Био-Анагаахын Сургууль

Биологийн тэнхим

Тэнхимийн түүх

     1984 оныг хүртэл АУДэС-ийн 1 дүгээр дамжааны оюутнуудад Биологийн хичээлийг МУИС-ийн Байгалийн Ухааны Факультетийн Амьтан Судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар заадаг байсан бөгөөд тус сургуульд албан ёсны тэнхим, багш байгаагүй юм.

     1984 онд АУДэС-ийн захирлын тушаалаар Биологи-Гистологийн тэнхим байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент М.Онолбаатар томилогдож, анхны орон тооны багшаар Д.Манлай, Ч.Бурмаа, Д.Цолмон, Г.Алтан, А.Гүрбадам, Н.Хандармаа, лаборантаар Л.Жалмаа, Д.Өлзийбаяр, Д.Түмэндэлгэр нар ажиллажээ. Түүнчлэн Б.Сангидорж, Г.Болормаа, Т.Мөнхтайван нар тус тэнхимд биологи, гистологийн багшаар ажиллаж байв.

   1990-1992 онд тэнхимийн эрхлэгчээр биологийн ухааны доктор Г.Алтан ажиллав. Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлт болж гистологийн багш нар Анатомийн, биологийн багш нар Микробиологийн тэнхимд харъяалагдаж байсан түүхтэй.

   1992 онд Биологи, Удам зүй, Дархлал судлалын тэнхим байгуулагдаж БУ-ны доктор, профессор И. Пүрэвдорж тэнхимийн эрхлэгчээр, Ш.Норжмаа, Ч.Цэндхүү, Д.Ичинхорлоо нар хичээлийн туслах ажилтнаар үр бүтээлтэй ажиллажээ. Энэ хугацаанд дархлааны салбарт Б.Баярт (1998)  анагаахын шинжлэх ухааны  доктор, С. Цогтсайхан (1998), Г.Батбаатар (2000), Д.Энх-Амар (2001) нар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Харин биологийн салбарт А.Гүрбадам (1996), Ц.Цогтхишиг (1998),  В.Болормаа (2001), Д.Тэмүүлэн (2003), М.Наранхажид (2007), Г.Дарамбазар (2012)  нар биологийн ухааны доктор, удам зүйн салбарт П.Эрхэмбулган (2008), анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд бие даасан Бичил амь, Дархлаа судлалын тэнхим болж Биологи-Удам зүйн тэнхим тусдаа үйл ажиллагаа явуулдаг болов. Энэ үед Биологи-Удам зүйн тэнхимийн Биологийн салбарт А.Гүрбадам (1984), В. Болормаа (1994-2005), Д.Тэмүүлэн (1998), М.Наранхажид (2000), Ц.Цогтхишиг (2002), Г.Дарамбазар (2005-2008), Н.Гиймаа (2009) нар, Удам зүйн салбарт Б.Баярсайхан (1992-1996), Л.Баярсайхан (1997-1999), Б.Мөнхцэцэг (2004-2008), П.Эрдэнэбулган (1998-2009), Б.Пүрэвдорж (2003-2004) нар тус багшаар, Ж.Ганзүг туслах ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж байв.

    2000 онд ЭМШУИС-д Био-Анагаах судлаач мэргэжлээр анх элсэлт авч эхлэхэд уг мэргэжлийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж улмаар Био-Анагаахын Сургууль байгуулагдах хүртэл тус тэнхим энэ салбарын оюутны сургалт, хүмүүжлийн ажлыг 3 жил хариуцан ажилласан. Био-Анагаах судлаач мэргэжлийн бүх төгсөлтийн анги удирдсан багшаар манай тэнхимийн багш доктор В.Болормаа, Д.Тэмүүлэн, М.Наранхажид, Ц.Цогтхишиг, Б.Сувд, Э.Баярмаа, магистр Н.Гиймаа нар ажилласан.

    2000-2007 онуудад Молекул биологийн хичээлийг доктор В.Болормаа, доктор Ц.Цогтхишиг, профессор И. Пүрэвдорж, багш Т.Хосбаяр нар зааж байв. Тус тэнхмийн хамт олон 1993, 1994, 1997, 2003, 2014 онуудад сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа шалгарч ЭМШУИС-ийн болон БАС-ийн тэргүүний тэнхимээр шалгарч байв.

    2008 оноос ЭМШУИС-ийн захирлын тушаалаар Биологи-Гистологийн тэнхимийг байгуулан эрхлэгчээр нь доктор, профессор А.Гүрбадамыг томилж, үндсэн багшаар дэд профессор Д.Цолмон, Э.Баярмаа, доктор Б.Сувд,  доктор  Д.Тэмүүлэн, Ц.Цогтхишиг, М.Наранхажид, магистр Г.Дарамбазар, Н.Гиймаа нар ажиллаж байв.

     2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд тус тэнхимд БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн зочин профессор Im Kyung il ажиллаж байв. 2014-2015 оны хичээлийн жилд Биологийн профессорын баг нь Ерөнхий эрдмийн тэнхимд харъяалагдаж, 2015-2016 оны хичээлийн жилд Биологи гистологийн тэнхим болж эрхлэгчээр профессор А.Гүрбадам томилогдон доктор, дэд профессор Д.Тэмүүлэн, М.Наранхажид, доктор Г.Дарамбазар, Н.Гиймаа,  магистр Д.Оюунгэрэл, М.Бүрнээ, Ж.Ариунаа, Б.Лхагвасүрэн, туслах ажилтан Г.Булган нар ажиллаж байв.

