Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын салбар 3 сургууль, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.
АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн дэргэдэх “Хүн эмнэлгийн факультет” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. 1962, 1967, 1969 онуудад Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь аймгуудад салбар Анагаах ухааны сургуулиудыг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.
АШУҮИС-ийг 2015-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын хэмжээнд манлайлагч их сургууль байх” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.
“Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно “
“Шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино “
“Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе
Бидний бүтээсэн түүх, оюуны бүтээл, нэр хүнд, эв нэгдэл
Эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш судлаач, эмч нар
Эрдэмд шамдагч, эрүүл чийрэг, эрч хүчтэй оюутан залуус
Бүтээлч манлайлагч манай төгсөгчид
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс
И-мэйл
info@mnums.edu.mn