Мэдээ, мэдээлэл

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-д 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан “Удиртгал 07” хоногийн хичээл эхэллээ

2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд Анагаах ухааны суурь боловсрол, Сувилахуй, Эх барихуй, Сувилагч, Эм найруулагч, Лабораторийн техникч, Уламжлалт анагаахын сувилагч хөтөлбөрөөр 340 гаруй оюутан элсэн суралцаж байна. Шинэ элсэгчдэд зориулсан “УДИРТГАЛ 07” хоногийн хичээл 2020 оны 09-р сарын 21-ны өдрөөс албан ёсоор эхэлж “Оюутны сэтгэл зүйн төв”, “Оюутны зөвлөл”, мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулж байна.    Хичээлийн агуулгад “Би оюутан боллоо”, “Өнөөдрийн оюутан”, “Миний мэргэжил-Миний бахархал”, “Мэргэжлийн үнэ цэнэ”...

“Чанартай боловсрол – хүний хөгжил” сэдэвт дээд боловсролын Тулгамдсан асуудал IV эрдэм шинжилгээний хурал

 АШУҮИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль “Чанартай боловсрол – хүний хөгжил” сэдэвт дээд боловсролын Тулгамдсан асуудал IV эрдэм шинжилгээний хуралд урьж байна.    Хурал 2020.11.12,13-ны 09.00 цагт АШУҮИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн хурлын зааланд болно. Та бүхэн өргөнөөр оролцоно уу. ХУРЛЫН УДИРДАМЖ Удирдамж, ДБТА-IV.pdf

АШУҮИС-ийн шинэ дэд захирлууд ажилдаа орлоо

АШУҮИС-ийн Удирдах зөвлөл 2020 оны 9 сарын 23-ны өдөр хуралдаж, их сургуулийн бүтцийг хэлэлцэн дараах зарчмын өөрчлөлтийг хийлээ. Захиргааны бүтэц, бүрэлдэхүүнийг цомхотгон 5 дэд захиралтай байсныг 4 болгон цөөрүүлж, дэд  захирлуудын ажлын ачаалал, үүрэг хариуцлагыг тэнцвэржүүлэн, газар албадын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, эмх цэгцтэй зохион байгуулалтыг бий болголоо.    АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирлаар Б.Дамдиндорж, Боловсрол хариуцсан дэд захирлаар Г.Батбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирлаар Л.Баттөр, Санхүү, эдийн...

Дэлхий нийтээрээ цахим ном руу шилжиж байна

  Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулж байна.    Дэлхий нийтээрээ цахим ном руу шилжиж буй энэ цаг үед “M нэмэх ХХК”  (M+) буюу Дижитал контентийн цогц платформыг үүсгэн байгуулагчид санаачлан “Бүүк Форум 2020: Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах нь ” хэлэлцүүлэг 2020 оны 9-р сарын 18 ны өдөр Блью Скай цамхгийн...

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхим “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт зохион байгуулав

Энэхүү сургалт нь Америкийн Мэс засалчдын нийгэмлэг (American College of Surgeons)-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн нийт 90 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд сургалтыг Америкийн Мэс засалчдын нийгэмлэгийн тусгай зөвшөөрөлтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургагч багш нар заан явуулдгаараа онцлог юм.   Тус сургалтанд суухад 1 оролцогч АНУ-д 1500 ам.доллар, Австрали улсад 3000 АД, Сингапур улсад 1600 Сингапур доллар төлдөг. АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, Америкийн Мэс засалчдын нийгэмлэг (American College of Surgeons), АНУ-ын Юта мужийн их сургуулийн Глобал мэс засал төвүүдийн...

АШУҮИС –ийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

  Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс их дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, бүх хичээл танхимаар хичээллэхээр болсон. Тус шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн оюутнууд өнөөдөр буюу 2020 оны 09 сарын 21-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэллээ.    АШУҮИС-ийн удирдлагын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан ч ариутгал, халдваргүйтгэл зэргийг холбогдох дүрэм журмын дагуу хийж,  оюутнуудын...

Олон улсын оюутны спортын 2020 оны өдрийг монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

  ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20–ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.    Энэ 2020 онд ОУОСӨ-ийг тэмдэглэн явуулах тухай ОУОСХ–ны шийдвэр гарч ОУОСӨ-ийг тэмдэглэх ажлын чиглэлийн дагуу цар тахлын хориотой хэдий ч тухайн улс орон, ИДСК, байгууллага дээрээ төрөл бүрийн ажил, арга хэмжээ, уулзалт, семинар, тэмцээн, наадам зэргийг өөрсдийн боломжит хэлбэртэй зохион байгуулахыг хүссэн юм....

АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

  АШУҮИС-ийн захирлын 2020 оны 09 сарын 04-ний өдрийн А/186 тоот тушаалаар Хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого, гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Цэрэндагва, гишүүдэд АШУҮИС-аас бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, ЧБА, СБЗГ, ШУТГ, АУХ, Монгол Япон эмнэлэг, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн Хөгжлийн бодлогын газартай  хамтран ажиллаж байна.    Ажлын хэсэг 7 хоногийн Даваа, Мягмар, Пүрэв...
1 52 53 54 55 56 61