АУДэС-д химийн тэнхим зайлшгүй шаардлагатай болсон учир БНМАУ-ын СнЗ-ийн 1975 оны 10-р сарын 22-ний өдрийн 456 тоот тогтоолыг үндэслэн УДТДБ-ын хорооны даргын 1975 оны 11-р сарын 20-ны өдрийн 18 тоот тушаалын дагуу 1975 оны 12-р сарын 15-нд АУДэС-д 7 багш, 3 лаборант, 20.9 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэйгөөр тэнхим байгуулагджээ.
Энэ үеэс Ц.Намсрай, Б.Лхайжав, Ж.Бааст, Н.Даваасүрэн, И.Чилхаа, Л.Лхагва, физикийн багш Н.Дамдинсүрэн, хичээлийн туслах ажилтан Ц.Цэвээндолгор, Буянбат, О.Уртнасан, С.Тогтох нарын бүрэлдэхүүнтэй хамт олон сургалт хүмүүжлийн ажлаа эхэлсэн түүхтэй.
1975 онд АУДэС-иас АШУҮИС болон хөгжиж ирсэн их сургуулийн хөгжлийн түүхэнд Анагаахын химийн тэнхим нь их сургуулийн удирдлага, менежментийн бодлоготой уялдан өөрчлөгдөж, тэнхимийн эрхлэгчээр дараах багш нар ажиллаж байв.
Ц.Намсрай 1975-1995 Химийн тэнхим
Д.Энэбиш 1995-1998 Химийн тэнхим
Н.Даваасүрэн 1998-2005 Химийн тэнхим
Д.Энхмаа 2005-2006 Анагаахын хими,
2006-2009 Хими-Биохимийн тэнхим
Ж.Мөнхцэцэг 2009-2012 Хими-Биохимийн тэнхим,
Ө.Батцэцэг 2012-2014 Анагаахын химийн тэнхим
Л.Ажнай 2014-2019 Ерөнхий эрдмийн тэнхим
Д.Энхмаа 2019 оноос Анагаахын химийн тэнхим
Тэнхим дэд профессор багш – 1, доктор багш – 3, докторант багш – 3, магистр багш – 3 болон хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: enhmaa.d@mnums.edu.mn
Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль, 3 давхар, 306 тоот өрөө