Мэдээ, мэдээлэл

“Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалт эхэллээ

Өнөөдөр буюу 2020 оны 08 сарын 10-ны өдөр “Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалт эхэллээ. Тус сургалтыг Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн хамтран Монгол улсад 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.      АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн нь тархи судлалын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх зорилгоор судлаачдыг дэмжих, тэдэнд онолын мэдлэг эзэмших, лабораторийн ур чадварт суралцах, эрдэм шинжилгээ, судалгаанд оролцоход нь...

“Мэдээлэл зүй” (эрүүл мэндийн) бакалаврын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдэн гэрчилгээгээ авлаа

 АШУҮИС-ийн “Мэдээлэл зүй” (эрүүл мэндийн) бакалаврын хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 09 тоот тогтоолоор магадлан итгэмжлэгдэн, гэрчилгээгээ авлаа.    Энэхүү хөтөлбөрийг Физик мэдээлэл зүйн тэнхимийн профессор Л.Ажнай анх үүсгэн байгуулан, өнөөг хүртэл хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулахын зэрэгцээ, залуучууд бидэнд байнга зааж, зөвлөж, дэмжиж ирсэнд багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулсан нийт багш нарт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуумж судалгаа болон хэлэлцүүлэгт оролцсон ажил олгогчид болон оюутнуудад, нийт хөтөлбөрт оролцогчдод их баярлалаа.  Энэхүү магадлан...

Дэлхийн Био-Анагаахын ёсзүйн 15 дугаар конгресс цахим хэлбэрэр зохион байгуулагдлаа

Дэлхийн Био-Анагаахын ёсзүйн 15 дугаар конгресс 2020 оны 6 сарын 19-21 ны өдрүүдэд АНУ-ын Пенсилванийн их сургуульд цахим хэлбэрэр зохион байгуулагдлаа. Тус хуралд дэлхийн өнцөг бүрээс 700 гаруй оролцогч 304 аман илтгэл, 152 ханын илтгэл танилцууллаа.  Хурлыг Пенсилванийн их сургуулийн зохион байгуулах комиссын дарга Стив Жоппе, Пенсилванийн их сургуулийн захирал хатагтай Ами Гуттман нээж,  хурлын хаалтанд ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебреиесус үг хэллээ.     Тус хуралд ЭМЯ-ны Анагаахын ёсзүйн хяналтын...

“Судлаачийн замнал №1” сургалт зохион байгуулагдлаа

  АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын Судалгаа хөгжлийн төвийн багш, судлаач нарт зориулан сургуулийн шилдэг судлаачдаас өөрийн судалгааны ажлын туршлага хуваалцахаар “Судлаачийн замнал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байгаа билээ.    Тус сургалтын энэ удаагийн зочноор АУ-ны доктор Б.Оюунтөгс хэрхэн импакт фактор 10,32-той сэтгүүлд хэвлүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Сургалтад нийт 19 хүн танхимаар, цахимаар 37 хүн хамрагдаж хэрхэн амжилттайгаар чансаа өндөртэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх аргуудаас суралцлаа.     Судалгаа хөгжлийн төвийн сургалтууд нь багш нарын хэрэгцээнд суурилсан, нээлттэй, сонголттой...

“Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд Сэтгүүл хэрхэн сонгох”, “Судлаачийн үнэлгээг хэрхэн хийх” тухай сургалтууд зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Газрын Судалгаа хөгжлийн төвийн судлаачийг чадавхжуулах энэ удаагийн сургалтаар “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХЭВЛҮҮЛЭХЭД СЭТГҮҮЛ ХЭРХЭН СОНГОХ”, “СУДЛААЧИЙН ҮНЭЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭРХЭН ХИЙХ” ТУХАЙ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.     Энэ удаагийн сургалтыг Монголын Номын Сангийн Консорциумын удирдах зөвлөлийн тэргүүн Л.Гантулга 2020 оны 6 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд удирдаж явууллаа. Тус сургалтад нийт 36 багш, судлаач нар хамрагдаж эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд мэргэжлийн сэтгүүлийг хэрхэн сонгох болон судлаачийн үнэлгээний олон улсын зарчим,...

Европын Холбооны санхүүжилттэй “ERASMUS +ARROW” төслийн үйл ажиллагааны тойм мэдээ

  Европын Холбооны Улсын санхүүжилттэй “Erasmus+ARROW” төсөл 2018 оны 1 сараас хойш хэрэгжиж, Монголын төрийн болон хувийн 11 их дээд  сургуулиудын төслийн багийнхан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.       ERASMUS+ARROW төслийн үндсэн зорилго нь Монголын их, дээд сургуулиудын багш судлаачдын судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, олон улсын сэтгүүлд өгүүлэх хэвлүүлэхэд дэмжихэд хувь нэмэр оруулах явдал юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэн судлаачдыг холбон нэгтгэж, тэдгээрийн мэдлэг мэдээллийг...

“Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

  “Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдвийн хүрээнд ЭМЯ-наас томилогдсон сургагч багш нарын баг “Коронавируст халдвар (COVID-19)-ын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, салбар дундын хамтын ажиллагаа”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн менежмент”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын тархвар судлал, эмнэлгийн менежмент”, “Эрүүл мэндийн байгууллагын орчны менежмент, ЭМА-ыг халдвараас сэргийлэх арга хэмжээ”, “ Хувийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, аюулгүй тайлах”, “Гарын эрүүл ахуй”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хүүхдийн тусламж үйлчилгээ:...

Эм зүйн сургуулийн эм шинжилгээний лаборатори итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа

Эм зүйн сургуулийн Эм шинжилгээний лаборатори MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авлаа. Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн дэргэдэх Эмийн химийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай Эм шинжилгээний лабораторийг ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалаар байгуулсан юм. Тус лаборатори 18 жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа Монгол улсын итгэмжлэх тогтолцооны...
1 54 55 56 57 58 60

Сүүлийн бичлэг