АШУҮИС-ийн “ОЮУТАН ХӨГЖИЛ” хөтөлбөрийн “Хөдөлмөрч оюутан” дэд хөтөлбөр, Сувилахуйн сургуулийн оюутныг дэмжих, хөгжүүлэх “Эрүүл оршихуй” хөтөлбөрийн хүрээнд лавлагаа шатлалын эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн Сувилахуй болон Хүний нөөцийн албатай хамтран байгууллагын онцлог, давуу талыг таниулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, төгсөх дамжааны оюутнуудыг цалинтай дадлагажих, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ төгсөгчдөд байгууллага сурталчлах өдөрлөг“-г төгсөх дамжааны оюутнуудыг хамруулан амжилттай зохион байгуулж байна.