Мэдээ, мэдээлэл

Эмч нарт зориулсан COVID-19 цахим сургалт үргэлжилж байна

Эмч нарт зориулсан COVID-19 цахим сургалт эхэллээ. Цахим хичээлүүд учраас та хүссэн цагтаа бүртгүүлж, хүссэн цагтаа хичээлээ үзэх боломжтой. Мөн гар утасны eMNUMS аппликешнийг татсанаар хүссэн газраасаа сургалтандаа хамрагдах боломжтой юм. Үнэ төлбөргүй, гэрчилгээ олгоно.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭЖ БУЙ САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

12 дугаар сарын 28-ны өдөр Зүүн Хойд Азийн бүс нутгийн улс орнуудын их сургуулийн төлөөллүүд “Цар тахлын хүрээнд хэрэгжүүлж буй Дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа болон туршлага солилцох нь ” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Уулзалтад АНУ-ын Жоржтауны их сургуулийн профессор Lawrence O. Gostin. БНХАУ-ын Цинхуа их сургуулийн профессор Lan Xue, БНСУ-аас Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Kang Daehee, профессор Jong-Koo Lee, профессор Juhwan Oh, Global Health Science...

ОНЦЛОХ 9 АЖИЛ

Манай хамт олны хувьд 2020 он ажил үйлс ундарсан амжилт бүтээл арвин дурсамж дүүрэн сайхан жил байлаа. Айлчлан ирж буй 2021 онд манай хамт олны ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль бадран мандах болтугай.

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Боловсролын багц хуулийн  төслийн цахим хэлэлцүүлэгт өнөөдөр 21 аймаг 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлагууд, багш, ажилтны төлөөлөл оролцож байна. АШУҮИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш, профессорууд хэлэлцүүлэгт саналаа өгч идэвхтэй оролцлоо.

2020 ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ, БАГШ ШАЛГАРУУЛАХ ЦАХИМ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2020 оны шилдэг багш, тэнхим, шалгаруулах цахим хурал 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 -12.00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд бүрэлдэхүүн 7 сургууль Анагаах ухааны сургууль, Био-анагаахын сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургууль, Эрдмийн сургуулиас  шилдэгээр шалгарсан тэнхимийн эрхлэгч, багш нар нийт 30 гаруй хүн оролцов. Хурлыг АШУҮИС-ийн Боловсрол...

РЕЗИДЕНТИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭСЭН ЭМЧ НАР МЭРГЭШЛИЙН ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

АШУҮИС-ийг үндсэн мэргэшлийн 29 чиглэлээр 305 эмч резидентийн сургалтаа өнөөдөр амжилттай төгсч мэргэшлийн дипломоо гардан авлаа.      Мэргэшлийн дипломоо гардан авсан эмч нар нь анагаах ухааны дэвшилтэд шинэ технологи, инновацийг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулж дэлхийн түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын эрүүл мэндийн салбарт үзүүлэх шинэхэн боловсон хүчнүүд юм.     АШУҮИС-ын захирал Анагаах Ухааны Доктор, Профессор Н.Хүрэлбаатар нийт төгсөгчиддөө хандан Монголын эрүүл мэндийн салбарын түүчээ нь болж, эмчийн ёс зүйг чандлан сахиж, төрөлх сургуулийнхаа нэр төрийг өндөрт...

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, УДИРДЛАГЫН ГАЗАР АХМАД АЖИЛТНАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Жил бүрийн Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан АШУҮИС-ын Оюутны албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмад ажилтандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.    Ахмад мэргэжилтэн Р.Лхагвасүрэн нь 1994 онд Оюутны алба байгуулагдсан  цагаас эхлэн мянга мянган оюутнуудын өдөр тутмын асуудлаас, амьдралынх нь чухал асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүрхээ зориулан 20 гаруй жил ажилласан юм.     Хүндэтгэл үзүүлэх үеэр ахмад мэргэжилтэн Р.Лхагвасүрэн Оюутны хөгжил удирдлагын газар бүтэц, үйл...
1 50 51 52 53 54 63

Сүүлийн бичлэг