mnen
mnen
Сувилахуйн сургууль

Хөтөлбөр -Дэлгэрэнгүй

1. Ерөнхий суурь хичээлүүд

Харилцааны ур чадвар CSK-NU11

Үйлчлүүлэгчтэй харилцаж, шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх үед бусад олон мэргэжлийн эмчилгээний багуудтай нягт уялдаа холбоотой ажиллах шаардлага гардаг.
Өнөө үед шинжлэх ухаан, техник технологийн дэвшингүй хөгжилтэй холбоотойгоор эмнэлгийн мэргэжилтний хувьд шинэ ёс зүйн хэм хэмжээ, ёс суртахууны өвөрмөц асуудлууд урган гарч ирсээр байна. Эдгээрийг шийдвэрлэхэд анагаах ухааны уламжлалт ёс зүйд шинэ хандлага, сэтгэлгээгээр ажиллах шаардлага тулгарч байгаа бөгөөд уг асуудлыг онол арга зүй, нийгмийн талаас нь судлах нь чухал ач холбогдолтой.
Үүнтэй уялдан анагаах ухааны ёс зүй агуулга, хамрах хүрээний хувьд улам өргөжин тэлсээр байна.
Уламжлалт ойлголтоор эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй голчлон өвчин эмгэгтэй хүмүүстэй харилцахад чиглэсэн байдаг бол одоо үед үйлчлүүлэгчээс гадна эрүүл хүмүүстэй харилцахад чиглэж байна. Энэ нь урьдчилан сэргийлэлтийг чухалчилж байгаатай холбоотой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, тэдний оролцоог хангах, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулж олон улсын жишигт хүргэх зорилт дэвшүүлсэн. Үйлчилгээний чанар нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тэдний хүлээлт болон хүлээн авсан үйлчилгээнээс хамааралтай. Хүний санаа сэтгэлийг ойлгох, мэдээлэл цуглуулах, харилцан ярилцаж үзэл бодлоо хуваалцах, үүсэж бий болсон болон үүсэж болзошгүй асуудлыг илрүүлэх, хамгийн оновчтой шийдвэр гаргах, зөвшилцөх, туслах, дэм өгөх, ойлголцоход аман ба аман бус харилцаанд төдийгүй бичгийн чадварыг төгс эзэмшсэнээр дараагийн шатны сургалтад шилжих бэлтгэл суурь болно.

Мэргэжлийн англи хэлENG-NU10

Энэхүү сургалтад хамрагдсанаар оюутан сувилахуйн үйл ажиллагаатай холбоотой гол нэр
томьёог мэдэж, зөв бичих, тодорхойлох боломжтой болно. Эмнэлгийн нөхцөлд харилцах,
сонсох, унших, бичих чадварыг эзэмшинэ. Оюутнуудад эмч, өвчтөнтэй харилцахдаа
тохиромжгүй үг хэллэгээс зайлсхийх боломжийг олгох. Оюутнуудад мэргэжлийн чиглэлээр
нийтлэл бичихэд мөн итгэлтэй байхад нь туслах.

Биеийн тамирSPT-NU10

Биеийн тамир хичээл нь батлагдсан хөтөлбөр стандартын дагуу оюутны эрүүл мэндийг
дэмжих тогтолцоог боловсронгуй болгоход төр, олон нийт аж ахуйн нэгж байгууллага, эцэг
эх багш сурган хүмүүжүүлэгчийн анхаарлыг чиглүүлж, эрүүл чийрэг иргэд болгон
төлөвших, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлж, урлагийн мэдрэмжтэй, хөдөлгөөний эв дүйг
сайжруулахад чиглэсэн цогц чадамж бүхий хичээл юм.

Анагаахын физикMPH-NU12

Анагаахын физикийн хичээл нь биомеханик, био-акустик, гемодинамикийн үндэс,
биоэнергетикийн зарим ойлголт, дулаан цацаргалтын хуулиуд, бие махбодоор тогтмол ба
хувьсах гүйдэл дамжих, цөмийн анагаах ухааны үндсэн ойлголтын талаар цогц чадамжийг
анагаахын суурь сургалтын түвшинд ерөнхий суурь олгох хичээл юм.
Техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед оношилгоо эмчилгээний шинэ арга, багаж
тоног төхөөрөмжийг судлах, хэрэглэх зайлшгүй нөхцөл байна. Иймээс клиникт
хэрэглэгддэг оношилгоо эмчилгээний физик аргуудын үндэстэй танилцаж, бие махбодод
явагдах процессуудын физик мөн чанар,амьд бие махбодод явагдах физик химийн
үзэгдлийн загварчлалыг судлах юм.

Анагаахын хими MCH-NU11

Суралцагчдад онолын гүн бат мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх, лабораторийн
шинжилгээний эзэмшвэл зохих арга барил, ур чадварыг олон улсын нийтлэг шаардлага,
зүй тогтол, шалгуурын дагуу хөгжүүлэх нь чухал юм.
Эмнэлгийн мэргэжилтний гол ур чадвар нь эмнэл зүйн ур чадвар байдаг бөгөөд энэ нь
бодит гүйцэтгэлээр үнэлэх, харилцааны соёл, сэтгэн бодох, бие даан шийдвэр гаргах,
багаар ажиллах чадварт тулгуурладаг. Дэлхий дахинд эмнэл зүйн сургалтад бага бүлгээр
ажиллах, маргаан мэтгэлцээн зохиох, үр дүнд суурилсан сургалт явуулах, эмнэл зүйн
орчин ашиглан, бие биеэ үнэлэх, эссе бичих, бодит гүйцэтгэлээр үнэлэх зэрэг аргуудыг
өргөн хэрэглэж байна. Энэ аргуудыг багтаасан үндсэн суурь, сургалтуудын нэг нь химийн
сургалт юм.

Монголын түүх, соёл, ёс заншилMHS-NU11

Оюутнуудад Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн бууц суурин, ахуй
амьдралын ул мөр хийгээд монголын түүхийн үечлэл, үе тус бүрийн онцлог, түүхэн үйл
явдал, он цагийн баримтыг таниулж, монголчуудын өвөг дээдсийн байгуулсан төрт
улсуудын мандал буурал, тэдний нийгмийн хөгжлийн асуудлууд, соёл иргэншил, улс төр,
эдийн засаг, үйлдвэрлэл аж ахуйн түүхэн хөгжилт, ёслол хүндэтгэл, бэлгэдэл болон
түүний нэрт төлөөлөгчдийн талаарх үндсэн ойлголт, ухагдахуун, товч ойллого,
Монголчуудын амьдрал дахь соёл, ёс заншил, цээр ёс, хэл бичиг, мэдлэг ухаан, шашин
шүтлэг, ураг удмын бичиг, түүнийгээ хэрэглэх, уламжлуулах, түүхээрээ бахархах,
сурталчлах, мөн эмнэлгийн байгууллагын үүсэл хөгжил, мэргэжилтэн бэлтгэж ирсэн
түүхэн замналын талаарх мэдлэг, цогц чадамжийг олгоно.

Анатоми IANA-NU11

Хүний эрүүл биеийн эрхтэн тогтолцоо, тэдгээрийн тухай ерөнхий ойлголт, хоорондын
харилцан хамаарал, түүхэн болон нэгэн биеийн хөгжил, насны онцлог, жирэмсэн үеийн
онцлог. Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо буюу араг яс, булчин, үе холбооны
тогтолцоо, хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс ялгаруулах, дотоод шүүрэл,
эрэгтэй бэлэг эрхтэн, эмэгтэйн бэлэг эрхтэн, мэдрэхүйн, мэдрэлийн эрхтэн тогтолцооны
бүтэц, байршил зүй, хөгжил онцлог.

