Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Ёндөнпу Ротари клуб нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох лабораторийн зориулалтын хөргөгчийг хандивлалаа.

2022 оны 5-р сарын 12-ны өдөр Олон улсын Ротари байгууллагын VTT9119269 төслийн хүрээнд, БНСУ-ын Ёндөнпу Ротари клуб, Монголын Улаанбаатар Ротари клуб, Рафаэл Интернэйшнл байгууллагаас АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төвд 23.2 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох 338 л багтаамжтай -86 хэмийн гүн хөлдөөгч, 2-8 хэмийн 250л хэмжээтэй лабораторийн зориулалтын хөргөгчийг хандивлалаа. Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан захирал Д. Цэрэндавга, Улаанбаатар Ротари клубын 2019-2020...

Залуу багш нар “ХУВЬ ХҮНИЙ МАНЛАЙЛАЛ БА АЖЛЫН БҮТЭЭМЖ” сэдэвт сургалтад хамрагдлаа

АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуу багш нарт зориулан 2022 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хувь хүний манлайлал ба ажлын бүтээмж” сэдэвт сургалтад 35 багш хамрагдаж, хамтран суралцаж, мэдлэгээ хуваалцлаа. Амьдрах стратеги ба алсын хараа эрхэм зорилго, Хувь хүний манлайлал ба эерэг хандлага, Хөдөлмөрийн харилцааны шинэчлэл, Ажлын бүтээмж ба стресс менежмент, цаг төлөвлөлт агуулгын хүрээнд Стратеги судлаач, ментор Д.Цэцэнбилэг, Хувь хүний хөгжил судлаач, ментор М.Мөнхжаргал, АШУҮИС-ийн Захиргаа...

“The 5 th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” зохион байгуулагдлаа

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Г.БАТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ФИЗИОЛОГИЙН УЛСЫН ТАВДУГААР ОЛИМПИАД “The 5 th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2022.05.07 АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим, Залуу физиологич, Нейросайнс оюутны клуб хамтран “Г.Батмөнх сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Улсын Физиологийн тавдугаар олимпиад “The 5 th Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа....

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнагдсан сувилагч нартаа баяр хүргэе

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН 1. Бааран Өлзийсүрэн- АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн ариутгалын сувилагч 2. Машбалжир Түмэнжаргал-АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн ариутгалын сувилагч 3. Батмөнх Баярмаа-АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ 1. Очир Наранцацрал-АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн сувилагч 2. Энхтөр Энхсаруул-АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн сувилагч 3. Баяраа Жаргалсайхан-АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн сувилагч 4. Готов Дашдэмбэрэл-Монгол анагаах...

“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022” арга хэмжээ зохион байгуулагдана

  Монголын инновацийн 7-хоног” арга хэмжээг “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Боловсрол Шинжлэх ухааны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн бизнес, инноваци, хөгжлийн газар, ХААИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, МУБИС, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Стартап маркетинг спэйс ХХК, үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамтран...

ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ аян зохион байгуулагдлаа

Сүүлийн 20 жил 34-с доош насны хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд сэтгэл гутрал амиа хорлолт тэргүүлж байгааг сонссон уу? Бидний хүүхдүүд, залуус, дүү нар маань эрдмийн, мэдлэгийн, байгалийн, техникийн ухааны боловсролыг хангалттай авч байгаа хэдий ч зүрх сэтгэлийн гэгдэх өөртэйгээ болон бусадтай харилцах, ойлгуулах, илэрхийлэх ур чадвар мэдлэг хэр олж авч байна вэ? Анагаахынхан бид хүний биеийн өвчнийг анагаахад суралцаж байгаа ч “сэтгэлийн” өвчнийг анагаахын чиглэлээр арай бага цаг...

“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Багш оюутнууд сайн дурын явуулын цус цуглуулах үйл ажиллагааг дэмжин тогтмол сарын бүрийн 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр” болгон тэмдэглэн ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн тэнхмийн дэргэдэх оюутны “Залуу-Донор-25”клуб, Сувилахуйн клубын оюутан багш нар зохион байгууллаа. Сайн дурын цус цуглуулах аянд нэгдэж 75 оюутан, 2 багш,1 ажилтан, ажилчид хамрагдан шинээр 13 донорыг...

“ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД – 2022” амжилттай зохион байгуулагдлаa

АШУҮИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монголын Диабетийн холбоо, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн дэргэдэх “Эндокрин оюутны клуб” хамтран 2022.04.25, 2022.04.30-ны өдрүүдэд “ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД 2022”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад нийт 89 багийн 356 оюутан оролцон мэдлэг, ур чадвараа сорилоо. 2022.04.25-ны өдөр сорилын шат явагдаж ШИЛДЭГ 10 баг II шатанд шалгарч, 2022.04.30-ны өдөр II, III шат явагдаж...
1 2 3 4 5 6 61

Сүүлийн бичлэг