүл мэндийн магистр Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
Холбоо барих: batbold@mnums.edu.mn

НАМЗТ-ийн багш, АУ-ны магистр Хэнтийн НАМУУН

Төгссөн сургууль: 2014 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны
Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийг шүдний их эмчээр суралцаж төгссөн Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2017 онд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Шүдний Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхимд анагаах ухааны магистр Тэнхимд ажилласан жил: 2018 оноос
Холбоо барих: namuun.kh@mnums.edu.mn

НАМЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр Мөнхцэцэгийн МИШЭЭЛ

Төгссөн сургууль: 2016 онд АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС, НАСС, АУ-ны магистр
Тэнхимд ажилласан жил: 2021 оноос
Холбоо барих: misheel@mnums.edu.mn

Холбоо барих

Нүүр ам судлалын сургууль

Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/