Тэнхимийн товч танилцуулга
2019 оны 9-р сарын 30-нд АШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр НАСС-ийн 7 дахь тэнхим болох Шүдний тулгуур эд судлал, сувгийн эмчилгээний тэнхим шинээр байгуулагдсан. 2019 оны 10-р сарын 1-нд НАСС-ийн захиргааны хурал болж шинэ тэнхимийн эрхлэгчээр тэнхимийн ахлах багш АУ-ны доктор П.Оюун-Энх томилогдов. Тухайн үеийн бүрэлдэхүүнд тэнхимийн ахлах багш АУ-ны доктор, дэд профессор Б.Баярчимэг, тэнхимийн багш АУ-ны магистр Х.Оюунхишиг, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны магистр О.Цэцэн, тасгийн эмч .Гэрэлтуяа, сувилагч М.Түмэнжаргал нар ажиллаж байв.
Одоогийн бүрэлдэхүүнд тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор П.Оюун-Энх, тэнхимийн дэд профессор АУ-ны доктор, дэд профессор Б.Баярчимэг, тэнхимийн багш АУ-ны магистр Х.Оюунхишиг, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны доктор С.Тунгалаг, тэнхимийн дадлагажигч багш Oсвалдо Кабрера Роче, хичээлийн туслах ажилтан М.Түмэнжаргал, тасгийн эмч Д.Мөнхзул нар ажиллаж байна. Мөн гэрээт багшаар АУ-ны магистр О.Цэцэн, АУ-ны магистр Д.Баярчимэг, АУ-ны магистр Э.Бүжин нар ажиллаж байна. 2021 оны 9 сараас сувгийн эмчилгээний дөрвөн, шүдний тулгуур эдийн дөрвөн резидентийг тус тус элсүүлэн сургаж эхэлсэн.
ШТЭСЭТ нь Шүдний сувгийн эмчилгээ, шүдний тулгуур эд судлалын салбарыг хөгжүүлэх, цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны ажил явуулах, шинэ технологинэвтрүүлэх зорилгыг дэвшүүлэн ажилладаг. Төгсөлтийн дараах сургалт, 2021 оноос шүдний тулгуур эд судлал, сувгийн эмчилгээ гэсэн хоёр чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэлсэн. Манай хамт олон ард иргэдэд ШТЭ-ий мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ, нөхөн сэргээх, төлжүүлэх мэс ажилбар, далбангийн хагалгаа, пластик хагалгаа, яаралтай тусламж Сувгийн эмчилгээ, дахин эмчилгээ, сувгийн эмчилгээний хүндрэлийн эмчилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
ШТЭСЭТ-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, НАЭ-ний тэргүүлэх зэрэг Пунцагийн ОЮУН-ЭНХ
Төгссөн сургууль: ЭМШУИС-НАСС, Шүдний их эмч, 1990-1996
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Тайвань улсын Чунг Шаны Их Сургууль 2011 он
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Монгол ургамлын хавдрын эсрэг үйлчилгээ
Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд-2005 оноос, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
Холбоо барих: oyunenkh@mnums.edu.mn
ШТЭСЭТ-ийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор, НАЭ-ний тэргүүлэх зэргийн эмч Батбаярын БАЯРЧИМЭГ
Төгссөн сургууль: БНУнгар улсын Будапешт хотын Семмелвейсийн нэрэмжит Анагаах Ухааны Их Сургуулийн Шүдний факультет, 2000 он
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: БНУнгар улсын Будапешт хотын Семмелвейсийн нэрэмжит Анагаах Ухааны Их Сургуулийн Докторын сургууль 2004 он, АУ-ны доктор
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Шегрений хам шинж болон чихрийн шижин өвчний үед невропептид агуулсан мэдрэлийн ширхгүүд өөрчлөгдөх нь
Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд 2000-2019, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
Холбоо барих: bayarchimeg@mnums.edu.mn
ШТЭСЭТ-ийн багш АУ-ны магистр, НАЭ-ний Тэргүүлэх зэрэг Хишигдоржийн ОЮУНХИШИГ
Төгссөн сургууль: Куба улсын АУИС, Нүүр амны их эмч, 2005
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: БНКУ, Анагаах Ухааны Их Сургууль
Мэргэжлийн зэрэг: НАЭ-ний Тэргүүлэх зэрэгтэй 2020 он
Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд 2013-оноос, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
Холбоо барих: oyunkhishig@mnums.edu.mn
ШТЭСЭТ-ийн дадлагажигч багш, АУ-ны доктор Сэр-Одын ТУНГАЛАГ
Төгссөн сургууль: ЭМШУИС-НАСС, Нүүр амны их эмч, 2004-2009
Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Япон улс, Токиогийн шүдний их сургууль, 2013-2017
Докторын зэрэг хамгаалсан сэдэв: The Effect of EDTA-treated dentin on the differentiation of mouse iPS cells into osteogenic/ odontogenic lineages in vitro and in vivo
Тэнхимд ажилласан жил: 2021 оноос дадлагажигч багшаар ажиллаж байна.
Холбоо барих: tungalag.s@mnums.edu.mn
Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/