   2019 онд АШУҮИС-ийн захирлын тушаалаар бүтцийн өөрчлөлтөд орж, Биологи, Гистологийн тэнхим тусдаа  биеэ даасан үйл ажиллагаа явуулах болов. Энэ үеэс тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Д.Тэмүүлэнг томилж, үндсэн багшаар  профессор А.Гүрбадам,  дэд профессор М.Наранхажид, доктор Н.Гиймаа, М.Бүрнээ, магистр Ж.Ариунаа, Б.Лхагвасүрэн, Б.Агарзандан, З.Амарбаясгалан нар, туслах ажилтнаар Х.Мөнхгэрэл ажиллаж байна.

Биологийн тэнхим нь АШУҮИС-ийн суурь боловсролын I дамжаа, бүрэлдэхүүн сургуулиудын III, IV дамжааны оюутнууд болон магистрант докторантуудад Биологи, Экологи-Орчны эрүүл мэнд, Антропологи, Хүний шимэгчид судлал хичээлүүдээр суурь мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт явуулж байна. Тус тэнхим нь профессор 2, дэд профессор 1, ахлах багш 2, багш 2, дадлагажигч багш 2, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн үндсэн орон тооны нийт 9 багштай ажиллаж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн

А.Гүрбадам                     Профессор         БУ-ны доктор, профессор

Д.Тэмүүлэн                     Тэнхимийн эрхлэгч        БУ-ны доктор, профессор

М.Наранхажид               Дэд профессор БУ-ны доктор, дэд профессор

Н.Гиймаа                         Ахлах багш         АУ-ны доктор

М.Бүрнээ                         Ахлах багш         БУ-ны доктор

Ж.Ариунаа                      Багш      БУ-ны магистр

Д.Лхагвасүрэн               Багш      БУ-ны магистр

Б.Агарзандан                 Дадлагажигч багш          АУ-ны магистр

З.Амарбаясгалан          Дадлагажигч багш          АУ-ны магистр

Тэнхимийн гадаад харилцаа

БНСУ-ын Ионсейн Их Сургууль

International Exchange Center Nippon Medical School

ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн Биологийн тэнхим

Японы Асахикавагийн их сургууль

Японы Жичигийн Их Сургууль

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Токуо Япон.

Веннийн Мал Эмнэлэгийн Их Сургууль

Сари Мутиарагийн Их Сургууль, Медан, Индонез.

БНХАУ-ын  Anhui их сургууль

БНХАУ-ын  Yang Zhou их сургууль

БНХАУ-ын  Huazhong их сургууль

Биологийн тэнхимд хэрэгжсэн төсөлт ажлууд

  • “Immunological diagnose of taenia infection and bovine and swine cysticercoses, Yonsei research Grant, 2002.
  • “Different analysis if Taeniasis species by PCR”, Yonsei Research grant, 2006
  • “The establishment of the network system toward the control of cysticercosis / taeniases and echinococcosis in Asia and the Pacific”. The Ministry of Education, Culture, Sport, Science and Technology, Japan, 2003-2006.
  • “Паразитологийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний лаборатори”. ЭМШУИС-ийн Захирлын нэрэмжит төсөл, 2006.
  • “Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн энтеробиозын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, БСШУЯ-ны сайдын нэрэмжит төсөл, 2007.
  • “Detection and Differentiation of Entamoeba histolytica and Entamoeba dispar infection, among children by PCR and Enzyme-Linked Immunosorbent Assay”, Yonsei research Grant, 2009.
  • “Molecular studies of zoonoses cestode focused on Echinococcosis in Mongolia”, ДЭМБ, 2009-2011.
  • “The establishment of molecular diagnose for cestode zoonoses and applications”. Special Coordination Fund for Promoting Science and Technology, Japan, 2010-2013
  • “Molecular and genetical study of echinococcus in Mongolia” ДЭМБ, 2009-2011.
  • “Molecular detection of tick-borne pathogens in ticks from Mongolia” The Eurasia Pacific Administrative office within the OeAD, 2011-2012.
  • “Трихомониазын оношлогоог боловсронгуй болгон үүсгэгчийг лабораторийн нөхцөлд өсгөвөрлөн генийг судлах нь” Шинжлэх Ухаан, Технологийн сан, залуу докторын грант, 2011-2012.
  • “Prevalence of Enterobius vermicularis among children in Mongoliа”, Yonsei research Grant, 2012.
  • “Хачигны популяцид дахь Ricketsia, Theilaria-гийн геномын судалгаа”, МХХҮТ-ийн залуу судлаачийн грант. 2012.
  • “The status of cystic and alveolar echinococcosis in Khovd Province of Mongolia”, ДЭМБ, 2015-2016.
  • “Бэтэг өвчний байгаль дах гинжин хэлхээг сааруулах нь” Шинжлэх Ухаан, Технологийн сан, Суурь судалгааны төсөл, 2016-2018.

Холбоо барих

Биологийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: gurbadam@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Биологийн тэнхим 203 тоот