Физиологи IPHY-NU11

Физиологийн шинжлэх ухаан нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, байгаль
нийгмийн хүчин зүйлд дасан зохицох зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан учир өвчлөлөөс
урьдчилан сэргийлэх, оношлох, асран сувилах үйл ажиллагааны онолын үндэс болно.
Физиологийн шинжлэх ухааныг судалснаар эрүүл хүний эс, эд, эрхтэн, тогтолцоо
тэдгээрийн нэгдмэл үйл ажиллагааны тохируулга, дасан зохицох ерөнхий зарчим, уялдаа
холбоог танин мэдэж оюун дүгнэлт хийх чадамжтай мэргэжилтэйгээ холбон тасралтгүй
хөгжүүлэх аргад суралцсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадал, хандлага
бүхий, багаар болон бие даан хөгжих чадвартай ирээдүйн чадварлаг, чанартай
мэргэжилтэн болох үндэс тавигдах юм.

БиологиBIO-NU11

Суралцагч амьд бие махбод түүнийг бүрдүүлж буй эсийн бүтэц үйл ажиллагаа, үржил,
хөгжлийн биологи, удамшил, хувьслын зүй тогтол, эволюц, хүний гарал үүсэл, анагаах
ухааны шимэгч судлал, амьд биеийн эрхтэн тогтолцооны түүхэн хөгжлийн талаар цогц
мэдлэг, чадвар, дадалтай болно.

Сэтгэл судлалPSL-NU12

Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг
шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж,
байдал, үйл явцууд, ухамсрын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл,
хүртэхүй, хүмүүс харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй
зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь
хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг
эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын
үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд
хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр,
хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ.
Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг
авч ашигладаг.

Эрүүл мэндийн менежментHCM-NU11

Эрүүл мэндийн мэндийн менежмент хичээл нь эрүүл мэндийн салбар, түүний бүтэц, эрүүл
мэндийн хууль эрх зүйн орчин, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын үндсэн үйл
ажиллагаа, нөөцийн удирдлага, мэдээллийн урсгал, хяналт зэрэг удирдлага,
менежментийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг үндсэн суурь ойлголтуудыг эрүүл
мэндийн суурь сургалтын түвшинд олгох хичээл юм.

1-р дамжааны сонгох хичээл /2 хичээл 4 кредит/

Гадаад хэлFOL-NU12

Энэхүү хичээлийн дараа оюутан сувилахуйн болон анагаахын салбарын түгээмэл нэр
томьёог ойлгож, зөв бичих, цаашид ашиглах боломжтой болно. Тус хөтөлбөрийн зорилго
нь анагаахын оюутнуудыг амжилттай сургах, мэргэшүүлэхэд шаардлагатай англи хэлний
мэдлэгийг олгох сургалт юм.

Эдийн засгийн онолECN-NU11

Эдийн засгийн онол хичээлд зах зээлийн анхдагч нэгжийн түвшинд зах зээлийн эрэлт,
нийлүүлэлт, үнэ, ашиг, орлого, зардал, үйлдвэрлэлийн нөөцийн үр ашигтай зарцуулалтын
асуудлууд, улс нийгмийн түвшинд үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд, засгийн
газрын зардал ба татвар, мөнгө ба банкны систем, мөнгө ба сангийн бодлого, ажилгүйдэл
ба ханшгүйдэл, эдийн засгийн өсөлт, олон улсын худалдаа зэрэг бодлогын хүрээний
үндсэн асуудлууд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарал зэргийг судална.

Компьютер, мэдээллийн технологиITS-NU11

Техник технологи, программ хангамж хурдацтай өөрчлөгдөж программчлагдаж байгаа
эрин үед сувилахуйн мэргэжилтний ажлын байрны шаардлагад нийцсэн тайлан, мэдээл
бэлтгэх программ хангамж өгөгдөл боловсруулах хэрэглээ болон тайлан мэдээ гаргах
шаардлага улам бүр өндөр түвшинд тавигдаж байна.
Компьютер, мэдээллийн технологи сонгон хичээлийг судалснаар анагаах, эрүүл мэндийн
өгөгдөл мэдээнд тулгуурлан Microsoft office Excel программын тусламжтай статистикийн
тооцоолол хийж, үр дүн мэдээллийг график болон диаграмм ашиглан үзүүлэх; аудио,
видео болон бүх төрлийн мэдээлэл агуулсан слайд бэлтгэж, слайд болон текстийг бүрэн
хэлбэржүүлж хөдөлгөөнд оруулсан илтгэл танилцуулга бэлтгэх; судалгаа шинжилгээний
ажлын бүтээл бичих хэлбэржүүлэлтийн командыг автоматжуулан тайлан бэлтгэх; бүртгэл
мэдээллийн сан үүсгэж, сангаас тоон олон текстэн мэдээллийг нөхцөлтэй хайх хайлт
үүсгэх, өгөгдлийн сангийн мэдээллээр тайлан, форм бэлтгэх; photoshop программ
ашиглан хуучин /өнгө алдсан, гэмтсэн гэх мэт/ зургийг сэргээн засварлах, шинэ зураг
зохиомжлон бүтээх болон интернэт хөтөчтэй ажиллах мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Экологи, орчны эрүүл мэндECO-NU12

Экологи-Орчны эрүүл мэндийн хичээлээр хүний экологи, экологийн боловсрол, тогтвортой
хөгжил, орчны бохирдол, орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын эрүүл мэндэд үзүүлж
буй сөрөг нөлөө, өвчлөл, хүүхдийн экопатологи, хүн амын дундах усан хангамж, ариун
цэврийн байгууламжийн хүртээмж, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин, хүн амын
хооллолт, хүнсний аюулгүй байдал, экологийн тулгамдсан асуудлууд болох уур
амьсгалын өөрчлөлт, озаны давхаргын цооролт, дулаарал, биологийн төрөл зүйлийн
хомсдол, цацрагийн экологи, хот суурин газрын хүрээлэн буй орчны экологийн доройтол,
хямрал, орчны сөрөг хүчин зүйлсээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан
сэргийлэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, эрүүл аж төрөх онолын суурь мэдлэг
эзэмшүүлэх талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай болно.

Социологийн үндэсSOC-NU12

Нийгмийн амьдралын социал харилцаа, тэр дундаа хүмүүсийн өдөр тутмын энгийн
амьдралын зан үйл, өөр хоорондын харилцаа, нийгмийн тухай ерөнхий ухагдахуун, соёл,
нийгмийн институтууд, давхраажилт, хүн амын эрүүл мэнд, нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн
амьдралын хэв маяг, хамтын зан үйлүүд, орчин үеийн ертөнц дэх социал өөрчлөлт
хөдөлгөөнүүд зэргийг судалж учир шалтгаан, зүй тогтлыг танин мэдэхийг эрмэлздэг
социологийн шинжлэх ухааны онол, арга зүй, аргын талаарх мэдлэг, чадвар, хандлагыг
эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Уг хичээлийг сувилагч мэргэжилтэнд орох учраас эрүүл
мэндийн социологи, түүний дотор хүн амын эрүүл мэнд ба тархвар судлал, эрүүл зан үйл,
эмгэг зан үйл, анагаах ухааны альтернатив хувилбарууд, эмнэлгийн мэргэжилтэн ба
үйлчлүүлэгчийн харилцаа, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдлэг, цогц
чадамжийг олгоно.

