Био-Анагаахын Сургууль

Физиологийн тэнхим

Тэнхимийн түүх:

1943онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн харъяанд анх байгуулагдсан.

Анхны тэнхимийн эрхлэгч ЗХУ-ын мэргэжилтэн доцент Федор Ефимович Куркудым 1943-1947онуудад ажиллаж байв.

1957оноос Физиологийн тэнхимийн анхны Монгол эрхлэгчээр дэд профессор Э.Донгиндоо багш ажиллаж байв.

1943-1985онд ЗХУ-аас Ф.Е.Куркудым, А.П.Двоинина, А.А.Подкользин нарын зэрэг 14 багш уригдан Монгол оронд физиологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж байв.

1966онд Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим нэгдэж нэг тэнхим болсон.

1970-1980онуудад тус тэнхимийн хамт олон Социалист хөдөлмөрийн бригадын үүргийг 4 удаа биелүүлж дурсгалын алтан медалиар шагнуулж байв.

1991-1994онд Физиологи, Биеийн тамирийн тэнхим нэгдсэн. Тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Г.Сүхбат багш ажиллаж байв.

1995оноос Физиологийн тэнхим бие даасан тэнхим болсон.

2003онд Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим нэгдэж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах /2003-2004 онуудад/, АУ-ны доктор, дэд профессор Н.Хүрэлбаатар /2004-2005 онуудад/, АУ-ны доктор М.Эрдэнэтуяа /2005-2006 онуудад/, АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах /2006-2007 онуудад/ тус тус ажиллаж байв.

2007оноос Эрүүл физиологийн тэнхим бие даасан тэнхим болж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Г.Отгон ажиллаж байв.

2009онд тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Л.Баттөр ажиллаж байв.

2010-2012онд тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор С.Мөнхбаярлах ажиллаж байв.

2013-2017 ондтэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Дамдиндорж ажиллаж байв.

2017-2018 ондтэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Сэвжидмаа ажиллаж байв.

2018 оноостэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Д.Сарангэрэл ажиллаж байна.

Үндсэн зорилтууд: 

Сургалтыг чанартай, орчин үеийн технологийн дэвшил дээр суурилан явуулах

Оюутны сурч мэдэх таатай орчинг бүрдүүлэх

Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах

Физиологийн салбарын дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах

 

Тэнхимээс төрсөн алдартнууд

Монгол улсын гавъяат – 15

Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич – 4

АУ-ы Академийн гишүүн, Академич – 8

Профессор – 23

Дэд профессор – 32

Доктор – 45

Спортын мастер – 21

Гадаадад суралцаж байгаа багш нар:

Ч.Чинзориг /Япон/

Э.Мөнхсоёл /Япон/

Б.Сэвжидмаа /ХБНГУ/

Э.Мягмарцэнд /Тайвань/

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

  • Монгол хүний физиологийн үзүүлэлтийн судалгаа
  • Хүүхдийн эрүүл мэнд судлал
  • Эрүүл мэндэд хүрээлэн буй орчны нөлөө
  • Спортын анагаах ухаан, спортын физиологи
  • Нейросайнс
  • Эсийн физиологи, эсийн дохиолол дамжилт
  • Таргалалт
  • Арьс, харшил, астма судлал
  • Хүний генийн судалгаа
  • Хронофизиологи

Холбоо барих

Физиологийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: sarangerel@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль