Мэдээ, мэдээлэл

Япон улсын элчин сайдын яам, Жайка-ийн монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид МАУОУС-ийн үйл ажиллагаатай танилцав

Япон улсын элчин сайдын яамны Эрүүл мэнд хариуцсан атташе Х.Каматани, 2 дугаар нарийн бичгийн дарга Т.Мацүхаши, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн зөвлөх Ю.Окита нар АШУҮИС-ийн МАУОУС, Монгол Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид АШУҮИС, Японы Токио Ариаке Эрүүл Мэнд Анагаах Ухааны Их Сургуультай хамтарсан хөтөлбөр болох Уламжлалт засалч ангийн анхны төгсөлтийн явц болон сургалтын орчин, цаашид уг хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.     Мөн шинэ төрлийн Корона вирусийн эсрэг Монголын уламжлалт...

“Үр дүнд суурилсан чанарын хөгжил-2020” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурал

ШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль хамтран  “Үр дүнд суурилсан чанарын хөгжил-2020” эрдэм шинжилгээний Цахим бага хурлыг 2020 оны 06 сарын 10 ны өдөр зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.  1. Хуралд хэлэлцүүлэх илтгэлийг “Үр дүнд суурилсан чанарын хөгжил-2020” илтгэлийн хураангуйд хэвлэнэ. 2. Өгүүллийг “Нүүр Ам Судлал” сэтгүүл тусгай дугаарт хэвлэнэ. Өгүүлэл, илтгэл...

Эм зүйн сургууль 2019-2020 оны төгсөгчид болон ажил олгогчдын цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Эм зүйн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төгсөгчид, ажил олгогчдын уулзалтыг  2020 оны 5 сарын 14-д цахимаар амжилттай зохион байгууллаа.     Уулзалтад АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 2019-2020 оны эм зүйч, эм найруулагчийн ангийн 100 гаруй төгсөгч болон Айвико ХХК, МЭИК ХХК, Мари Стопс ХХК, Мөнхийн тун ХХК, Монос Фарм ХХК, Цахиур төмөр ХХК, Омбол ХХК, Эм гоо ХХК, Дакал ХХК, Ази фарм ХХК, Торгонтуул ХХК зэрэг Монгол...

Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар, ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлж, өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 25-ны билэгт сайн өдөр номын нээлтээ хийлээ. Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн 62 дахь удаагийн Эрдмийн чуулганы үеэр зохион байгуулсан бөгөөд...

АШУҮИС-ийн санаачилгаар Корона вируст халдварын оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд дөрвөн улсыг хамарсан онлайн чуулганыг зохион байгууллаа

АШУҮИС нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ корона вируст халдвар (covid-19)”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны жаран хоёр дахь удаагийн Эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна. Энэ удаагийн Эрдмийн чуулганыг  Zoom.us application ашиглан дөрвөн улсыг хамруулан онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Эрдмийн чуулганыг АШУҮИС-ийн захирал...

Б.Одын нэрэмжит “Залуу эмгэг физиологич” клубын 15 дахь удаагийн сайн үйлсийн аян

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн “Эмгэг физиологийн”-ын тэнхимийн дэргэдэх “Залуу Эмгэг Физиологич” клуб нь анх 2000 онд Н. Эрдэнэхүү багшийн удирдлага дор 7 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд одоог хүртэл сургуульдаа 20 гаруй жил тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт төгссөн 100 гаруй ахмад гишүүдтэй ба одоогоор багш Н.Түвшинбаяр, тэргүүн Г.Энх-амгалан нарын удирдлага доор идэвхтэй 28 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.    ЗЭФ клуб нь жил болгон нийгэмд болон сургуульдаа  чиглэсэн олон олон үйл ажиллагаа санаачлан явуулдаг ба үүнээс дурдвал: “Багшдаа баярлалаа аян”, “Эмгэг физиологийн...

АШУҮИС-ийн Цөм лабораторид “Судлаачийн гар” хөшөөг бүтээн босголоо

Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 20-ны өдөр Эрдэм шинжилгээний ажилд зориулсан “Судлаачийн гар” хэмээх хулганы хөшөөний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. АШУҮИС-ийн 62-р Эрдмийн чуулганы өмнө Эрдэм шинжилгээний ажилд зориулж, соён гэгээрүүлэх, хөгжлийн замд түүчээлсэн “Хулганы хөшөө”-ний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны мэргэжилтэн, АУ-ны доктор Оюунсүрэн  болон АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон тэргүүтэй захирлын зөвлөлийн гишүүд  оролцов.     Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь...

ИСНЭ-ийн хэсэгт Нүүр Ам судлалын кабинет шинээр байгуулагдлаа

 АШУҮИС-ийн  ИСНЭ-ийн хэсэгт Нүүр ам судлалын кабинет шинээр байгуулагдлаа. Тус кабинетын нээлтийн ёслолыг 2020 оны 05 сарын 15-ны өдөр албан ёсоор хийж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.  Энэхүү кабинетад өдөр бүр эмч тогтмол ажиллаж, шүд цоорох өвчин ба түүний хүндрэл, шүд авалт зэрэг эмчилгээг үзүүлнэ. Мөн АШУҮИС-ийн багш, ажилтан ажиллагсад, оюутнуудад ажлын байранд нь нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн  Улсын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжөөр  хөл хорионы дараа...
1 56 57 58 59 60 61

Сүүлийн бичлэг