Мэдээ, мэдээлэл

Коронавируст халдвар (Covid-19)-ын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээ

ЭМЯ-ны дэргэдэх Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл,  АШУҮИС-н АУС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхимийн хамт олон, Коронавируст халдвар  (COVID-19)-ын үед эрүүл мэндийн  анхан шатны тусламжийн талаарх ЭМЯ-с батлан гаргаж буй дүрэм, журмуудыг батлах ажлын хэсэгт оролцон Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээний түр заавар ЭМС-н А/248 тушаал, Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй болон эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүнийг гэрээр хянах, эмчлэх түр заавар ЭМС-н А/247 зэрэг түр заавруудыг батлах  ажилд биечлэн оролцож баталлаа.     Коронавирүст халдвар...

АШУҮИС цахим сургалтын тухай

АШУҮИС нь 2003 оноос сургалтандаа цахим технологийг нэвтрүүлж эхэлсэн ба 2015 онд Цахим сургалтын төв болон ОУСИС-ийг байгуулан цахим сургалтын системийг сургалтын бүх түвшинд ашиглан одоог хүртэл хөгжүүлж байна. Коронавируст (Covid 19) халдвар дэлхийд тархаж, улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээр тогтоосонтой холбоотой боловсролын байгууллагын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан. АШУҮИС нь тус шийдвэрийг үндэслэн, 2019 – 2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын танхимын хичээлүүдийг 2020 оны 01-р сарын 27-оос эхэлж 02-р сарын 10-ны өдрүүдэд...

Эм зүйн сургуулийн эм шинжилгээний лаборатори 6 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн дэргэдэх Эмийн химийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай Эм шинжилгээний лабораторийг ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалаар байгуулснаас хойш тус лаборатори 17 жил үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын итгэмжлэх тогтолцооны дагуу хими, хими физик, физикийн аргаар сорилт туршилт явуулахаар 2004 онд анх магадлан итгэмжлэгдсэн тус лаборатори СХЗГ-ын Итгэмжлэлийн техникийн хорооны 2020...

ERASMUS+ARROW төслийн санхүүжилтээр онлайн сургалтын хөрөнгө оруулалт хийгдэв

Европын Холбооны Санхүүжилттай ERASMUS+ARROW “Монголын их дээд сургуулиудын судалгаа инновацийг сайжруулах” зорилготой төсөл 2018 оноос хойш АШУҮИС дээр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаач, магистрант, докторантуудад: Шинжлэх ухааны мэдээллийн сан ашиглах Академик англи хэлний сургалт Оюуны өмч, бүтээлийн хулгайн тухай Шинжлэх ухааны өгүүлэл бичих аргачлал Патент, зохиогчийн эрх Судалгааны загвар, статистик боловсруулалт Менторын Вэб хуудас ажиллуулах зэрэг сургалтуудыг online болон onsite хэлбэрээр амжилттайгаар зохион байгуулж байгаа билээ.    2020 онд 2 сарын 09 нөөс  04 сарын 20 хүртэлх хугацаанд “Оюуны өмч,...

МАУОУС, МЯСЭ-ийн МУАУҮТ-ийн багш эмч нар эмя дээр үзлэг хийлээ

АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхимийн багш нар, МЯСЭ, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төвийн эмч нар, МАУОУС-ийн Уламжлалт засалч ангийн оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл Мэндийн Яамны Коронатай тэмцэх багийн гишүүдийн дархлааг дэмжих зорилготойгоор үзлэг зөвлөгөө, бариа засал хийлээ. 3 сар гаруй өөрийн эрүүл мэнддээ цаг зарцуулах завгүй, амралтгүй ажиллаж байгаа мэргэжилтнүүд маш их баяртайгаар хүлээн авч, удирдлагууд “Эрүүл мэндийн бүх салбарууд бие биеэ дэмжиж энэхүү цар тахлыг...

Сувилахуйн сургуулийн хамт олондоо

Дэлхий даяр тархаад байгаа “СОVID 19” халдварын хүнд, хэцүү цаг үед бид бүхнийгээ дэмжин сэтгэлийн аяныг  өрнүүлэн Их сургуулийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа    Нэг удаагийн амны хаалт 850 ширхэг, Малгай нэг удаагийн 380 ширхэг, Нэг удаагийн үзлэгийн бээлий 20 хайрцаг, Ариутгалын  вок 20 ширхэг, Гар ариутгагч бодис 500 мл 20 ширхэг, ЭКГ цаас 5 ширхэг, Комик ном 96 ширхэг нийт 2 сая 550 мянган төгрөгийн  эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын...

МАУ-ны Эрдмийн зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав

Улс орон даяар Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдлын үед их дээд сургуулиудын сургалт, бусад үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Энэхүү нөхцөл байдлын хүрээнд Монгол Анагаах Ухааны Эрдмийн зөвлөлийн хурлыг 2020 оны 04-р сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр анх удаа амжилттай зохион байгуулав. Хурлаар гурван докторантын ЭША явцын хэлэлцүүлэг явагдсан ба хурлын ирц 100 хувь, 3 цаг гаруй үргэлжиллээ.    Эрдмийн зөвлөлийн хурлыг Zoom програм ашиглан, нийт 15 гишүүн, 3 докторант, ЭША-ын удирдагч, зөвлөх нар...

“Хоолой зайлах бэлдмэл”, “Балт жор” бүтээгдэхүүнийг гарган Эрүүл мэндийн яаманд хандивлалаа

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Улс даяар өрнөж буй корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн бүр, албан байгууллагууд нэгдэж өөрсдийн сэтгэл шингэсэн хандив тусламжийг өгсөөр байна. Өнөөдөр буюу 2020 оны 04 сарын 01-ны өдөр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон Эмнэл зүйн асуудал...
1 58 59 60

Сүүлийн бичлэг