mn
mn

нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхим

Тэнхимийн түүх

АУДунд Сургууль дээр хичээллэж байсан Шүдний техникийн ангийг Н.Пүрэвжав, захирал проф.Батсүх, багш Х.Дашцэрэн нарын санаачилгаар 1998 онд дахин нээж багшаар эхний жил Х.Дашцэрэн, Ц.Лхагвасүрэн, шүдний техникч Оюунчимэг нарыг, 2 дахь жилээс багшаар Ж.Өнөржаргал, Ч.Гантөмөр нарыг багшаар, 2000 оноос Л.Нацагдоржийг тус тус ажиллуулж байгаад, 2003 онд бүтэц зохион байгуулалтыг НАССургуультай нэгтгэн шүдний технологийн тэнхимийг багш Э.Сүхбаатар, Г.Одонтуяа, Б.Эрдэнэ, 2009 оноос хойш Ш.Батсүх, М.Бат-Эрдэнэ, Ч.Төгс-Оюун, М.Дэлгэрбайгал нарын бүрэлдэхүүнтэй байгуулан технологийн тэнхимийн эрхлэгчээр  Нүүр амны согог гажиг заслын тэнхимийн багш АУ-ны магистр Б.Сапаар, Д.Одонтуяа, Ш.Батсүх, М.Бат-Эрдэнэ, М.Дэлгэрбайгал нарыг томилон ажиллуулж байсан ба өдгөө “Нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхим” нэртэй болж өргөжин тэлж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны магистр Э.Билгүүн ажиллаж байна.

АШУҮИС, НАСС, НАТЭА-н тэнхим нь нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч нарыг бэлтгэн гаргадаг үндсэн нэгж бөгөөд Монгол улсад эдгээр мэргэжилтэнг бэлтгэдэг цорын ганц сургууль бол АШУҮИС юм. Нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч нарыг мэргэшүүлэх сургалт явуулахын зэрэгцээ Нүүр ам судлалын төв эмнэлэгт нүүр амны согог заслын эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлэх, нүүр амны согог, гажиг заслын нарийн мэргэжлийн техникч нар шүдний технологийн лабораторийн үйл ажиллагааг эрхэлж явуулах зэрэг сургалт, эмнэлзүйг хослуулан ажилладаг онцлогтой тэнхим юм.

Бүтэц бүрэлдэхүүн

НАТЭАТ-ийн эрхлэгч АУ-ны магистр Энхтайваны БИЛГҮҮН

Төгссөн сургууль: 2012 онд ЭМШУИС, НАСС 

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: ЭМШУИС, 2015 он, магистрын зэрэг

Тэнхимд ажилласан жил: 2016 оноос 

Холбоо барих: bilguun.e@mnums.edu.mn

НАТЭАТ-ийн ахлах багш, АУ-ны доктор Шагдарын БАТСҮХ

Төгссөн сургууль: 2008 онд ЭМШУИС, НАСС

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС, 2019 он

Доктор хамгаалсан сэдэв: “Монгол хүүхдийн хамрын хийн урсгалыг судалсан судалгаа”

Тэнхимд ажилласан жил: 2009 оноос

Холбоо барих: batsukh.sh@mnums.edu.mn

НАТЭАТ-ийн багш, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч Мөнхжаргалын ДЭЛГЭРБАЙГАЛ

Төгссөн сургууль: 2011 онд ЭМШУИС, НАСС

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС, 2019 он

Тэнхимд ажилласан жил: 2013 оноос

Холбоо барих: delgerbaigal@mnums.edu.mn

НАТЭАТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр Цэрэндоржийн СОДХОНЧИМЭГ

Төгссөн сургууль: 1999 онд АУИС

Эрдмийн зэрэг хамгаалсан газар: ЭМШУИС, 2004 он

Тэнхимд ажилласан жил: 2020 оноос

Холбоо барих: sodkhonchimeg@mnums.edu.mn

Нүүр амны ахлах техникч Баттулгын БААТАРХҮҮ

Төгссөн сургууль: 2013 онд ЭМШУИС, ЭМТС, 2021 онд Энэрэл анагаах ухааны дээд сургууль, сувилахуйн бакалавр

Тэнхимд ажилласан жил: 2013 оноос

Холбоо барих: baatarkhuu.b@mnums.edu.mn

Холбоо барих

Нүүр ам судлалын сургууль

Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/