Тэнхимийн товч танилцуулга
Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим нь 1995 оны 11 сарын 26 өдрийн АУИС-ийн захирлын тушаалаар анх УКТЭ-ийн Шүд протезын тасгийг түшиглэн байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав ажиллаж байсан ба АУ-ны доктор Б.Отгонбаяр, АУ-ны доктор, дэд профессор Г.Ганжаргал, АУ-ны доктор Б.Сапаар нар Нүүр Амны Согог Гажиг засал, технологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус үр бүтээлтэй ажилласан. 2017 онд Нүүр Амны Согог Гажиг Заслын Тэнхимээс АШУҮИС-ийн захирлын 101 тоот тушаалаар Нүүр Амны Гажиг Заслын Тэнхим шинээр байгуулагдан гарснаар Нүүр Амны Согог Заслын Тэнхим нэртэй болж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Сапаар томилогдон ажиллаж байв.
Өдгөө НАСЗТ-ийн эрхлэгчээр ахлах багш АУ-ны доктор Ч.Гантөмөр, НАСЗТ-ын зөвлөх эмчээр МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, ШУ-ны доктор профессор Н.Пүрэвжав, НАСЗТ-ийн профессороор АУ-ны доктор профессор Б.Амарсайхан, НАСС-ын резидентийн ерөнхий координатор, ахлах багшаар АУ-ны доктор Б.Сапаар, ахлах багшаар АУ-ны доктор Б.Отгонбаяр, НАСС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах багшаар АУ-ны доктор П.Жавхлан, багшаар АУ-ны магистр С.Дэжидноров /БНСУ, Йонсей Шүдний сургуульд докторантаар суралцаж байгаа/, багшаар АУ-ны магистр Г.Мөнхжаргал, хичээлийн туслах ажилтнаар Д.Оюунгэрэл, гэрээт багшаар АУ-ны магистр Л.Өнөржаргал, АУ-ны магистр П.Зөнбилэгт, АУ-ны магистр Ш.Ариунлхагва НАСЗТ-н эмчээр Ц.Хангал, сувилагчаар Г.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр нүүр амны согог заслын чиглэлээр дагнан сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Одоо ажиллаж буй багш нарын 85% нь доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой ба үүнээс 83% нь гадаадын өндөр хөгжилтэй улсад докторын зэрэг хамгаалсан байна.
НАСЗ-ын тэнхим, тасгийн хамт олон төгсөлтийн өмнөх сургалтад зургаа, төгсөлтийн дараах сургалтад нэг, төгсөлтийн сургалтаар арван хоёр хөтөлбөрөөр боловсролын үйлчилгээ үзүүлж байгаагаас гадна онолын болон эмнэлзүйн судалгаа тасралтгүй хийгдэж тэнхимээс АШУ-ны доктор 1, АУ-ны доктор 6, магистр 40 гаруй төрөн гарсан төдийгүй тэнхимийн багш нар Азийн Согог Заслын Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна. НАСЗТ-н хамт олон нь ард иргэдэд нотолгоонд суурилсан нүүр амны согог заслын эмчилгээ үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр өргөн хүрээнд хүргэж, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
НАСЗТ-ийн эрхлэгч, ахлах багш, АУ-ны доктор Чимэддуламын ГАНТӨМӨР
Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр 2001 онд
Доктор хамгаалсан улс: Япон улсын Токушимагийн их сургууль
Доктор хамгаалсан сэдэв: Identification of risk factors involved in the progression of peri-implantitis
Тэнхимд ажилласан жил: 2006 оноос
Холбоо барих: gantumur@mnums.edu.mn
НАСЗТ-н зөвлөх эмч, МУ-ын зөвлөх эмч, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Нянрагийн ПҮРЭВЖАВ