Соёл судлалын үндэсCUL-NU11

Оюутнуудад соёлын түүх, хэв шинжүүд, тэдгээрийн хүний амьдралд үзүүлэх нөлөөг танин
мэдэх нь зөвхөн тухайн нэг мэргэжлийн хувьд төдийгүй ерөөс амьдралд бүхэлд нь тустай
оюуны чадварыг хөгжүүлдэг. Түүнээс гадна орчин цагийн дэлхий нийтийн анхаарлын төвд
байгаа даяарчлалын тухай үзэл санаа, үйл хэрэг, үндэсний соёлын болон хэрэглээний
соёлын асуудлууд нь түүний нийгмийн хэрэгцээг тусгаж буй хэрэг юм. Тиймээс соёл
судлалын үндсийг соёл судлалын онол, арга зүйд тулгуурлан эзэмшүүлнэ. Сувилагч
мэргэжилтний хувьд соёлыг судлах нь олон соёлын зөрөлдөөнийг зөв ухааран шийдвэр
гаргах, нийгэмд соёлч боловсон иргэн болон төлөвших, тэрхүү чадвараа олон нийтэд
үлгэрлэл дуурайл болгох зэрэг чадварыг эзэмшихэд нь тус болно.

Монгол хэл, бичиг, найруулга зүйMON-NU11

Монгол хэл, бичиг, найруулга зүйн хичээлийн хөтөлбөр нь сувилагч, эмнэлгийн
мэргэжлээр суралцаж буй оюутнуудад эх хэлээ хэрэглээний түвшинд эзэмшихийн
зэрэгцээ эх хэлний хууль дүрэм, зүй тогтлыг суралцах, оюутныг ярих, бичих, илтгэх
чадвартай, орчин үеийн дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих цогц чадамж бүхий
мэргэжилтэн болоход бэлтгэх, ажлын байранд шаардагдах албан бичиг баримтыг монгол
хэл бичгийн дүрмийг баримталж, найруулга зүйн алдаагүй боловсруулах, судалгаа
шинжилгээ хийхэд бэлтгэнэ.

Хүний хөгжил ёс зүйETH-NU12

Хүний хөгжил ба ёс зүй хичээл нь дэлхийн болон монголын хүний хөгжлийн илтгэлүүд,
тэдгээрийн үзэл баримтлал, хэрэгжилт, төрийн болон нийгмийн хөгжлийн үндсэн зарчим,
ойлголтууд, хүний хөгжлийн үе шат, хөгжлийн онолууд, хөгжлийн индекс, хүний эрх, гэр
бүлийн болон нийгмийн тэгш байдал, ёс зүй, манлайлал, карьер мененжмент зэрэг хувь
хүний хөгжлийн талаар танин мэдэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд
чанартай, үр дүнтэй хүргэх нь мэргэжилтнүүдийн ёс зүйн харилцаа, хандлагатай шууд
холбоотой тул ёс зүйн зөрчил ба хариуцлага, ёс зүйн хоёрдол, сонголт, ухамсар, соёл
зэрэг ёс зүйн харилцааны тухай ерөнхий ойлголтын талаарх цогц чадамжийг анагаахын
суурь сургалтын түвшинд олгох хичээл юм.

Сэтгэлгээний түүх, соёлPHI-NU12

Оюутнуудад сувилагч мэргэжилтний онол, аргазүйд чухал нөлөө бүхий философийн үзэл
баримтлалыг философийн онол, түүх, бүрэлдэхүүн хэсгүүдэд тулгуурлан эзэмшүүлнэ.
Философийг судлах нь шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэн бодох, үндэслэгээ гаргах,
асуудлыг олон талаас шинжлэх, зөв шийдвэр гаргах зэрэг чадварыг эзэмшихэд нь тус
болох ба философийн үндсэн урсгал, тэдний оюун сэтгэлгээнд үзүүлэх нөлөө болон
түүнийг тайлбарлах олон талт хандлагын асуудлуудын талаарх цогц чадамжийг олгоно.

2. Мэргэжлийн суурь хичээлүүд

Анатоми IIANA-NU12

Хүний эрүүл биеийн эрхтэн тогтолцоо, тэдгээрийн тухай ерөнхий ойлголт, хоорондын
харилцан хамаарал, түүхэн болон нэгэн биеийн хөгжил, насны онцлог, гаж хөгжил. Хоол
боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс ялгаруулах, дотоод шүүрэл, эрэгтэй бэлэг
эрхтэн, эмэгтэйн бэлэг эрхтэн, цус төлжилт, дархлал, тунгалаг, мэдрэхүйн, мэдрэлийн
эрхтэн тогтолцооны бүтэц, байршил зүй, хөгжил онцлог.

Физиологи IIPHY-NU12

Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, эрхтэн тогтолцоонуудын үйл ажиллагааны
механизм, тохируулгын зарчим, байгаль нийгмийн хүчин зүйлд дасан зохицох зүй тогтлыг
судалдаг шинжлэх ухаан учир өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, асран сувилах
үйл ажиллагааны онолын үндэс болно. Физиологийн шинжлэх ухааныг судалснаар эрүүл
хүний эс, эд, эрхтэн, тогтолцоо тэдгээрийн нэгдмэл үйл ажиллагааны механизм,
тохируулга, дасан зохицох ерөнхий зарчим, уялдаа холбоог танин мэдэж оюун дүгнэлт
хийх чадамжтай мэргэжилтэйгээ холбон тасралтгүй хөгжүүлэх аргад суралцсан, нийгмийн
эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадал, хандлага бүхий, багаар болон бие даан хөгжих
чадвартай ирээдүйн чадварлаг, чанартай мэргэжилтэн болох үндэс тавигдах юм.

ГистологиHYS-NU12

Гистологийн шинжлэх ухааны судлах зүйл, судлагдахууныг хэрхэн сонгох, эд эрхтнээс эд
судлал, эсийн шинжилгээг хэрхэн бэлтгэх, арга техникийн талаар ерөнхий ойлголттой
болох. Судалгааны аргууд, түүний харилцан уялдаа, шүтэлцээг мэдэж авах. Эд эсийн
дамжлага, бичил бэлдмэл хийх үндсэн үе шатуудтай танилцах. Бичил бэлдмэлийг будах
арга техник, ердийн будаг, тусгай будгийн онцлог будах дараалал, будгийн дамжлага,
тавиур шил бүрхүүл шил хэрэглэн бэлдмэлээ гаднын нөлөөллөөс хамгаалахад ашиглах
давирхай/бальзам.

Эмгэг анатомиPAN-NU21

Эмгэг анатоми хичээл нь дотроо эсийн гэмтэл, эсийн эргэх гэмтэл, үл эргэх гэмтэл, дасан
зохицол, эсийн доторх хуримтлал, цочмог архаг үрэвсэл, нөхөн төлжил, эсийн ургалт,
шархны эдгэрэл, хавдар болон зүрх, судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, ходоод гэдэс,
элэг цөс, нойр булчирхай, бөөр, шээс дамжуулах замын зонхилон тохиолдох эмгэгүүдийн
шалтгаан, бүтэц зүй, хүндрэл, үр дагаврын талаар цогц чадамж олгох хичээл юм.

