mn
mn

хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим

Тэнхимийн товч танилцуулга

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим нь анх АУИС-ийн Захирлын 2000 оны 01 сарын 07-ны өдрийн хурлын A/02 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн Нүүр Амны Өвчин Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим нэртэй Нүүр амны эмчилгээ, Нүүр амны мэс засал, Нүүр амны согог гажиг заслын тэнхмүүдээс мэргэжлийн багш нарыг зохих хичээлийн цагуудын хамт авч, 4 багшийн орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан юм. Тэнхимийн эрхлэгчээр 2000-2004 онд АУ-ны доктор, профессор Л.Мөнгөнцэцэг, 2006-2021 онд АУ-ны доктор, профессор Б.Оюунцэцэг, 2021-2022 онд АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг, 2022 оноос АУ-ны доктор Б.Цэлмэг томилогдон ажиллаж байна.

АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУСТ нь долоон үндсэн багш, нэг сувилагчийн бүрэлдэхүүнтэй, тэнхим-
тасгийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, ахлах зэргийн эмч
Б.Цэлмэг, профессор багшаар АУ-ны доктор, профессор, МУ-ын Зөвлөх эмч Б.Оюунцэцэг, ахлах багшаар АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ш.Мөнх-Од, ахлах багшаар АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Дэлгэрцэцэг, багшаар АУ-ны магистр А.Сувданчимэг, дадлагажигч багшаар АУ-ны магистр Г.Номин, дадлагажигч багшаар АУ-ны магистр Б.Баярмаа, тасгийн сувилагчаар Э.Энхсаруул нар ажиллаж байна.
ХНАСУСТэнхим төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтаар мэргэшүүлэх болон
мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааг удирдан явуулдаг. Тэнхмийн хамт олны эрдмийн бүтээлийг тоймловол дотоод илтгэл 246 гадаад 91, дотоодод хэвлэгдсэн өгүүлэл 79, гадаадад 37, оюуны өмч 8, сурах бичиг 1, ном 2, гарын авлага 22, нэг сэдэвт бүтээл 9-ийг туурвисан амжилттай. Япон улсын Окаяамагийн Их Сургууль болон Кобе хотын Надешико шүдний эмнэлэг, БНСУ-ын Йонсей Их Сургуулийн Шүдний сургуулийн Хүүхдийн шүдний тэнхим, Тайваний Шүдний Холбоотой сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн чиглэлээр хамтран ажилладаг. НАСС-ийн зочин профессор, Япон улсын иргэн, АУ-ны доктор, профессор Ё.Оказаки, К.Курода нар 2012 оноос тасралтгүй, жил бүрийн 2, 4, 9 дүгээр саруудад нүүр амны их эмч, резидент эмч, оюутнуудын дунд сургалт, семинарыг тогтмол явуулж байна. Гадаад дотоодын хамтарсан санхүүжилттэй 4 төслийг амжилттай хэрэгжүүллээ.
     

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

2000 оны 3 сар. Япон улсын Окаяамагийн Их Сургуулийн Хүүхдийн Нүүр Амны Өвчин Судлалын тэнхим. Тэнхимийн эрхлэгч Шимоно.

2000 оны 6 сар. ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн ХНАӨСУС-ийн тэнхим. Доцент Л.М.Яновский.

2001 оны 7 сар. Япон улсын Токиогийн Шүдний Их Сургуулийн ХНАӨС-ын тэнхим. Тэнхимийн эрхлэгч Такаги.

2006 он. Япон улсын Токушимагийн Их Сургуулиас профессор Мизухо Нишино зочин профессороор 2 жил ажилласан.

2010 он. Тайваний Шүдний Холбоо

2005 он. Япон улсын Окаяамагийн Их Сургуулийн профессор Ёшихидэ Оказаки

2011 он. Япон улсын Токушимагийн их сургуулийн Шүдний сургууль, Урьдчилсан сэргийлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Хиро О Ито.

2013 он. Япон улсын Кобэ хотын Надешико эмнэлгийн эмч, профессор Курода Коухэй.

2013 оны 09 сар. Солонгос улсын Ионсей их сургуулийн Хүүхдийн шүдний тэнхимийн эрхлэгч доктор, профессор Jae Ho Lee.

ХНАСУСТ-ийн ахлах багш, Анагаах ухааны доктор Баатаржавын Цэлмэг

Төгссөн сургууль: 1997-2002 онд ЭМШУИС, НАСС, Нүүр ам судлаач их эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2007-2011 онд Япон улс, Токушимагийн их сургуулийн Шүдний сургуулийн докторын сургалт АУ-ны доктор

Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Mucosal immune features to phosphorylcholine by nasal Flt3 ligand cDNA-based vaccination

Тэнхимд ажилласан жил: 2003 оноос

Холбоо барих: tselmeg@mnums.edu.mn

ХНАСУСТ-н АУ-ны доктор, профессор профессор Базарын ОЮУНЦЭЦЭГ

Төгссөн сургууль:1987-1993 онд Анагаах Ухааны Их Сургууль Шүдний факультет, Нүүр ам судлалын эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2000-2005 онд Окаяамагийн их сургууль, Анагаах ухаан ба шүдний сургууль Анагаах ухааны доктор

Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Caries predicting using buffer capacity test in Mongolian preschool children

Тэнхимд ажилласан жил: 1993 оноос

Холбоо барих: oyuntsetseg.b@mnums.edu.mn

ХНАСУСТэнхимийн ахлах багш, клиникийн профессор АУ-ны магистр Шархүүгийн Мөнх-Од

Төгссөн сургууль: Анагаах ухааны их сургууль 1993 он

Магистр хамгаалсан газар: Монгол улс, АУИС

Тэнхимд ажилласан жил: 2000 оноос

Холбоо барих:

munkhod@mnums.edu.mn 

ХНАСУСТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Жаргалцогтын ДЭЛГЭРЦЭЦЭГ

Төгссөн сургууль: 1997-2002 онд ЭМШУИС, НАСС, Нүүр ам судлаач их эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС, АУ-ны доктор

Докторын зэрэг хамгаалсан сэдэв: “Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба биеийн өсөлтийн зарим үзүүлэлтийн хамаарал”

Тэнхимд ажилласан жил: 2012 оноос

Холбоо барих: 

delgertsetseg@mnums.edu.mn>

ХНАСУСТ-ийн багш, АУ-ны магистр Алтансүх СУВДАНЧИМЭГ

Төгссөн сургууль: 2006-2011 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нүүр амны эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар2016 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг

Тэнхимд ажилласан жил: 2014 оноос

Холбоо барих: suvdanchimeg@mnums.edu.mn

ХНАСУСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр Ганбаатарын Номин

Төгссөн сургууль: 2012-2017 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нүүр ам судлалын сургууль Нүүр амны эмч

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2019 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг

Тэнхимд ажилласан жил: 2019 оноос

Холбоо барих:nomin@mnums.edu.mn

ХНАСУСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр Б.Баярмаа

Төгссөн сургууль: 2008-2013 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нүүр амны их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2021 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
Тэнхимд ажилласан жил: 2022 оноос
Холбоо барих: Bayarmaa.bat@mnums.edu.mn

Бүтэц бүрэлдэхүүн