kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle selcuksports güvenilir bahis siteleri deneme bonusu deneme bonusu veren siteler bahis siteleri https://resimlihaber.org/ canlı bahis siteleri güvenilir bahis siteleri http://seu.frvm.utn.edu.ar/guvenilir-bahis-siteleri.html deneme bonusu veren sitelerdeneme bonusudeneme bonusucasino sitelerimıknatıskorsan taksivizyonbetdeneme bonusuKayıp Bonusukorsan taksiSinema izleSinema izledeneme bonusu
mnen
mnen

Шинжлэх ухаан, технологийн газар

Үйл ажиллагааны чиглэл:  

 

Шинжлэх ухаан технологийн газар нь багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг олон улсын түвшинд хүргэх, судалгааны хүрээлэн, лабораториудын чадамжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэдээллийн сан үүсгэх, судлаачийг чадавхжуулах, үнэлэх, судалгааны ажлын үр дүнгээр шинэ технологи, инновацийн бүтээл бий болгох, нутагшуулах, гарааны компани байгуулах чиглэлд багш судлаачдыг мэргэжил арга зүй, удирдлага, бодлого, төлөвлөлтөөр ханган ажиллах чиг үүрэгтэй. 

 

Үйл ажиллагаа:

Бүтэц:

шинжлэх ухаан, технологийн газар

Судалгаа хөгжил хариуцсан нэгж

Хүрээлэн, эрдэм шинжилгээний лаборатори хариуцсан нэгж

Оюуны өмч, инноваци, гарааны компани хариуцсан нэгж

Бүрэлдэхүүн:

 

Газрын дарга

Д.Отгонбаяр 
АУ-ны доктор, профессор
otgonbayar@mnums.edu.mn

Дэлгэрэнгүй ...

Боловсрол:
2007 – 2010 Анагаах ухааны доктор, ЭМШУИС
2009 – 2010 Лабораторийн эмч, ЭМШУИС
2003 – 2005 Нийгмийн эрүүл мэндийн магистр, ЭМШУИС
1992 – 1998 Хүний их эмч, АУИС

Эрдмийн зэрэг, цол:
2015 – Профессор
2012 – Дэд профессор

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2005 – 2006 Malaysia, Medical education
2006 – 2007 Seoul, Korea, Yonsei Medical University
2011 – 2012 Singapore, National University Medicine
2014 – 2014 Salzburg, Austria, Open Medical Institute
2015 – 2015 Boston University, USA, Health management
2018 – 2018 Seoul, WFME, Medical education

Ажлын туршлага:
2020.03.18-аас АШУҮИС, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга
2014 – 2020 Ач АУИС, Боловсрол эрхэлсэн дэд захирал
2013 – 2014 ЭМШУИС, Магистр, докторын алба, Дэд профессор
2008 – 2013 ЭМШУИС, Сургалтын Бодлого Зохицуулалтын албаны дарга
2002 – 2008 ЭМШУИС, Сургалтын албаны мэргэжилтэн, арга зүйч

Ажлын чиг үүрэг:
– Багш, судлаачдын эрдэм шинжилгээний судалгааны ажлын орчин нөхцөл, хүртээмж, чанар, үр дүн, үр өгөөжийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх
– Судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийн стратеги бодлого төлөвлөлт, судалгаа боловсруулалт, шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжлийг нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангах
– Дотоод болон гадаадын их дээд сургууль, судалгааны хүрээлэн, лаборториудтай хамтарсан салбар дундын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх
– Судалгааны лаборатори, хүрээлэнгийн үйл ажиллгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд үнэлгээ хийх, хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажлын арга аргачлал, тооцоололд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
– Багш судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, судлаачийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн сан бүрдүүлэх, хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны бизнесийг хөгжүүлэх