Эмгэг физиологиPPH-NU22

Эмгэг физиологи нь эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ерөнхий өвчин
судлал болон эмгэг үйл явц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлтийн мөн
чанарыг таниулж, тус хичээлээр олж авсан суурь мэдлэгээ эмнэлзүйн практиктай холбон
өвчин эмгэгийн мөн чанар, учир шалтгаан, үр дагаврыг тайлбарлах үндсэн суурь
мэдлэгтэй болгох хичээл юм.

Эм судлалPHA-NU21

Эм судлал нь амьд бие махбодид эмийн бодис хэрхэн үйлчилж нөлөөлдгийг судална. Эм
судлалын үндсэн зорилго нь янз бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд
хэрэглэдэг эмийн зүйлийн химийн бүтэц, үйлдэл, механизм, хэрэглэх заалт, арга, тун, гаж
нөлөө, цээрлэлт эмийн хэлбэр зэргийг судална.
Эм судлал нь гурван үндсэн хэсгээс тогтоно. Үүнд: жор судлал, ерөнхий эм судлал, тусгай
эм судлал юм.
Ерөнхий эм судлалд эмийн зүйлийн фармакокинетик, фармакодинамикийн ерөнхий
асуудлууд хамаарагдана.
Эмийн бодис бие махбодитой харилцан үйлчлэлцсэний дүнд эмийн үр нөлөө илэрдэг тул
эмийн үндсэн шинж чанар, идэвхээс гадна бие махбодын ерөнхий байдал, эм хэрэглэж
буй арга, нөхцөлтэй салшгүй холбоотой.

Сувилахуйн үндэс FUN-NU12

Сувилахуйн үндэс хичээлээр эрүүл мэндийн байгууллагад ажиллах сувилагчийн эзэмшвэл
зохих сувилахуйн үндсэн мэргэжлийн суурь мэдлэг эзэмшүүлэх, сувилахуйн талаарх
ойлголт, сувилахуйн шинжлэх ухааны түүхэн хөгжил, Монгол улсад сувилахуй хөгжсөн
түүхэн онцлог, орчин үеийн болон ирээдүйн чиг хандлагын тухай, сувилагчийн ёс зүй
харилцаа хандлага, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны талаарх ойлголт, сувилагчийн
боловсролын шатлалын тухай ойлголт өгөх, сувилагчийн ажлын байрны тодорхойлолттой
танилцах, сувилагчийн хөтлөх бичиг баримттай танилцах, халдварын сэргийлэлт
хяналтын менежментийг ойлгох, олон мэргэжлийн багаар ажиллахад сургах зэрэг
сувилагчийн мэдлэг, чадвар эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Сувилахуйн ур чадвар INUR-NU21

Сувилахуйн ур чадвар I хичээл нь оюутнуудад эрүүл мэндийн байгууллагад ажиллах
сувилагч мэргэжилтний эзэмшвэл зохих ерөнхий сувилахуйн мэргэжлийн суурь мэдлэг
эзэмшүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний гардан хийх үйлдэл, ажилбарын чадварт
сургах, дадал олгох, мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

БиохимиBCH-NU21

Биохимийн хичээл нь амьд биеийг бүтээх молекулуудын бүтэц, шинж чанар, агуулагдах
хэмжээ, биед хувирч өөрчлөгдөх үйл явц, бодис, энергийн солилцооны талаарх цогц
чадамжийг анагаахын суурь сургалтын түвшинд, гурван багц цагийн агууламжаар олгох
ерөнхий суурь хичээл юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын суурь шинжлэх
ухаан болж амьд биеийг бүтээх молекулуудын бүтэц, шинж чанар, агуулагдах хэмжээ,
биед хувирч өөрчлөгдөх үйл явцыг судалдаг нь эмнэлгийн мэргэжилтэн ахисан
түвшингийн мэдлэг эзэмшихэд суурь болно. Биохимийн хичээлээр эзэмшсэн мэдлэг,
чадвар, хандлага нь цаашид анагаахын мэргэжилтэн эрүүл ба эмгэгийн төлөв байдлын
үеийн бодисын солилцооны үндсэн механизм болон түүний өөрчлөлтийн учрыг ойлгох,
дүгнэлт хийх, эмчлэх, сэргийлэх, эмийн үйлчлэлийн механизмыг ойлгох зайлшгүй суурь
хэрэгцээ мөн.

Бичил амь судлалMIB-NU21

Бичил амь судлал нь эсийн болон эсийн бус бүтэцтэй бичил биетэн тэдгээрийн үйл
ажиллагааг судлах ухаан юм. Анагаах ухааны бичил амь судлал нь ерөнхий буюу тусгай
/эмнэлзүй, эрүүл зүй/ хэрэглээний ба судалгааны гэсэн үндсэн хэсгүүдтэй. Бакалаврын
ангийн сургалтад ерөнхий ба тусгай бичил амь судлалын хичээлийг уг мэргэжлээр
ажиллахад анагаах ухааны онолын суурь болох түвшинд үзэж судална. АУ-ны БАС-ын
ерөнхий хэсэг нь нянгийн хэлбэр, бүтцийн элементүүд, химийн бүрэлдэхүүн, тэдгээрийг
тодорхойлох үндсэн арга, нянгийн өсөлт, үржилт, бодсын солилцооны онцлог, өсөлт
үржлийг саатуулах эмийн бэлдмэл, экологийн тархалт, нян эстэй харилцан үйлчлэлцэх,
халдварын эсрэг бие махбодын хамгаалах тогтолцоо, ажиллагаанд орох онцлог, бактери
эрүүл эд эсэд эмгэг үүсгэх хүчин зүйлүүдийн тухай ойлголтыг олгоно.

Анагаах ухааны удам зүйGEN-NU22

Бакалаврын зэрэгтэй сувилагч бэлтгэх төгсөлтийн өмнөх анагаахын суурь сургалтын
хөтөлбөрийн хүрээнд суралцагч анагаах ухааны удам зүйн шинжлэх ухааны судлах зүйл,
судалгааны үндсэн арга, клиник генеалогийн арга, хромосомын шинжилгээ, түүний ач
холбогдол, бодисын солилцооны эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх, фармакогенетик,
удамшлын өвчнөөс сэргийлэх арга замын талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай болно.

Тархвар судлалEPD-NU22

Эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлууд, халдварт ба халдварт бус өвчлөлийн
тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхэд тархвар судлалын судалгааны загвар
аргуудыг тохируулан хэрэглэх, нотолгоонд тулгуурлан үр дүн, гаргах, харьцуулан
тайлбарлах, баримт мэдээлэл цуглуулах төлөвлөх, шинжлэх ухааны найруулгаар бичих,
илтгэх, мэтгэлцэх, нотолгоонд суурилан шийдвэрлэх анхан шатны цогц ойлголт , дадлага
эзэмшүүлнэ.

2-р дамжааны сонгох хичээл /1 хичээл 2 кредит/

Сурган заах арга зүйNME-NU21

Сувилахуйн тусламж үйлчилгээ болон хүн амд эрүүл мэндийн мэдлэг, чадвар, хандлага
олгох сургалтыг зохион байгуулах арга зүйг бакалаврын сургалтын түвшинд эзэмшүүлнэ.