Төгссөн сургууль: Монгол улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийн Нүүр амны эмчийн ангийг стоматологич их эмч мэргэжлээр 1978 онд төгссөн
Доктор хамгаалсан улс: ЗХУ-ын Москва хотын Н.А Семашкогийн нэрэмжит Нүүр ам судлалын сургууль, 1989 онд
Доктор хамгаалсан сэдэв: Функционально эстетические основы ортопедического лечения при полной утрате зубов у Монголов
Тэнхимд ажилласан жил: 1979 оноос
Холбоо барих: purevjav@mnums.edu.mn
НАСЗТ-н профессор, АУ-ны доктор, профессор МУ-ын зөвлөх эмч Базарын АМАРСАЙХАН
Төгссөн сургууль: БНКУ-ын Гаванна хотын АУИС-ийн шүдний их эмч мэргэжлээр 1991 онд
Доктор хамгаалсан улс: Япон улсын Токиогийн Анагаахын ба Шүдний Их Сургууль, 2002 онд
Доктор хамгаалсан сэдэв: Орчны хүчин зүйл шүдний динамик хөдөлгөөнд нөлөөлөх нь
Тэнхимд ажилласан жил: 1991 оноос
Холбоо барих: amarsaikhan@mnums.edu.mn
НАСЗТ-ийн ахлах багш, АУ-ны доктор, НАСЗ-ын тэргүүлэх зэргийн эмч Баярмагнайн САПААР
Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийн Нүүр амны их эмч мэргэжлээр 1999 онд
Доктор хамгаалсан улс: Япон улсын Токушимагийн их сургууль, 2014 онд
Доктор хамгаалсан сэдэв: Prosthodontic and biologic considerations on characteristics of polyethylene terephthalate and polyester denture resins
Тэнхимд ажилласан жил: 1999 оноос
Холбоо барих: sapar@mnums.edu.mn
НАСЗТэнхимийн ахлах багш АУ-ны доктор Болдын ОТГОНБАЯР Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр 1996 онд
Доктор хамгаалсан улс: ЭМШУИСургууль, 2004 онд
Доктор хамгаалсан сэдэв: Эрүү ясны болон сүүн шүдний үүсгэврийн бүтэц судасжилтийн онцлогийг ургийн хөгжлийн сар бүрээр нь гаргах
Тэнхимд ажилласан жил: 2004 оноос
Холбоо барих: otgonbayar.b@mnums.edu.mn
НАСЗТ-ийн ахлах багш АУ-ны доктор, НАСЗ-ийн тэргүүлэх зэргийн эмч Пүрэвжавын ЖАВХЛАН
Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр 1999 онд
Доктор хамгаалсан улс: Япон улсын Токушимагийн их сургууль, 2010 он
Доктор хамгаалсан сэдэв: Lipopolysaccharide-mediated induction of calprotectin in the submandibular and parotid glands of mice.
Тэнхимд ажилласан жил: 2011 оноос
Холбоо барих: javkhlan@mnums.edu.mn
НАСЗТ-ийн багш АУ-ны магистр Сэмжидийн ДЭЖИДНОРОВ
Төгссөн сургууль: ЭМШУИС-ийн НАССургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр 2009 онд
Магистр хамгаалсан улс: БНСУ, Wongwang их сургууль, 2014 он
Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
Холбоо барих: dejidnorov@mnums.edu.mn
НАСЗТ-ийн багш АУ-ны магистр Гантөмөрийн МӨНХЖАРГАЛ
Төгссөн сургууль: ЭМШУИС, НАССургууль, Нүүр амны их эмч 2011
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2019 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
Тэнхимд ажилласан жил: 2012 оноос
Холбоо барих: munkhjargal.ga@mnums.edu.mn
Хичээлийн туслах ажилтан Дуламсүрэнгийн ОЮУНГЭРЭЛ
Төгссөн сургууль: АШУҮИС-ийн НАССургуулийг Нүүр амны эмчийн туслах мэргэжлээр 2016 онд
Тэнхимд ажилласан жил: 2016 оноос хичээлийн туслах ажилтан
Холбоо барих: oyungerel.du@mnums.edu.mn
Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/