Тэтгэлэг

     2017 оны 01 сараас 2017 оны 12 сар хүртэлх хугацаанд АШУҮИС-д гадаад болон дотоодын тэтгэлэгт 19  хөтөлбөр зарлагдан нийт 242 оюутанд 208.937.000 төгрөгийн тэтгэлэгийг оюутнуудад олгосон байна.

Захирлын нэрэмжит тэтгэлгээр 175 оюутанд  95,000,000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна

Оюутолгой ХХК-ийн тэтгэлэг

CLWH эмнэлгийннэрэмжиттэтгэлэг

ДенкФарм

Зориг сан

Дэлхийн зөн

Цайртминерал ХХК

Оюутолгой

Кристина нобелийн хүүхдийн сан

Аревалианс ХХК

Эко-Ант ХХК

Монгол Алт ХХК

Монголын андууд ТББ

Өмнөговь ЗДТГ

Өүжин мед эмнэлэг

Хаан банк

Чингис хаан банк

     2018 оны 01 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацаанд АШУҮИС-д гадаад болон дотоодын тэтгэлэгт 14  хөтөлбөр зарлагдан нийт 424 оюутанд 278.0180.00 төгрөгийн тэтгэлгийг оюутан залууст олгосон байна.

Оюутолгой ХХК-ийн тэтгэлэг

CLWH эмнэлгийн нэрэмжит тэтгэлэг

Денк Фарм

Зориг сан

Дэлхийн зөн

Цайртминерал ХХК

Оюутолгой

Кристина нобелийн хүүхдийн сан

Аревалианс ХХК

Эко-Ант ХХК

Монгол Алт ХХК

Монголын андууд ТББ

Өмнөговь ЗДТГ

     2019 оны 01 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд АШУҮИС-д гадаад болон дотоодын тэтгэлэгт 16  хөтөлбөр зарлагдан оюутнуудад нийтдээ 249,141,240.00 төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон байна.

Захирлын нэрэмжит тэтгэлгээр 85,000,000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна

 Эй Си Эйч сервисес ХХК

ШИНЬ ШИНЬ ХХК

ЦЭЦЭГЛЭХ ИРЭЭДҮЙ ХОЛБОО

ХАНБОГД ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ ТББ

УГ ХХК

Өмнөговь Засаг дарга

 Мөнхийн Тун ХХК

МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ

МАНДАХ НАР БОЛОВСРОЛЫН ТУСЛАЛЦАА

КРИСТИНА НОБЕЛИЙН ХҮҮХДИЙН САН

ЗОРИГ САН

Дд.Дашбалбар ЗДТГ

БАЯЛАГ ТАЙХАР ХХК

Mitsubishi Corporation Scholarship

*МХТН*ТББ ТЭТГЭЛЭГ

 

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

 

1.1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн /Цаашид АШУҮИС гэх/ төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй суралцагчдад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцагчдыг урамшуулах, нийгмийн зорилтот хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Оюутан суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ. Үүнд:

Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг

Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг

Бусад тэтгэлэг

1.3 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгийг бусад тэтгэлэгтэй давхардуулж олгохгүй.

 

Хоёр. Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

 

2.1 Тус тэтгэлэг нь АШУҮИС-д амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг оюутанд мөн амьдралын баталгаажих түвшинөөс доогуур суралцагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр олгогдоно

2.2Тэтгэлгийн хэмжээг Санхүү эдийн засгийн газраас (СЭЗГ) шийдвэрлэх ба СБЗГ-аас доорх хэлбэрээр, хувь тогтооно:

Сурлагын амжилт,

Урлаг спортын амжилт, /Үүнд Улсын болон олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг тооцно. /

Нийгмийн идэвхи, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр гаргасан амжилт,

Бусад

2.3 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сурлагын түвшин, амьдралын нөхцөл бололцоог харгалзан тусгай нөхцлөөр сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамрагдах боломж олгоно.

2.4 Бүрэлдэхүүн сургуулийн суралцагчийн тооноос хамааран тэтгэлэгт нэр дэвшүүлэх бахэмжээг Их сургуулийн Захирлын зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно.

2.5 Тэтгэлэгийн талаарх мэдээллийг СБЗГ, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид хариуцан, бүрдүүлбэл зохих материалыг хүлээж авах хугацаанаас 10-аас доошгүй хоногийн өмнө оюутан суралцагчдад зарлан мэдээлж, АШУҮИС-ийн цахим хуудсанд байрлуулна.

2.6 Тэтгэлэгт хамрагдах оюутны хүсэлт, анкет, сурлагын дүн болон хувийн мэдээлэл г.м. шаардагдах бичиг баримтыг цахим бүртгэлээр хүлээн авах бөгөөд, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид материалын бүрдэлт болон шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг нягтлан, тухайн сургуулийн Захирлын гарын үсгээр баталгаажуулан, дараагийн шатны шалгаруулалтанд бэлтгэнэ.

2.7 АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх

Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх

АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх

АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх

Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

2.8 Тэтгэлэгийн шалгаруулалтанд ирсэн материал тус бүрийг ажлын хэсэг хэлэлцэн, сонгон шалгаруулна. Ажлын хэсгийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг СБЗГ хариуцна.

2.9 Сонгон шалгаруулах явцад мэдээллийн үнэн зөвийг тодорхойлох зорилгоор бүрэлдэхүүн сургууль, анги даасан багш болон суралцагчийн ар гэр, суралцагчаас өөрөөс нь нэмэлт мэдээлэл шаардаж болно.

2.10 Тэтгэлэгийг жил бүрийн 09 сарын 15 – 30, 03 сарын 15 – 30 -ны өдрүүдэд зохион байгуулна. Хугацаа хожимдуулсан болон баримт бичгийн бүрдүүлэлт дутуу материалыг хүлээж авахгүй.

2.11 Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрсийг Их сургуулийн захирлын зөвлөлд танилцуулан, Захирлын тушаалаар баталгаажуулж, СЭЗГ-т хувийг илгээнэ.

2.12 Тэтгэлэг олгосон талаарх мэдээллийг Оюутны алба нэгтгэн мэдээллийн сан үүсгэн байнга шинэчилж, АШУҮИС-ийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлэх бөгөөд жил бүр СБЗГ-ын тайланд тусгана.

2.13 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдана. Тэтгэлэгт хамрагдах үед тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт тооцож болно.

2.14 Захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална.

 

Гурав. Бусад тэтгэлэг

 

3.1 Гадаад, дотоодын байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлгээр АШУҮИС-д суралцуулах, сургууль хоорондын гэрээгээр болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулан суралцуулах зэрэг нь тэтгэлгийн төрөлд хамаарна.

3.2 Байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг олгоход тавигдах шаардлага, болзол зэргийг харгалзан оюутан суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх, улмаар анхан шатны шалгаруулалт явуулах ажлыг СБЗГ хариуцан зохион байгуулна.

Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:

Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.

Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.

Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:

Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.

Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.