Дархлаа судлалIMM-NU21

Дархлаа судлал нь хүний биеийн дархлааны системийн бүтэц, хэвийн үйл ажиллагаа,
эмгэг нөхцөлд гарах өөрчлөлтүүдийг судалдаг ухаан юм. Дархлааны системийн гол үүрэг
нь дотоод орчны тогтмол байдал буюу “haemostasis”-ыг хадгалахад оршино. Түүнчлэн
бичил биетэн болон тэдгээрийн хор биед нэвтрэн орсон тохиолдолд аль болох богино
хугацаанд хоргүйжүүлэн устгаж, биеэс зайлуулах үүргийг тасралтгүй биелүүлэн тэмцэж
байдаг систем бол бие махбодыг хамгаалах “Дархлааны систем” юм.

Молекул биологиMCB-NU21

Амьд организм оршин тогтнох болон эрүүл, эмгэг байдлын молекул үндсийн талаарх
суурь ойлголтуудыг эзэмшин, орчин үеийн молекул биологийн зарим ололт амжилтуудыг
судлах молекул биологийн лабораторид хэрэглэгдэх үндсэн ажилбаруудад суралцах.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээHPO-NU21

Эрүүл мэндийн бодлого хичээлээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, эрүүл
мэндийн талаар хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, эрүүл мэндийн системийн шинэчлэл,
өөрчлөлтийн тухай мэдлэг, чадвар эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Нээлттэй сонгонOEL-NU21

Нийгмийн харилцааг хамгаалах буюу зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын
эрх, үүргийг тодорхойлсон, улс орны буюу тодорхой хүрээ, нутаг дэвсгэр дээр заавал
биелэгдэх, горимлосон шинжтэй, хэлбэржиж, томьёологдсон, бичиг баримтын шинжтэй,
төр засгийн хүч дэмжлэгээр хамгаалагдсан, төрөөс зөвшөөрч бататгасан, зан заншил, ёс
суртахуун, улс төр, олон нийтийн нөлөөллийн хүч дэмжлэгээр хамгаалагдсан зэрэг
агуулгыг багтаасан үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлж, эмнэлгийн мэргэжилтний үүрэг
хариуцлагыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах ойлголтыг өгөхөд чиглэсэн.

3. Мэргэшүүлэх хичээлүүд

Сувилахуйн ур чадвар IINUR-NU22

Сувилахуйн ур чадвар II хичээл нь Сувилахуйн ур чадвар I хичээлд суурилан оюутныг
эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллах сувилагч мэргэжилтэнг ажлын байранд
хийж гүйцэтгэх шаардлагатай сувилахуйн тусламж үйлчилгээний мэдлэг, чадвар,
хандлагыг эзэмшүүлэн цаашид нарийн мэргэжил эзэмших, хөрвөн ажиллах цогц чадамж
бүхий мэргэжилтэн болоход нь туслах зорилготой.

Эрүүл мэндийн үнэлгээDIA-NU21

Энэхүү хичээлээр оюутнуудыг үйлчлүүлэгчээс эрүүл мэндийн түүх цуглуулах,
үйлчлүүлэгчид үзлэг хийх аргууд болон шинжилгээнд тулгуурлан үйлчлүүлэгчийг зөв
үнэлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх, үйлчлүүлэгчдэд сэтгэлээсээ хандах хандлагыг
төлөвшүүлэхэд оршино.

Сувилгааны үйл ажиллагааPSN-NU22

Төрөлжсөн сувилахуйн тусламж үзүүлэхийн тулд сувилгааны үйл ажиллагааны 5
шатлалын талаарх мэдлэг олгох, асаргаа сувилгааны үндсэн зарчмыг ойлгож судлах,
сувилахуйн онолч Ида Жейн Орландо-гийн онолыг ойлгоход тусална. Сувилгааны үйл
ажиллагааны 1-р шатлал буюу үнэлгээ өгөхдөө асуумж асууж, ажиглалт болон бодит үзлэг
хийх бөгөөд үүн дээр үндэслэн асуудлыг тодорхойлж, сувилахуйн оношийг тавьдаг.
Сувилахуйн оношийг тавихдаа NANDA-ийн оношийг хэрэглэдэг ба сувилахуйн оношинд
тулгуурлан үзүүлэх тусламжийн төлөвлөгөө зохионо. Сувилахуйн төлөвлөгөөний дагуу
тусламжийг үзүүлэхдээ хурдан шалмаг, алдаа гаргахгүй ажиллах ёстой. Иймээс тухайн
оюутан сувилахуйн судлаачдын онол дээр үндэслэн сувилахуйн тусламж үйлчилгээ
үзүүлэх, зөвлөгөө өгөх мэдлэг, чадвар олгож, хандлага төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт
явуулна.

Сувилахуйн судалгааNNR-NU31

Сувилахуйн боловсрол, удирдлага зохион байгуулалт, түүх, тусламж үйлчилгээ, хүн амын
өвлөл, эрүүл ба эмгэг байдалтай асуудлууд, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхэд
сувилахуйн судалгааны загвар аргуудыг тохируулан хэрэглэх, сувилахуйн судалгааны
хэвлэлийн тоймд тулгуурлан судалгааны аргачлал боловсруулах, харьцуулан тайлбарлах,
баримт мэдээлэл цуглуулах, шинжлэх ухааны найруулга, бичгийн хэлбэржүүлэлтийг
баримтлан илтгэх, мэтгэлцэх, судалгааны нотолгоог практикт хэрэглэх, судалгааны
асуудлыг олж, түүнд тохирсон аргыг хэрэглэх, мэдээлэл цуглуулах, анхан шатны
боловсруулалт хийж, дүгнэлт зөвлөмж гаргах аргад суралцана.

Сэтгэн бодох, шийдвэр гаргах арга зүйNCD-NU22

Сэтгэн бодох шийдвэр гаргах арга зүйн онолын хичээлийг лекцийн өрөөнд, семинарын
хичээлийг семинарын хичээлийн өрөөнд сургалтын албанаас батлагдсан хуваарийн дагуу
хичээл заах багш нар сургалтад хэрэглэгдэх тохиолдол, хэрэглэгдэхүүн материалыг
ашиглан хичээлийг явуулна. Оюутнуудад энэхүү хичээлээр олгож байгаа мэдлэг, чадвар,
хандлага нь сувилахуйн мэргэжлийн хичээлүүдийн суурь бэлтгэл болно.

Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй NPH-NU31

НЭМ-ийн үндсэн үүргүүд, үйл ажиллагааны онцлог, мөн чанар, эрүүл мэндийг
нөхцөлдүүлэгч хүчин зүйлс, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл амьдрах болон ажиллах
орчин, НЭМ-ийн талаар төрөөс баримталж буй бодлого, эрүүл мэндийг хамгаалах,
дэмжих, эрүүл мэндийн анхан шатны тусламж ба эмгэг байдлаас урьдчилан сэргийлэх,
халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд амьдралын хэв маяг, зан
үйл, эрүүл ахуйн дэглэм, хүрээлэн буй орчны нөлөөлөл, түүний сөрөг үр дагавруудаас
сэргийлэх, Монголын эрүүл мэндийн онцлогт тохирсон эрүүл мэндийг дэмжих үйл
ажиллагаа, үндэсний хөтөлбөрүүд, эрүүл мэндийн боловсрол олгох, үнэлэх арга зүйн
талаар шинжлэх ухааны нотолгоонд суурилсан цогц мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

Уламжлалт анагаах ухаанTME-NU31

Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, идээ ундаа, явдал мөрийн
тухай мэдлэг, ур чадварыг эзэмшин цогц чадамж бүхий мэргэжилтэн болоход нь тусална.

