Био-Анагаахын Сургууль

Анатомийн тэнхим

Танилцуулга

   1942 оны 10-р сарын 5 ны өдөр МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын дэргэд хүний анатомийн тэнхим байгуулагджээ.

   Анатомийн тэнхим нь АУИС-ийн хамгийн ууган тэнхим бөгөөд эрхлэгчээр нь ЗХУ-ын Красноярск хотын АУДС-ийн анатомийн тэнхимийн багш В.Н.Топольский /1942-1946/ ажиллаж анхны лекцийг уншиж удирдан явуулахын зэрэгцээ хүн эмнэлгийн факультетын анхны декан байжээ.

   Москвагийн 2-р АУДС-ийн анатомийн тэнхимийн ууган багш проф.В.П.Савенков 1946-1949 онд анатомийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж хичээлийг бодит материал дээр заах зарчмыг тогтоожээ.
Москвагийн 1-р АУДС-ийн анатомийн тэнхимийн ахлах багш дэд эрдэмтэн В.Г.Скрипник 1949-1950 онд анатомийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа анатомийн музейг баяжуулж яс, үе холбооны үзүүлэнг бүтээжээ.
  Томскийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн В.А.Цветкова 1952-1955 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа ажлын арга барилыг дээшлүүлж анатомийн музейг үндсэнд нь дуусгаж лекц практикийн хичээлийн арга барилыг тогтоожээ.

   Симферополийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн Л.В.Кардашев 1955-1957 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа судсанд будаг цутгах арга, анатомийн хослол аргыг заан рентген-анатомийн тэнхим байгуулсан.
   Минскийн АУДС-ийн багш Дмитрий Савельевич Рыдлевский 1957-1959 онд эрхлэгчээр ажиллахдаа музейг шинэ үзүүлэнгээр баяжуулсан.

  Одессийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн Е.Я.Беньковская 1959-1960 онд зөвлөх багшаар ажиллахдаа цутгамал үзүүлэнг хийх аргыг багш нарт зааж сургасан.

   Львовын АУДС-ийн багш дэд эрдэмтэн Б.И.Гончаренко 1961-1962 онд багшаар ажилласан.
Томскийн АУДС-ийн багш Н.П.Повираев 1962-1963 онд зєвлєх багшаар ажиллаж байсан.
Доцент Г.Дорж анхны төгсөгч бөгөөд оюутан байхаасаа тус тэнхимд багшилж байсан ба тэнхимийн анхны монгол эрхлэгч болж 10 гаруй жил тэнхимийг удирдсан.

   1964-1990 онд профессор Х.Нээчин тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

  1992 оноос тус тэнхим хүний анатоми, гистологи болон эмбриологийн хичээл заадаг Морфологийн тэнхим байсан бөгөөд 2006 онд Гистологийн салбар өрх тусгаарлаж тус тэнхим Aнатомийн тэнхим болсон.

   Тус тэнхимийн эрхлэгчээр 1990 оноос Д.Амгаланбаатар (АШУ-ны доктор, профессор)

2013-2016 онд С.Энэбиш (БУ-ны доктор, профессор)

2016-2017 онд Д.Шинэ Од (АУ-ны доктор)

2017-2020 онд Д.Уранчимэг (АУ-ны доктор, дэд профессор)

2020- оноос С.Энэбиш (БУ-ны доктор, профессор) ажиллаж байна.

Тэнхим үндсэн 20 багш, 2 туслах ажилтан нарын бүрэлдэхүүнтэй

профессор Сундуйн Энэбиш (Анатомийн тэнхимийн эрхлэгч, БУ-ны доктор)

профессор Самбуугийн Түндэврэнцэн (АУ-ы доктор)

профессор Амгаланбаатарын Авирмэд (АУ-ы доктор)

дэд профессор Дугарсүрэнгийн Уранчимэг (АУ-ы доктор)

дэд профессор Самдангийн Энхбаатар (АУ-ы доктор)

ахлах багш Халтарын Пүрэвсүрэн (АУ-ы доктор)

ахлах багш Дагданбазарын Нямдорж (АУ-ы доктор)

ахлах багш Далхсүрэнгийн Шинэ Од (АУ-ы доктор)

ахлах багш Одхүүгийн Эрдэнэзаяа (АУ-ы доктор)

ахлах багш Алдарцогтын Долгорсүрэн (АУ-ы доктор)

ахлах багш Гармаагийн Нандин (АУ-ы доктор)

багш Болдын Журамт (АУ-ы доктор)

багш Энхбатын Түмэнжин (АУ-ы доктор)

ахлах багш Жамсранжавын Отгонбат

багш Дэлгэрсайханы Нямсүрэндэжид (АУ-ы магистр)

багш Нармандахын Шижир (АУ-ы магистр)

багш Ганболдын Доржжагдаг (АУ-ы магистр)

багш Мэнтэвдоржийн Лхагважаргал (АУ-ы магистр)

багш Ганлхагвын Ням Очир (АУ-ы магистр)

багш Бямбасүрэнгийн Цэрэннадмид (АУ-ы магистр) 2 туслах ажилтан Сорогдоржийн Даваасүрэн, Золзаяагийн Сүнжидмаа нарын нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тэнхимийн зорилтууд

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн шаардлагад нийцүүлэн байнга өөрчлөн сайжруулах
  • Сургалт-эрдэм шинжилгээний лабораторийг бэхжүүлэх, сургалтын орчинг сайжруулах
  • Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ-судалгааны ажлын тоо, чанарыг нэмэгдүүлэх, оюутнуудыг судалгаанд түлхүү оролцуулах
  • Боловсон хүчний мэргэжил, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлнэ
  • Багш нарын залуу халааг тасралтгүй бэлдэнэ

Холбоо барих

Анатомийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: enebish@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Анатомийн тэнхим