Тэнхимийн товч танилцуулга
2017 оны 9 сарын 1-ны өдрийн АШУҮИС-ийн захирлын 101 тоот тушаалаар Г.Ганжаргал тэнхимийн эрхлэгчтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй Нүүр Амны Гажиг Заслын тэнхим байгуулагдсан ба 2019 оноос Токушимагийн Их сургуулийн профессор Эйжи Танака, Мейкай Их сургуулийн профессор Наота Суда нар зочин профессороор ажиллаж байна. style=”color: #333399; font-size: 10pt;”>НАГЗ-ын тэнхим-тасгийн өнөөгийн бүрэлдэхүүнд тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, Б.Од, дадлагажигч багш АУ-ны доктор С.Болормаа /түр чөлөөнд/, дадлагажигч багш АУ-ны магистр Б.Оюунжаргал, дадлагажигч багш АУ-ны доктор Х.Цэндсүрэн, гэрээт багш АУ-ы доктор Д.Отгонтуяа, гэрээт багш АУ-ы доктор Т.Цасан, НАГЗ-ын эмч АУ-ы магистр Б.Золзаяа, НАГЗ-ын эмч А.Сандаг-Очир, сувилагч Ц.Болор-Эрдэнэ, НАДүрс оношилгооны эмч, гэрээт багш, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Р.Оюунтөгс, рентген техникч Г.Тэлмүүн, рентген техникч Г.Төрболд нар ажиллаж байна.
НАГЗ-ын тэнхим, тасгийн хамт олон төгсөлтийн өмнөх сургалтанд 5, төгсөлтийн дараах сургалтанд нэг, төгсөлтийн сургалтаар 10 хөтөлбөрийг шинээр боловсруулж, жилд 5000 гаруй цагийн боловсролын үйлчилгээ үзүүлж байгаагаас гадна тэнхимээс доктор 2, магистр 10 гаруй төрөн гарч, багш судлаачид 100 орчим гадаад болон дотоодод эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, 6 ном, гарын авлага туурвисан ба 3 төсөл ажил дээр ажиллаж байна. Мөн тэнхимийн багш нар Ази Номхон Далайн Гажиг заслын холбооны 20 дах гишүүн орноор, Дэлхийн гажиг заслын холбоонд Монголын Холбоог төлөөлөн ажиллаж байна. Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Токушимагийн их сургууль, Tайпэй их сургуулийн Нүүр Амны Гажиг Засал ба Ортопедикийн тэнхимүүдтэй хамтран 14 хоногийн резидэнт солилцооны хөтөлбөр, хамтарсан тохиолдол хэлэлцүүлэг хийж байна. НАСТЭ-ийн НАГЗ-ын тасаг нь НАГЗ-ын оношилгоо, эмчилгээ, мэс засалтай хавсарсан эмчилгээ хийхээс гадна үйл зүй,үйл засах, биотерапи эмчилгээ, сүүлийн үед мини-скрью, meaw зэрэг техникүүдийн нэвтрүүлсэн. НАДүрс оношилгооны тасаг нь 6 төрлийн рентген зураг авч оношилгоо хийж байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
НАГЗТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Баярсайханы ОД
Төгссөн сургууль: ЭМШУИС-НАСС, Нүүр амны их эмч, 2004-2009
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Япон улс, Токушимагийн их сургууль, 2013-2017
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Co-Administration of Myostin-Targetting siRNA and ActRIIB-Fc Fusion Protein Increases Masseter Muscle Mass and Fiber Size 2017 Япон
Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
Холбоо барих: od@mnums.edu.mn
НАГЗТ-ийн багш АУ-ны доктор, Ахлах зэргийн эмч Сайнбаярын БОЛОРМАА
Төгссөн сургууль: 2002-2008 онд БНКУ-ын Гавана хотын анагаах ухааны их сургууль, Нүүр амны их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2016-2019 онд АШУҮИС-д АУ-ны доктор
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Монгол хүнийн гавал нүүрний өсөлт хөгжлийг судалсан дүн
Тасагт ажилласан жил: 2016-2018 он
Тэнхимд ажилласан жил: 2018 оноос
Холбоо барих: bolormaa.s@mnums.edu.mn
НАГЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр Батбаярын ОЮУНЖАРГАЛ
Төгссөн сургууль: 2011-2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Нүүр амны их эмч<>
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС-ийн НАСС-ийн эрдмийн зөвлөлд 2021 он, АУ-ны магистр
Тэнхимд ажилласан жил: 2021 оноос
Холбоо барих: oyunjargal.b@mnums.edu.mn<>
НАГЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны доктор Хүрэл-Очирын ЦЭНДСҮРЭН
Төгссөн сургууль: 2008-2014 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Нүүр амны их эмч
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Япон улс, Токушимагийн их сургууль, 2017-2021
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: The immunoregulatory role of p21 in the development of
temporomandibular joint-osteoarthritis
Тэнхимд ажилласан жил: 2022 оноос
Холбоо барих: ktsendsuren@mnums.edu.mn
Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/