mnen
mnen
Сувилахуйн сургууль

Цахим сургалтын хөгжил

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь цахим сургалтыг хөгжүүлэх зорилгоор цахим сургалтын хөгжил ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Цахим сургалтын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор дуу дүрсний өндөр чанар бүхий, орчин үеийн видео болон аудио контент бүтээх студийг ашиглалтад оруулаад байна.

Цахим сургалтын хөгжил ажлын хэсгээс 2021-2022 оны хичээлийн жилд контент студид орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 7 контентыг бүтээж, “Med content” youtube сувагт байршуулан оюутан, суралцагчид болон бусад сонирхсон хэн бүхэнд нээлттэйгээр хүргэж байна. Та бүхэн энд дарж бидний бүтээсэн контентуудыг сонирхоорой. Энд дарна уу.

Цахим лекцүүдийг оюутанд илүү үр дүнтэйгээр хүргэх үүднээс нийт лекцийн 60 гаруй хувийг интерактив буюу оюутнууд лекцээ үзэж байхдаа асуултуудад хариулах, нэмэлт холбоосоор мэдээлэл авах, орхигдсон үгийг нөхөж бичих, зөв буруу хариултыг сонгох гэх мэтээр цахимаар идэвхтэй суралцах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

Сувилахуйн сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын үеийн цахим сургалтын чанарыг сайжруулах зорилгоор http://e-erdem.mn/ сургалтын платформыг шинээр байгуулан төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын материал, цахим сургалтууд, төгсөлтийн өмнөх сорилууд, төгсөгчдөд зориулсан ажлын байрны мэдээлэл, эрх зүйн баримт бичгүүд, оюутны хөтөч зэргийг байруулан ашиглаж байна. Багш нар e-erdem сургалтын системд аудио, видео, РРТ хичээлүүд, цахим шалгалтын материал бэлтгэн оруулж, цахим сургалтыг хөтлөн явуулж байна. Оюутнууд цахим сургалтын системээр дамжуулан хичээлтэй холбоотой материал, цахим ном зэргийг хүлээн авахаас гадна цахим лекц, семинар, хэлэлцүүлэгт оролцох, шалгалт өгөх зэргээр цахим сургалтад хамрагдаж байна. Цар тахлын үед хичээл цахим хичээлд шилжсэнтэй холбоотойгоор 7 хоног бүр цахим хичээлийн тайлан мэдээ гарган, үнэлгээ дүгнэлт хийж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Энэхүү тайлангаас багш нар сургалтын агуулгыг E-контент түвшинд хэрхэн боловсруулж сургалтандаа ашиглаж байгаатай танилцах боломжтой.

Сувилахуйн сургууль нь багш нарын цахим хэрэглэгдэхүүний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх үүднээс цахим сургалтын хөгжил сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, дасгал даалгавар бүхий хичээлүүдийг бэлтгэн нийт багш нарт хүргэж байна. Энэхүү ажлын үр дүнд багш нарын цахим сургалтын талаарх мэдлэг, чадвар сайжирч шинэлэг орчин үеийн контент, интерактив хичээлүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.

Холбоо барих

АШУҮИС Сувилахуйн сургууль

Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс 

Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn

Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn