Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй суралцагчдад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцагчдыг урамшуулах, нийгмийн зорилтот хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Түүнчлэн Сувилахуйн сургуулийн захиргаанаас шилдэг оюутнуудыг шалгаруулан тэтгэлэг олгож байна.