mn

Мэдээ, мэдээлэл

“ДИЖИТАЛ БАГШ” цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас Дижитал технологийг сургалтад нэвтрүүлэх, үр дүнтэй ашиглах, сургалтыг цахим хэлбэрээр хөтлөн явуулах арга зүйг сайжруулах зорилгоор  “ДИЖИТАЛ БАГШ” цахим сургалтыг  2021 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 26-ны хооронд амжилттай зохион байгуулж, сургалтад 90 багш хамрагдаж, QR код бүхий цахим гэрчилгээ авлаа. Туршлагаа хуваалцахуй: Тонгоруу сургалт руу шилжих нь сэдвээр Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг, Цахим сургалтын шинэ технологи, системийн хэрэглээ сэдвээр Анагаах...

АШУҮИС-ийн 31 багш “Багшлах эрхийн гэрчилгээ” гардан авлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас зохион байгуулсан “Анагаах ухааны боловсрол судлал, заах арга зүйн хосолсон сургалт”-ын 6 багц цагийн хичээлийг амжилттай дүүргэсэн багш нар АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/56 тоот тушаалаар “Багшлах эрхийн гэрчилгээ”-г гардан авлаа. АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 16 багш, салбар сургуулийн 15 багш тус сургалтад хамрагдсан байна. Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Оюутнуудын дунд цахимаар “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД-МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт уран илтгэлийн тэмцээн болж өндөрлөлөө

Сувилахуйн сургуулийн Оюутны хөгжил хариуцсан ажлын хэсгийн багаас оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ур чадварт сургах, чадварлаг шилдэг оюутныг урамшуулан дэмжих замаар эрүүл мэндийн хөгжил, үнэ цэн, ёс суртахуунлаг ухамсрыг төлөвшүүлэн  соён гэгээрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой Уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. Уран илтгэлийн тэмцээнд 1 дүгээр дамжаанд суралцаж буй сувилахуй зүйн дипломын болон бакалаврын анги, нүүр амны техникч, дүрс оношлогооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт...

Багш ажилтан, ажилчдын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хамт олноороо дархлаагаа дэмжье” аяныг зохион байгуулан ажиллаж байна

• Витамин Д түвшин тодорхойлох шинжилгээ Витамин Д түвшин тодорхойлох шинжилгээг 77 багш ажилтан ажилчдад хийв. Урьдчилан сэргийлэх шинжилгээг зохион байгуулахдаа УОК, ЭМЯ, МХГ-аас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласан. • Витамин Д түвшин тодорхойлох шинжилгээний үзүүлэлтэд үнэлгээ хийж, эмчилгээ, зөвлөгөөг дүгнэлтийн хамт багш ажилтан ажилчдын и-майл хаягаар илгээлээ.

“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-СЭТГЭЛ ХАНАМЖ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас “БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-СЭТГЭЛ ХАНАМЖ” хэлэлцүүлгийг 2021.03.17-ны өдрийн 14.00 цагт танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулж, нийт 40 орчим багш, ажилтнууд оролцов. Хэлэлцүүлэгт 2017-2020 оны суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааны дүн, төгсөгчдийн мөшгих судалгаа, сэтгэл ханамжийн судалгааны дүн, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны дүн зэргийг танилцуулсан бөгөөд энэхүү судалгаануудын үр дүнтэй холбоотойгоор 19 багш, ажилтан амаар болон бичгээр санал бодлоо илэрхийлснийг нэгтгэн дараах санал, зөвлөмжийг...

“Судалгааны арга зүй” цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021 оны 02 сарын 24-нд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Мэргэжлийн суурь эрдмийн тэнхим, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба, Эрүүл мэндийн газартай хамтарч “Судалгааны арга зүй” цахим сургалтыг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтнүүд, УАУТөв, сум, өрх, хувийн хэвшлийн сувилагч тусгай мэргэжилтнүүд дунд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж Нэгдсэн эмнэлгийн дарга АУ-ны магистр Ш.Мэндсайхан үг хэлж, МСЭТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Д.Оюунцэцэг, БС-ын доктор Ч.Мандалсайхан, АУ-ны магистр Х.Зандармаа, Эм лабораторийн тэнхимийн...

“Сэтгэлзүй – сурган хүмүүжүүлэх асуудалд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох байдал” сэдэвт олон улсын онлайн уулзалт болж өнгөрлөө

2021 оны 3-р сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн Их сургууль, Бүс нутгийн инклюзив боловсролын төвөөс “Сэтгэл зүй-сурган хүмүүжүүлэх асуудалд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох байдал” сэдэвт олон улсын Y онлайн дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн онлайн ярилцлага нь боловсролын байгууллагын хүртээмжтэй орчинд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд тулгарч байгаа их сургуулийн сэтгэлзүйн болон сурган хүмүүжүүлэх дэмжлэг, дасан зохицохуйн асуудлыг хөндөн гаргаж тавьснаараа чухал ач холбогдолтой болов.   Энэхүү уулзалтад Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн их сургууль,...

“БИД ХАМТДАА” төгсөгчдийн ээлжит цахим уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

2021 оны 03 сарын 13-нд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Мэргэжлийн суурь эрдмийн тэнхим, эмнэл зүйн I тэнхимтэй хамтран  “БИД ХАМТДАА” төгсөгчдийн цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтыг нээж АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор М.Банзаагаяа үг хэллээ. Уулзалтанд тус сургуулийн 2013 оны төгсөгч Ховд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасгийн гэмтэл согог заслын их эмч Н.Бэрхбол, 2012 оны төгсөгч Улсын 2-р төв эмнэлгийн нэгдсэн лабораторийн эмгэг судлаач...
1 53 54 55 56 57 72