Сувилахуй – 4 жил D091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 130 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй
Сувилахуйн ухааны бакалаврын боловсрол эзэмшсэн сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.
Төгсөгчдийн цогц чадамж
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг сувилагч мэргэжилтнээр ТӨГСӨГЧ нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдлэн ажилладаг, өөрийн ажилдаа шинэ технологийг ашигладаг, судалгаанд суурилсан тусламжийг аюулгүй байдлаар үзүүлдэг, мэргэжил нэгт нөхдөө манлайлагч, багаар хамтран ажиллах чадвар бүхий цогц чадамж эзэмшсэн хүн байна.
Хөтөлбөрийн шинэчлэлт сайжруулалт хийхдээ хөтөлбөрт оролцогч талуудаас сэтгэл ханамжийн асуумж болон ярилцлага судалгаа хийж, нотолгоонд суурилсан Сувилахуйн хөтөлбөрийг Үндэсний хэмжээнд 2010 онд, 2017 онд ASIIN байгууллагын шалгуур үзүүлэлтээр Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн.
Сувилахуйн хөтөлбөрийг АНУ-ын Philadelphia мужид төвтэй Education Commission Foreign Medical Graduates (ECFMG) байгууллагад бүртгүүлж 652050 кодоор батламжилсан.
Ард Аюушийн гудамж, БГД 6-р хороо, ШХ-26/188, Улаанбаатар хот-16081, Монгол улс
Утас: +976 70007633
И-мэйл: nursinginfo@mnums.edu.mn
Сувилахуйн сургуулийн суралцахуйн менежментийн систем
www.e-erdem.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын цахим систем
www.elearning.mnums.edu.mn
АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын цахим систем
www.postgraduate.mnums.edu.mn/
Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн портал
www.e-mongolia.mn