MNUMS

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

МЭНДЧИЛГЭЭ

10  Эрхэм хүндэт танд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулиа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна.

    Манай сургууль анх 1956 онд Эрүүл ахуйн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2002 онд Нийгмийн Эрүүл мэндийн сургууль (НЭМС) болон бүтэц, үйл ажиллагаа нь өргөжиж, эдүгээ 4 тэнхим, 1 институт, 3 лаборатори, 4 төв бүхий сургалт, судалгаа, мэргэжлийн цогц үйл ажиллагаа бүхий сургууль болжээ. Тус сургуульд нийгмийн эрүүл мэнд судлал, хөдөлмөр орчны эрүүл мэнд, хүүхэд, хүнсний эрүүл мэнд,тархвар судлал, биостатистик, эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухаан, эдийн засаг гэсэн 8 профессорын багт 50 багш ажиллаж байна.

                Монгол Улсын Төрөөс Эрүүл Мэндийн талаар баримтлах бодлого болон Эрүүл Мэндийн тухай хуульд Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл хэмээн заасан байдаг. НЭМС нь үндэсний хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг ууган бөгөөд цорын ганц сургуулийн хувьд эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшинд хүрэхүйц мэдлэг, ур чадвар бүхий  мэргэжилтэнг бэлтгэх өндөр үүрэг хариуцлага ноогддог билээ. Эдүгээ манай төгсөлтийн өмнөх сургалтанд 3 мэргэжлээр 500 гаруй оюутан, докторантур, магистрантурын сургалтанд 160 оюутан, төгсөлтийн дараах сургалтанд 10 гаруй чиглэлээр 130 оюутан суралцаж байгаа бөгөөд 2019 оноос бакалаврын 2 шинэ мэргэжлийн сургалтыг эхлүүлж, цаашид мөн сургалтын чиглэл, цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

               НЭМС нь олон улсын гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаарааАШУҮИС-д манлайлдаг бөгөөд 2018 оны байдлаар 15 орны 30 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, дотоод гадаадын санхүүжилттэй 22 төслийг хэрэгжүүлэн, нэг багшид ноогдох эрдэм шинжилгээний төсөл, бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь АШУҮИС-ийн Ази, номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

         Монгол улсын төрөөс баримтлах, хүн амын бодлого чиглэл, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны өсөн нэмэгдэж байгаа нэн тэргүүний хэрэгцээ шаардлагын дагуу бид чанарын менежментийн тогтолцоог сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаараа тэргүүлэгч чанартай боловсон хүчин бэлтгэхээр чармайн ажиллаж байна.

 

Монгол хүн бүр эрүүл, урт наслах болтугай.

 

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал,

Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам

 

Эрхэм зорилго:

    Нийгмийн эрүүл мэндийн  бүс нутгийн хэмжээний  тэргүүний мэргэжилтэнг бэлтгэн, нотолгоонд  суурилсан мэдлэг,  сургалт, сурталчилгаа,  нөлөөллөөр дамжуулан  нийтийн эрүүл мэндийг  сайжруулахад оршино.

  1. Нийгмийн Эрүүл мэндийн сургууль нь анх 1956 онд Эрүүл ахуйн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2002 онд Нийгмийн Эрүүл мэндийн сургууль (НЭМС) болон бүтэц, үйл ажиллагаа нь өргөжиж, эдүгээ 6 тэнхим, НЭМ-ийн хүрээлэн, үүнд 3 лаборатори, 3 төв бүхий сургалт, судалгаа, мэргэжлийн цогц үйл ажиллагаа бүхий сургууль болжээ. 

    Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь Нийгмийн эрүүл мэнд судлаач (5 жил), Эрүүл мэндийн эдийн засагч (4 жил), Эрүүл мэндийн нийгмийн ажилтан (4 жил), Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн (4 жил), Шим тэжээл судлаач, хоол зүйч (4 жил), мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төгсөлтийн дараах сургалтаар мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. 

    Тус сургуульд нийт 453 оюутан суралцаж байна. 

    Багш нар бие даан төсөлт судалгааны ажлуудыг хэрэгжүүлэхээс гадна бусад бүрэлдэхүүн сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, төвүүдтэй хамтран дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж байна. 

    1. Хүрээлэн буй орчны эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт
    2. Хүнс, хоолны аюулгүй байдал, хүнсний орчин
    3. Хүний ба зоонозын халдварт өвчний сэргийлэлт, хяналт, тандалт 
    4. Халдварт бус өвчин болон осол гэмтлийн эрсдэлээс сэргийлэх,тандалт, хяналт
    5. Эх хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, хяналт, тандалт
    6. Эрүүл мэндийн зан үйл
    7. Зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн ажил
    8. Нотолгоонд тулгууралсан эрүүл мэндийн нийгмийн ажил/интервенци
    9. Анагаах ухааны ёс зүй, түүх, социологи, психологи, улс төр, философи
    10. Эрсдэлт хүчин зүйлсийг тооцох
    11. Өвчлөлийн хэтийн төлөв тооцох 
    12. Өвчлөл нас баралтаас сэргийлэх 
    13. Халдварын сэргийлэлт, хяналт
    14. ЭМТҮ-ий чанар, гүйцэтгэлийн үнэлгээ
    15. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, хүртээмж 
    16. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадамж
    17. Эрүүл мэндийн санхүүгийн нөөцийн хуваарилалт, өртгийн тооцоо
    18. Вакцины эдийн засгийн үр дүнгийн үнэлгээ
    19. Эрүүл мэндийн хөтөлбөрийн үнэлгээ
    20. Эрүүл мэндийн мэдээллийн удирдлага
    21. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж
    22. Амьдралын чанар
    23. ЭМТҮ-ий аюулгүй байдал
    24. Эрүүл мэндийн засаглал
    25. Өвчний дарамт 
    26. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал
    27. Шим тэжээл судлал, зохистой хооллолт
    28. Хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуй
    29. Сүү цагаан идээний хэрэглээ, микробиомын судалгаа 
    30. Агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
    31. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн нөлөөлөл
    32. Зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт
    33. Халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт
    34. Эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол
    35. Нөхөн үржихүйн эрүүл мэнд
    36. Өсвөр үеийн эрүүл мэнд

     

    Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь 6 Профессор, 8 Дэд профессор, 8 Ахлах багш, 21 багш нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Эпидемиологи-биостатистикийн тэнхим, Эрүүл мэндийн бодлогын тэнхим, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийгмийн ухааны тэнхим, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим, Орчны эрүүл мэндийн тэнхим, Шим тэжээл судлалын тэнхмийн бүтэцтэй үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Түүнчлэн 2021 оноос эхлэн НЭМ-ийн хүрээлэн байгуулж, бүрэлдэхүүнд нь 3 лаборатори, 3 төвийг нэгтгэн ажиллаж байна.

Холбоо барих

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс

И-мэйл
soph@mnums.edu.mn
Утас: 11329126

Facebook page: АШУҮИС-ийн  Нийгмийн эрүүл мэндийн  Сургууль (School of Public  Health, MNUMS)