Эхийн сувилахуй INMN-NU32

Бакалаврын сувилагч бэлтгэх төгсөлтийн өмнөх мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн
хүрээнд суралцагч НҮЭМ, жирэмслэлт, жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг, эхийн биед
гарах физиологийн өөрчлөлтүүд, эрүүл мэндийг дэмжих, төрөх, төрсний дараах үеийн
сувилахуйн тусламж, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх
цогц мэдлэг, дадлыг эзэмшүүлнэ.

Эхийн сувилахуй IINMN-NU41

Суралцагч жирэмсэн ба төрөлтийн үеийн хүндрэл, эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох
эмгэгийн талаар зохих түвшний мэдлэг олгох, эх барих, эмэгтэйчүүдийн зонхилон
тохиолдох эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийн талаар цогц мэдлэг, дадлыг
эзэмшүүлнэ.

Хүүхдийн сувилахуй INPN-NU31

Хүүхдийн бие бялдар эрхтэн тогтолцооны хөгжил, удамшлын замаар программчлагдсан
байдаг тул амьдралын тохиромжтой нөхцөлд тодорхой зүй тогтлоор явагддаг. Энэ зүй
тогтлыг нарийн судалж хүүхдийн бие бялдрын хөгжлийг зөв үнэлж сурах, бие бялдрын
хөгжил насандаа тохирч байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр бодисын солилцоог
зохицуулах, хүүхдийн насыг баримжаалан тогтоох, хүүхдийн бие бялдрын хөгжлийг
биеийн цул, өндөр, гадаргуу, биеийн жингийн индекс, толгойн тойрог, цээж, бугалга, гуяа,
шилбэний бүслүүр хэмжээ зэргийг тодорхойлох индексүүдээр үнэлэх үйл ажиллагаанд
суралцана.

Хүүхдийн сувилахуй IINPN-NU32

Хүүхдийн бие махбодын бүтэц, үйлийн онцлогийн эмнэлзүй, эрхтэн системийг шинжлэн
судалж, хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн талаар мэдлэг олгон, тэдгээрийн үед
үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд суралцахад оршино.

Гэрээр сувилахуйHCN-NU32

Гэрээр сувилахуй хичээл нь хүн амд гэрийн нөхцөлд хэрэгцээт тусламж үйлчилгээг
чанартай үзүүлэх цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Өрхийн сувилахуйPN-NU41

Өрхийн сувилахуй хичээл нь хүн амыг эрүүл амьдралын хэв маягт сургах, эрүүл мэндийг
дэмжих, хамгаалах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх цогц
чадамжийг бакалаврын сургалтын түвшинд олгох мэргэжлийн хичээл юм.

Дотор өвчний сувилахуй INID-NU32

Сувилагч мэргэжилтэнг бэлтгэхэд насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог дотрын өвчний
талаар мэдлэг олгох нь сувилахуйн оношийг зөв тавьж, сувилахуйн үйл ажиллагааны
шатлал, үйлдлүүдийг зөв хийхэд чухал ач холбогдолтой юм.
Дотор өвчний сувилахуй 1 хичээлийг судалснаар дотрын өвчний ерөнхий ойлголт, насанд
хүрэгчдэд зонхилон тохиолддог өвчнүүдийн талаар мэдлэг олж авах, үйлчлүүлэгчийг
үнэлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмших, эмнэлгийн
мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчидтэй зөв харилцах, үйлчлүүлэгчид чин сэтгэлээсээ
хандах хандлагатай болно.
Дотор өвчний сувилахуй 1 хичээл нь насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог халдварт бус
өвчнүүд үүсэхэд хүргэдэг шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмнэлзүй, хүндрэл,
оношилгоо, эмчилгээний зарчим, эмнэлгийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэлт,
хяналтын талаарх цогц мэдлэгийг сувилагч мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалтын
түвшинд олгох мэргэшүүлэх хичээл юм.

Мэс заслын өвчний сувилахуй ISUR-NU31

Хичээлийн агуулгаар мэс заслын тасаг хэсгийн ерөнхий зохион байгуулалт, онцлог, мэс
заслын тасгийн сувилагчийн ажил үүргийн хуваарь, халдвар хамгааллын дэглэм,
үжилгүйжүүлэлт ба үжил эсэргүүцэх аргууд, ариун, ариун бус бүсэд ажиллах, хагалгаа,
гэмтэл, боолтын зүйн тухай болон боолтын материал бэлтгэн, боолт боох, тогтоох арга
барилын талаар суурь мэдлэг олгоно. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн
үйлчлүүлэгчидтэй харилцаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан мэс заслын
анхан шатны тусламж үйлчилгээг сувилагчийн түвшинд үзүүлэх, сувилахуйн тусламжийн
гардан ажилбаруудыг гүйцэтгэх стандарт, удирдамжийн талаар мэдлэг олгон, чадвар
эзэмшүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлнэ.

Нүдний өвчний сувилахуйOPN-NU32

Сувилагч мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагч зонхилон тохиолдох
нүдний өвчний үед насанд хүрсэн эрүүл ба өвчтэй хүнийг бүхэлд нь авч үзэн, нүдний
сувилахуйн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар цогц мэдлэг, дадлагатай болно.

ЧХХ өвчний сувилахуйOTN-NU31

Чих хамар хоолойн өвчний шинжлэх ухаан, үүсэл хөгжил эмчилгээ, сувилгаа, чих хамар
хоолойн эрхтний бүтэц үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох. Чих хамар хоолой нь
гадна, дунд чих, дотор чих, хамрын дайвар хөндий нүүр хүзүүний хэсэг хоолой төвөнх,
амны хөндий болон шүлсний суваг мөгөөрсөн хоолой, улаан хоолой, бамбай булчирхайн
зонхилон тохиолдох эмгэгийн үед насанд хүрсэн эрүүл ба өвчтэй хүнийг бүхэлд нь авч
үзэн, чих хамар хоолойн сувилахуйн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчнөөс
урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийг үнэлэх, сувилахуйн тусламжийг оновчтой үзүүлэх,
чих хамар хоолойн тасгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа, сувилагчийн ажил
үүргийн хуваарийг судлан танилцана.

Дотор өвчний сувилахуй IINID-NU41

Сувилагч мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагч зонхилон тохиолдох
халдварт бус өвчлөлийн үед насанд хүрсэн эрүүл ба өвчтэй хүнийг бүхэлд нь авч үзэн,
ажиллаж, амьдарч буй орчин, хооллолт, хувцаслалт, сэтгэл зүйн байдал, бие организмд
гарч байгаа өөрчлөлтүүдэд үнэлэлт өгч, сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалд
үндэслэн сувилахуйн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар цогц мэдлэг,
дадлагатай болно.

Мэс заслын өвчний сувилахуй IISUR-NU41

Бакалавр зэрэгтэй сувилагч бэлтгэх төгсөлтийн өмнөх мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн
хүрээнд суралцагч нь зонхилон тохиолдох мэс заслын цочмог өвчнүүдийн талаар зохих
мэдлэгтэй болж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн үйлчлүүлэгчидтэй харилцаж,
халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх,
дараагийн шатны эмнэлэгт илгээх чадвар эзэмшинэ.

