mn

Спорт, соёл урлаг

  ОЮУТНЫ СОЁЛЫН ТӨВ:

Оюутны соёлын төв нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа зохион байгуулагддаг төв юм.    

 

Хурал

 

Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал

Урлаг спортын бага наадам /урлагийн төрөл, гала тоглолт/

Урлаг спортын их наадам /урлагийн төрөл, гала тоглолт/

 

АСТ

 

Дэвжээ

Тангараг өргөх ёслол

Эрдмийн баяр зэрэг үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулагддаг.

СПОРТ:

АШУҮИС—ийн биеийн тамирын тэнхим нь 1959 оноос өнөөг хүртэл сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд биеийн тамирын тэнхим нь үндсэн 6 багш, 1 ажилтантайгаар АСБД, ЭМСБД-ийн 1-р дамжааны 90 хэсгийн 1300 гаруй оюутнуудад биеийн тамирын 2 багц, 96 цагийн хичээлийг сургалтын үндсэн бодлого зорилгод нийцүүлэн уламжлалт болон орчин үеийн чиг хандлагад нийцсэн заах арга зүйг боловсруулан дадлага, семинар, цахим хичээл хослуулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтаа явуулж байна. Тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Б.Дашдэлгэр, ахлах багш доктор (Ph.D) Х.Цэрэнвандан, ахлах багш Н.Сүхбаатар, Багш П.Мөнхзул, Ч.Мөнхбат, Г.Энхбаяр, ажилтан Н.Оюунцэцэг нар ажиллаж байна. Сонгон секц, дугуйлангаар сагсан бөмбөг, волейбол, чирлидинг, гандбол, хөнгөн атлетикийн төрлүүдээр баг тамирчдыг бэлтгэж АШУҮИС-ийн нэрийн өмнөөс оюутны болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.

ЭКО ЦОГЦОЛБОР:

 

Оюутны чөлөөт цагийн Эко цогцолбор нь 420м2 талбайтай, 3м x 2.2м лед дэлгэц, дууны техник тоног төхөөрөмжтэй. Уулзалт, өдөрлөг, урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.