Мэдээ, мэдээлэл

АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн газарт “Судалгаа хөгжлийн төв” нээгдлээ

Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын “Судалгаа хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл амжилттай болж өнгөрлөө. АШУҮИС нь Монгол улсын засгийн газар, БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон АШУҮИС-ийн хөгжлийн бодлогын хүрээнд Ази-номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тиймээс...

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн сувилахуйн клуб

Хайраар дэлхийг өөрчилсөн алдарт сувилагч Ф. Найтингель мэндэлсэн 200 жилийн ойн баярын өдөрт Сувилахуйн клубийн хамт олон багш оюутнуудын төлөөлөл хийсэн ажлын ололт амжилт цаашид хийх үйл ажиллагаа төлөвлөгөө зорилго зорилтоо хамтран ярилцаж үе үеийн сувилагч багш ажилтан нартаа Сувилагч мэргэжлийн анги хамт олны сэтгэлийг цахимаар болон ажлын байранд мэндчилгээг хүргэж эрүүл энхийг хүсэж нэгэн өдрийг хамтдаа мэргэжлийн хүрээнд ярилцан төгсөх ангийн оюутнуудад тусламж зөвлөгөөг хүргэж хамтран ажиллав. Сувилахуйн клубийн хамт олон эмнэлгийн мэргэжилтэн та бүхэндээ Талархал...

АШУҮИС Монголын бурхан шашны сүм хийдүүдтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

2020 оны 05 сарын 12-ны өдөр АШУҮИС нь Монголын бурхан шашны хийдүүдийн төлөөлөл болох МБШТ Гандантэгчэнлин Хийд, Зүүн Хүрээ Дашчойлин Хийдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар харилцан ойлголцлыг дэмжих, хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн хүрээнд соён гэгээрүүлэх, эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.    Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөр хамтран зохион байгуулах, хамтарсан лекц, хурал, симпозиум зохион байгуулах, хамтарсан судалгаа, судалгааны төсөл хэрэгжүүлэх,...

АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгов

 Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 14-ны өдөр АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болголоо.  Тус эмнэлгийн нэршлийг солих уулзалтын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг,  Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцов. Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн...

АШУҮИС-ийн 2019-2020 оны төгсөлтийн шалгалт цахим хэлбэрээр амжилттай эхэллээ

Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотой төрийн өмчийн бүхий л их дээд сургуулиуд сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэн, шалгалтаа онлайнаар авч эхэлсэн.  АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд төгсөх 23 мэргэжлийн 13 мэргэжлийн  шалгалт өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 14-ны өдөр амжилттай яавагдаж эхэллээ. Шалгалт 05 сарын 14,16,17,18-ны өдрүүдэд цахимаар явагдах бөгөөд Монгол Улсын  21 аймаг, 9 дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО, Лаус зэрэг орноос нийт 1890 оюутан шалгалтад хамрагдах юм. Шалгалтын эхний...

Нээлттэй ажлын байрны зар

АШУҮИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт газрын дарга шалгаруулж авна. Тавигдах шаардлага: • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Төрийн захиргааны төв байгууллага болон шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх • Хоёроос дээш хэлний мэдлэгтэй • Багаар ажиллах чадвартай • Үүрэг хариуцлагатай, ачаалал даах чадвартай • Хувийн зохион байгуулалт сайн Бүрдүүлэх материал: – Төрийн албан хаагчийн анкет 1 хувь – 4х6 хэмжээтэй зураг 1 хувь...

Астмын эсрэг дэлхийн өдөр

“Астмын шалтгаантай нас баралтыг зогсооё”    Астмын эсрэг дэлхийн өдрийг 1998 оноос жил бүр 5-р сарын эхний долоо хоногийн Мягмар гаригт тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрөөр астмын талаар тулгамдаж байгаа асуудал болон астмын эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм.      Монгол улс 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачлаг (GINA)-д элсэн орсон ба үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг зохион байгуулж ирсэн билээ. 2020 онд “Астмын шалтгаантай нас баралтыг зогсооё” гэсэн уриан доор дэлхий нийтээрээ нэгдэж тэмдэглэж байна.    Энэ өдрийн хүрээнд...

Лабораторийн амьтан судлал -3 цуврал ном хэвлэгдэж нийтийн хүртээл боллоо

“ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ-III” номыг туурвих явцдаа АШУҮИС-ийн Эрдмийн сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Газар, Цөм лабораториос зохион байгуулж буй “ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт онол-практик хосолсон сургалт, хэлэлцүүлгийн явцад гарсан санал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, анхаарлаа хандуулсан.    Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь эрдэм шинжилгээний бааз суурийг бэхжүүлэхэд лабораторийн амьтан чухал байр суурь эзэлнэ.    Лабораторийн амьтан судлал хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулснаар төгсөлтийн дараах сургалтын үндсэн сурах бичиг...
1 30 31 32 33 34