Анагаахын ухааны салбарын мэдлэг мэдээллийг цуглуулах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх.
АУТНС нь төв болон хөдөө орон нутгийн салбар 3 номын сангаас бүрдэнэ. АУТНС-ийн төв номын санд 20 номын санч, Дархан-Уул АУС-ийн номын санд 3 номын санч, Говь-Алтай АУС-ийн номын санд 3 номын санч, Дорноговь АУС-ийн номын санд 4 номын санчтайгаар ажиллаж байна.
АУТНС нийт 1.828,81м2 (төв номын санд 1.595,81м2, сувилахуйн номын сан 233 м2 талбай) талбайтай.
АУТНС нь анагаах ухааны нарийн мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, түүх, дэлхийн сонгодог зохиол, монголын алдартай зохиолчдын бүтээлүүдийг цуглуулсан арвин баялаг сангаас гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангууд, нэвтэрхий толь, лавлах толь болон мэргэжлийн толь бичиг зэрэг материалаар сан хөмрөгөө баяжуулдаг.