Ахлах арга зүйч

Л.Содномцогт
АУ-ны доктор, дэд профессор
sodnomtsogt@mnums.edu.mn

Арга зүйч

Б.Үржинбадам
Бизнесийн удирдлагын доктор
urjinbadam@mnums.edu.mn

Мэргэжилтэн

Э.Пүрэвсүрэн
Хөгжлийн бодлогын магистр
purevsuren.e@mnums.edu.mn

Мэргэжилтэн 

А.Индра
Анагаах ухааны магистр
indra.a@mnums.edu.mn

Мэргэжилтэн

М.Бадмаараг
Био-инженерчлэлийн бакалавр
badmaarag.m@mnums.edu.mn

Үйл ажиллагааны хүрээнд:

 

Дэлхий дахинд болон Монгол Улсад КОВИД-19 халдвар цар тахал хэлбэрээр тархсан хүнд цаг үед Вирусийн халдварын оношилгооны лабораториудын ачааллыг хуваалцах, бэлэн байдлыг хангах зорилгоор АШУҮИС-ийн ШУТГ-ын хамт олон Био-аюулгүйн II-А зэрэглэлийн шаардлагыг хангахуйц лабораторийн бүтэц, зохион байгуулалт, өрөө тасалгаа, агааржуулалтын систем бүхий дэд бүтцийн зураг төслийг боловсруулан засвар үйлчилгээний ажлыг ХҮГ-тай хамтран эхлүүлж 3 сарын хугацаанд Био-аюулгүй ажиллагааны олон улсын шаардлагад нийцсэн ЭМНЭЛЗҮЙН МОЛЕКУЛ ОНОШИЛГООНЫ ТӨВИЙГ байгуулан 2021 оны 04 сарын 01-нд үйл ажиллагааг эхлүүллээ.

 

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлж ажилласнаас гадна Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ-ны шийдвэрээр зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд ШУТГ-ын мэргэжилтнүүд Улсын 2-р төв эмнэлгийн молекул оношилгооны лабораторийн шинжилгээний багт амжилттай ажилласан байна.

 

Манай хамт олон их сургуулийн цахим засаглал төслийн хүрээнд ERP системийн 4 модулийг үйл ажиллагаанд оруулахад бэлэн болгож, АШУҮИС-д хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээний 134 төслийн нэгдсэн мэдээллийн сан бүхий Төслийн цахим санг бий болгож, төсөл хөтөлбөрийн хяналт, үнэлгээ шинжилгээг хийж, үр дүнг хүлээн авч ажиллаж байна.

 

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, АШУҮИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан ШУТГ-ын  хамт олон олон улсын түвшинд нийцсэн судалгааны лабораторийн дэд бүтэц бүхий зураг төсөл боловсруулан хүрээлэн байгуулах ажлыг төлөвлөгөөний  дагуу эхлүүлж, 5 сарын хугацаанд бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж захиалах, суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбар дундын томоохон төслүүдийг хамтран гүйцэтгэх чиг үүрэг бүхий БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН-г 2021 оны 11 сарын 25-нд шинээр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

Монгол улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал”-ыг 2021 оны 12 сарын 21-ны өдөр “Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, Нийгмийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулан ажиллаж ирлээ.

 

Монгол улсын ууган их сургуулиудын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН” 62, 63, 64 эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, олон улсын эрдэм шинжилгээний “Scopus” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн 193  бүтээлийн урамшууллыг их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулж олголоо.

 

АШУҮИС-ийн багш судлаачид 2022 оны 06 сарын 31-ны байдлаар хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг Олон улсын нэр хүнд бүхий Scopus мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 625 гаруй өгүүлэл нийтлүүлж, бүтээлээс эшлэл авсан нийт тоо 10,161-д хүрсэн амжилттай байна.

 

АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойд зориулсан “СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал 2022 оны 9 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдлаа. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, Их Британи, Австрали, Япон, Солонгос, Швейцарь, БНХАУ, Монгол улсын эрдэмтэн, багш, эмч, сувилагч, судлаачдаас англи хэл дээр нийт 100 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 1000 гаруй багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.
АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.