БиоАнагаахын сургуулийн Гистологийн тэнхим нь Монгол улсад эрүүл мэндийн салбарыг үүсгэн хөгжүүлэх, анагаах ухааны дээд боловсролтой үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын хүрээнд 1942 онд МУИС-ийн анхны 6 тэнхмийн нэг болж Гистологи-эмбриологийн тэнхим байгуулсанаар суурь нь тавигдсан түүхтэй. ЗХУ-ын мэргэжилтэн доцент Георгий Иванович Крылов энэхүү тэнхмийг анх үндэслэн байгуулж, зоотехник, мал, хүн эмнэлгийн салбарын оюутнуудад Гистологи-эмбриологийн хичээлийг зааж эхэлсэн.
Эдүгээ Анагаахын суурь боловсролын I болон II дамжаа, НАСС-ийн III дамжаа, Лабораторийн техникч, ХЭМАБ, Эм зүйн шатны дамжааны оюутнууд АШУҮИС-ийн докторант, магистрантад Гистологи, эмбриологийн хичээлүүдээр суурь мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн төгсөлтийн өмнөх ба дараах сургалтыг явуулж байна.
Тэнхмийн уриа: Чанар- амжилт- бүтээл
Тус тэнхим нь боловсон хүчин,хүний нөөцийн хувьд одоо АУ-ны доктор дэд профессор 1, АУ-ны доктор 1, багш 4, дадлагажигч багш 5,докторант 5, үүнээс Япон улсад 2 багш, Монгол улсад 3 багш докторантурт суралцаж байна.
2019-2020 оны хичээлийн жилээс Гистологийн салбарыг АУ-ы доктор, дэд профессор Б.Сувдаа удирдан ажиллаж байна.
Тэнхмийн багш нар: АУ-ы доктор Т.Жанерке, докторант Б.Түмэнбаяр, Б.Энхзул, Б.Наранбат, АУ-ы магистр С.Оюунгэрэл АУ-ы магистр С.Чимэгсайхан, Э.Жавзандулам, Б.Хулан, Б.Алтанцэцэг, Б.Алтангадас
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: suvdaa@mnums.edu.mn
Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Гистологийн тэнхим, 213 тоот