Мэдрэлийн сувилахуйNEU-NU41

Мэдрэлийн тогтолцооны эмнэлзүй, бүтэц, үйлдэл, үүсэл хөгжлийг нийгэм, бодгал, эрхтэн,
эс, молекулын түвшинд судалдаг бөгөөд дотроо хими, програмчлал, хэл зүй, сэтгэл
судлал, тооны ухаан, анагаах ухаан зэрэг байгалийн ба нийгмийн ухааны олон салбарыг
хамардаг нэгдмэл шинжлэх ухааныг мэдрэл судлал буюу мэдрэлийн ухаан (Neuroscience)
гэдэг. Эрүүл мэндийн боловсрол олгох үйл явц нь харилцан идэвхтэй, үйлчлүүлэгчийн
оролцоонд тулгуурласан, хэрэгцээнд үндэслэсэн байвал сургалтын үр дүн сайжирч,
үйлчлүүлэгсдэд өгч буй мэдлэг, мэдээлэл тэдэнд үр ашгаа өгдөг. Мөн тэднийг сургалтанд
өөрсдийг нь оролцуулах замаар сургалтыг зохион байгуулах нь зарим талаар урьдчилан
сэргийлэх дадлыг эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйMHN-NU32

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь нэлээд том төвөгтэй асуудал
бөгөөд нийгмийн халамж шаардсан, өөртөө үйлчлэх чадвар алдагдсан, байнгын асран
хамгаалал шаардлагатай тул орчин үед анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлгийн
ажилтнууд хүн амын дунд зонхилон тохиолдох төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүдийн
үндсэн шинжүүд, хамшинж, сэтгэцийн эмгэгийн шалтгаан, эмгэг жам, тэдгээрийн
оношилгоо эмчилгээний арга ба зарчмын талаар цогц мэдлэг, чадвар, хандлагатай байж,
эмнэлзүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай болсон.
Орчин үед анхан шатны тусламж үйлчилгээнд шилжиж, дэлхий нийтийг хамарсан цар
тахлын улмаас хүн амын дунд зонхилон тохиолдох төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүд
нэмэгдэх хандлагатай байна. Иймээс сэтгэцийн эмгэгийн талаарх ойлголттой болох,
сэтгэцийн үндсэн шинжүүд, хамшинж, сэтгэцийн эмгэгийн шалтгаан, эмгэг жам, тэдгээрийн
оношилгоо эмчилгээ, сувилгаа, зөвлөгөө өгөх аргууд, зарчмын талаар цогц мэдлэг,
чадвар, хандлагатай болно.

Халдварт өвчний сувилахуйIND-NU41

Зонхилон тохиолдох болон шинэ халдварт өвчнүүдийн шалтгаан нөхцөлийг танин мэдэх,
урьдчилан сэргийлэх, халдвар эсэргүүцэх арга хэмжээний чанар, үр ашгийг дээшлүүлж,
халдварт өвчний үед сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх мэдлэг
мэдлэг, чадвар олгож, хандлага төлөвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга
замыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт явуулна.

Арьсны өвчний сувилахуйIND-NU41

Арьсны өвчний сувилахуй хичээл нь арьсны зонхилон тохиолдох өвчлөл болон арьсны
идээт тууралтад өвчин, халдварын болон халдварын бус гаралтай арьсны өвчний
сувилгааны талаар нарийвчлан мэдэж, эмнэл зүйн шинж тэмдэгт үнэлгээ хийх төдийгүй
арьсны хэсэг газрын эмчилгээний тухай ерөнхий ойлголтыг эзэмшиж, хэсэг газрын
эмчилгээний стандартын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг сайтар хийж гүйцэтгэж
сурах нь үйлчлүүлэгчийн өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, сувилагч өөрийн эмнэл зүйн
сэтгэлгээ хөгжүүлэх, арьсны анхдагч, хоёрдогч тууралтыг үнэлж үйлчлүүлэгчид
хүндэтгэлтэй хандан сувилах эмчлэх арга барилд сургахад хичээлийн агуулга оршино.

ДОХ, БЗДХ өвчний сувилахуйNIN-NU31

Сувилагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагч зонхилон
тохиолдох бэлгийн замаар дамжих халдварууд ДОХ/БЗДХ-ын халдварын шалтгаан,
халдвар үүсэх замууд, эрсдэлт болон хамгаалах зан үйл, халдварыг илрүүлэх,
эмчилгээний зарчим, шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх
талаар судална.

Сүрьеэ өвчний сувилахуйTUB-NU32

Сүрьеэ өвчний сувилахуй хичээл нь халдварын гаралтай уушгины сүрьеэгийн тархвар зүй,
сүрьеэгийн үүсгэгчийн тухай, эмнэл зүйн шинж тэмдэг, сүрьеэ өвчний сувилгааны талаар
нарийвчлан мэдэж, эмнэл зүйн шинж тэмдэгт үнэлгээ хийх төдийгүй сүрьеэгийн эмчилгээ
сувилахуйн тусламжийн ерөнхий ойлголтыг эзэмшиж, сүрьеэгийн сорил тавих, сүрьеэгийн
вакцин хийх, шалгах, дүгнэлт өгөх, сувилахуйн тусламж үйлчилгээг сайтар хийж гүйцэтгэж
сурах нь үйлчлүүлэгчийн өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, сувилагч өөрийн эмнэл зүйн
сэтгэлгээ хөгжүүлэх, сүрьеэгийн үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй хандан сувилах эмчлэх арга
барилд сургахад хичээлийн агуулга оршино.

Сувилахуйн удирдлага, манлайлалNNM-NU42

Сувилагч мэргэжилтнийг бакалаврын түвшинд бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын
хөтөлбөрийн хүрээнд суралцагч удирдлагын аль ч түвшинд менежерийн гүйцэтгэх үүрэг,
хариуцлага болон манлайлан удирдах чадвар, хүмүүстэй зөв боловсон харилцах эерэг
хандлагыг эзэмших, менежментийн функцүүд, удирдлагын шийдвэр гаргах үйл явц, хүний
нөөцийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийх чадварт сургах, эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх арга зам, үйл ажиллагаа, албан баримт
бичиг хөтлөх, илтгэх чадварт суралцах, багаар хамтран ажиллах чадварт суралцах
зэргээр цогц мэдлэг, чадвар, хандлагыг олгоно.

Яаралтай тусламжECR-NU32

Сувилагч бэлтгэх төгсөлтийн өмнөх, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд
суралцагч гэнэтийн осол гэмтэл, гамшиг сүйрэл, золгүй тохиолдлын үед үйлчлүүлэгчийн
бие махбодод үүссэн эгзэгтэй хүнд байдлыг түргэн үнэлж, анхан шатны яаралтай
тусламжийг зөв, чанартай үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагатай болно.

Настны сувилахуйNGN-NU42

Геронтологи Гериатрын олон улсын чиг хандлага, Монгол улсын Геронтологийн салбарын
хөгжил, ахмад настны тухай ойлголт, насжилтын тухай, ахмад настны биеийн эрүүл мэнд
болон нийгмийн амьдралын чанар, өтлөлт хөгшрөлийн ялгаа, ахмад настны насны
ангилал зэргийн талаарх ерөнхий ойлголт өгөх, ахмад настны талаар мэдээлэл цуглуулах,
үнэлгээ хийх, настны нийгмийн асуудлыг судлах зэргийг бүрэн эзэмшиж суралцсанаар
настантай ажиллах сувилагч нарт мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн эзэмшүүлнэ.

Хоол судлалNND-NU31

Сувилагч мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх анагаахын мэргэжлийн сургалтын
хөтөлбөрийн хүрээнд суралцагч хүний бие махбодод шаардагдах шим тэжээл, түүний
үүрэг, үйл ажиллагаа, хооллолтын хэлбэр, хооллох дадлын нөлөө зэрэг зан үйлийн
тавиланг судлан мэдэж, хоол хүнсний бүтээгдэхүүний бүрэлдэхүүн, хэм хэмжээ, зохистой
хэмжээний талаар мэдлэгтэй болохоос гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй
байдал, түүнтэй холбоотой өвчлөл, хооллолтын зан үйл, түүнтэй холбоотой өвчлөлийн
мэдлэг, үйлчлүүлэгчдэд хэрхэн зөвлөх зарчмын талаар цогц мэдлэг, дадлагатай болно.

Архаг өвчний болон хөнгөвчлөх сувилахуйNPC-NU42

Сувилахуйн бакалаврын төгсөлтийн өмнөх сургалтаар амьсгал, зүрх судас, хоол
боловсруулах, бөөр, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны архаг эмгэгүүдийн үеийн
сувилгааны менежмент, амьдралын чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл
амьдралын хэв маягийг хэвшүүлэх, урт хугацааны сэдрэлтийн эсрэг сувилахуйн тусламж
үйлчилгээ болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, цочмог, архаг өвдөлтийн менежмент,
биед илрэх шаналгаат шинж тэмдгийн үед үзүүлэх сувилахуйн тусламж үзүүлэх цогц
мэдлэг, дадлыг эзэмшүүлнэ.

4-р дамжааны сонгох хичээл /1 хичээл 2 кредит/

Хоол хүнсний зохистой хэрэглээNON-NU31

Суралцагч хүний бие махбодод шаардагдах шим тэжээл, түүний үүрэг, үйл ажиллагаа,
хооллолтын хэлбэр, хооллох дадлын нөлөө зэрэг зан үйлийн тавиланг судлан мэдэж,
хоол хүнсний бүтээгдэхүүний бүрэлдэхүүн, хэм хэмжээ, зохистой хэмжээний талаар
мэдлэгтэй болохоос гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, түүнтэй
холбоотой өвчлөл, үйлчлүүлэгчдэд хэрхэн зөвлөх зарчмын талаар цогц мэдлэг, чадвар
хандлагатай болно.

Эрүүл зан үйлNND-NU31

“Эрүүл зан үйл” хичээлээр сувилахуйн тусламж үйлчилгээ болон хүн амын өвчлөлөөс
урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага олгох сургалтыг дипломын сувилахуйн
түвшинд эзэмшүүлнэ.

Дотор өвчин NID-NU41

Сувилагч мэргэжилтэнг бэлтгэхэд насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог дотрын өвчний
талаар мэдлэг олгох нь сувилахуйн оношийг зөв тавьж, сувилахуйн үйл ажиллагааны
шатлал, үйлдлүүдийг зөв хийхэд чухал ач холбогдолтой юм.
Дотор өвчний сувилахуй 1 хичээлийг судалснаар дотрын өвчний ерөнхий ойлголт, насанд
хүрэгчдэд зонхилон тохиолддог өвчнүүдийн талаар мэдлэг олж авах, үйлчлүүлэгчийг
үнэлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмших, эмнэлгийн
мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчидтэй зөв харилцах, үйлчлүүлэгчид чин сэтгэлээсээ
хандах хандлагатай болно.
Дотор өвчний сувилахуй 1 хичээл нь насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог халдварт бус
өвчнүүд үүсэхэд хүргэдэг шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмнэлзүй, хүндрэл,
оношилгоо, эмчилгээний зарчим, эмнэлгийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэлт,
хяналтын талаарх цогц мэдлэгийг сувилагч мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалтын
түвшинд олгох мэргэшүүлэх хичээл юм.

Мэс заслын өвчинNSD-NU41

Бакалавр зэрэгтэй эх баригч бэлтгэх төгсөлтийн өмнөх мэргэжлийн сургалтын
хөтөлбөрийн хүрээнд суралцагч нь зонхилон тохиолдох мэс заслын цочмог өвчнүүд,
жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдох онцлогийн талаар зохих мэдлэгтэй болж, эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн үйлчлүүлэгчидтэй харилцаж, халдвар хамгааллын
дэглэмийг баримтлан мэс заслын анхан шатны тусламж үзүүлэх, дараагийн шатны
эмнэлэгт илгээх чадвар эзэмшинэ.

Хүүхдийн өвчинNPN-NU41

Нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ хичээл нь нярайд зонхилон тохиолдох өвчний үүсэх
шалтгаан, эмгэг жам, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх талаар
мэдлэг, чадвар, хандлагыг олгоход чиглэгдэнэ.

Нээлттэй сонгонOEL-NU41

Нүүр амны сувилахуй хичээлээр эрүүл мэндийн байгууллагад ажиллах сувилагч
мэргэжилтний эзэмшвэл зохих амны хөндийн эрүүл ахуйн суурь мэдлэг эзэмшүүлэх, амны
хөндийн бүтцийн талаарх ойлголт, амны хөндийн эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнүүдийн
талаар, болон урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, чадвар эзэмшүүлж, хандлагыг
төлөвшүүлэхэд чиглэнэ.

4. Дадлага

Танилцах дадлагаGNP-NU12

Сувилахуйн бакалаврын I дамжааны оюутнууд дадлагын хугацаанд эрүүл мэндийн
байгууллагын бүтэц үйл ажиллагаа, зохион байгуулалт, сувилагч нарын ажил үүргийн
хуваарь, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, тасаг нэгжийн үйл
ажиллагаатай танилцах болно.

Ерөнхий сувилахуйн дадлагаSNP-NU22

Сувилахуйн бакалаврын II дамжааны оюутнууд дадлагын хугацаанд сувилахуйн ур
чадвар I,II хичээлээр үзсэн гардан ажилбаруудыг хийхэд сувилагчид туслах, эрсдэлийн
зэрэг бага ажилбарыг тухайн эмнэлгийн сувилагчийн хяналтын доор хийж гүйцэтгэх,
туслах.

Төрөлжсөн сувилахуйн дадлагаSNP-NU32

Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй сувилагчийг дагалдан ерөнхий болон
төрөлжсөн сувилахуйн тусламжийг ард иргэдэд хүртээмжтэй, жигд, чанарын өндөр
төвшинд үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагад сургахад оршино.

Төгсөлтийн өмнөх дадлагаPGP-NU42

Оюутнууд клиникийн өмнөх танхимын дадлагын хичээлээр мэдэж сурсан арга техникийг
практикт хэрэгжүүлэн, орчин үеийн эмнэлэг үйлчилгээнд шинээр нэвтэрч буй эмчилгээ
сувилгааны арга барилд суралцан, сувилгааны үйл ажиллагааны дагуу үйлчлүүлэгчдэд
өвчнийх нь онцлог, зовуурь дээр тулгуурлан тохирсон сувилгааг гардан хийх мэдлэг,
чадвар, дадал, хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй системтэй эзэмшүүлэн
дадлагажуулахад оршино.

Нийт судлах кредит 130

Холбоо барих

АШУҮИС Сувилахуйн сургууль

Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс 

Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn

Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn